Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 184/ШШ2016/00592

 

 

 

 

 

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 184/ШШ2016/00592

Улаанбаатар хот

 

Зохигч эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймаг, Өлгий сум 9 баг, Хөх хад 9 гудамж 01 тоотод оршин суух, эрэгтэй,  Шеруши овогт Дамжилханы Берикболын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 28-р хороо, сансар 1 гудамж 4 тоотод оршин суух, эрэгтэй, ДЕ86031319 регистрын дугаартай, Олхонууд овогт Бадын Мөнххаанд холбогдох

гэрээний үүргийн биелэлт 1 770 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Амакелд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 Баян-Өлгий аймаг, Улаанбаатар хотын хооронд ачаа тээвэрлэдэг. Улмаар 2015 оны 12 сард Б.Мөнххаан миний ачааны машинд Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хот руу бод мал болон бог малын арьс ачиж авчирсан. Тухайн үед тээврийн хөлс нийт 2 300 000 төгрөг өгсөн ба үлдэгдэл болох 600 000 төгрөгийг 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр төлж дуусгахгүй бол хоног тутам 2 хувийн алданги тооцож төлөхөөр баталгаа гаргаж өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэл хугацаанд үлдэгдэл төлбөрөө төлөөгүй байгаа тул 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 13 сарын  хугацааны алданги буюу 390 хоногийн алданги болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутам төлөх алдангийн хэмжээ 50 хувиас хэтрэхгүй гэж заасан.

 Иймд гүйцэтгээгүй үнийн дүн 600 000 төгрөг, алданги 1 170 000 төгрөг, нийт 1 770 000 төгрөгийг хариуцагч Б.Мөнххаанаас гаргуулж өгнө үү гэжээ. 

 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Амакелд шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

 Үндсэн төлбөр 600 000 төгрөгийг авахаар тохиролцов. 600 000 төгрөгийг хариуцагч 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр багтаан ХААН банкны 5011107322 тоот данс руу эсвэл бэлнээр төлж барагдуулна гэжээ.

 

 Хариуцагч Б.Мөнххаан шүүхэд гаргасан тайлбартаа:

 Д.Берикболд 600 000 төгрөг өгөх нь үнэн юм.  Үндсэн төлбөр  600 000 төгрөгийг би 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр багтаан ХААН банкны 5011107322 тоот данс руу эсвэл бэлнээр төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

 Нэхэмжлэгч Д.Берикбол нь Б.Мөнххаанд холбогдуулан гэрээний үүргийн 1 770 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 Б.Мөнххаан нь 2015 оны 12-р сард 2 900 000 төгрөгөөр ачаа тээвэрлүүлэхээр Д.Берикболтой тохиролцож тээврийн хөлсөнд 2 300 000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 600 000 төгрөгийг Б.Мөнххаан нь төлөөгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна. 

 Нэхэмжлэгч Д.Берикбол нь хариуцагч Б.Мөнххаанаас 1 770 000 төгрөг нэхэмжилсэн шаардлагаа багасгаж 600 000 төгрөг  нэхэмжилсэн ба хариуцагч нь 600 000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 17-ны дотор багтаан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ХААН банкны 5011107322 тоот дансанд эсвэл бэлнээр төлж барагдуулахаар зохигч эвлэрсэн тул эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1.Д.Берикболын нэхэмжлэлтэй Б.Мөнххаанд холбогдох гэрээний үүрэг 1 770 000 төгрөг гаргуулах тухай хэргийн зохигч талууд  хариуцагч нь 600 000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 17-ны дотор багтаан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ХААН банкны 5011107322 тоот дансанд эсвэл бэлнээр төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.  

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 2601025961 тоот данснаас 9 325 төгрөг, хариуцагчаас  21 635 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 270 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                               С.ОЮУНЧИМЭГ