Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 207/ма2025/00023

 

 

 

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 207/МА2025/00023

 

 

Б.***гийн нэхэмжлэлтэй,

хариуцагч ***т

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2024/01627 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : Б.***гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***т холбогдох,

Сахилгын шийтгэл буруу оногдуулсан, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч ***шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баасанжав, хариуцагчийн төлөөлөгч Л.Одонцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч М.Мэндбаяр, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 142/Ш32024/02409 тоот захирамжинд хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандана уу гэсэн байсан тул бид ***сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар №02 шийдвэрийн гаргуулсан. Шийдвэрийн 6 дугаар бүлэгт талууд харилцан тохиролцоогүй учир шүүхэд хандаж маргааныг шийдвэрлүүлэхээр хурлын шийдвэр эцэслэж гарсан болно. ***2024 оны 03 дугаар сарын 21-ний №42/09-1769 тоот албан мэдэгдэлд Б.***гийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн бичлэгийг хянаж үзээд хүүхдийн эрхийн улсын байцаагчийн харьяалалд шалгагдах зөрчлийн шинжтэй үйлдэл байна гээд материалыг ***шалгуулахаар шилжүүлсэн. Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны хариу мэдэгдэх хуудсанд ***цэцэрлэгийн дуу хөгжмийн багш Б.***д зөрчлийн тухай хуулийн 6.20-р зүйлийн 7 дахь хэсэгт заасныг баримтлан торгох шийтгэлээр шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор прокурорт гомдол гаргах эрхтэй гэсэн мэдэгдэх хуудсыг ***цэцэрлэгийн эрхлэгч ***илгээсэн байна. Бид гомдол гаргах хугацаа өнгөрснөөс хойш уг хэргийг хариуцсан прокурортой 2 удаа очиж уулзсан бөгөөд цэцэрлэгийн эрхлэгч нь гомдол гаргаагүй байсан. Б.*** нь улсад 22 жил ажилласан. Тус ***цэцэрлэгт 2010 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс дуу хөгжмийн багшаар 14 дэх жилдээ ажиллаж байгаа болно. Б.***тэй 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ***тоот хөдөлмөрийн гэрээгээр 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. Орхон аймгийн ***цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Хөгжмийн багш Б.***гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал гарсан. /43.1.1 ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох/ Уг тушаалд хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1,43.1.4, 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.2, 110 дугаар зүйлийн 110.3, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалтуудыг үндэслэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон байсан. Багш Б.*** нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хүүхдийн эрхийн улсын байцаагч ***№0074804 тоот дугаартай, 2024 он, сар өдөргүй зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6,20-р 7 дахь хэсэгт зааснаар 300.000 /гурван зуу/-н мянган төгрөгөөр торгох шийтгэлээр торгуулсан. /43.1.4 хууль тогтоомжид нийцүүлэн ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл, эд хөрөнгийн хариуцлага ногдуулах/ Хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамдаа хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил гэдгийг нэрлэн нэг бүрчлэн заагаагүй байсан. ***ийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчдийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар №03 тоотоор тогтоолд үйлдвэрчний эвлэлийн гишүүн Б.*** багш нь 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/21 тоот тушаалаас өмнө хаалттай болон нээлтгэй сануулга, арга хэмжээ авч байсан тушаал шийдвэр үйлдвэрчний эвлэл ирж байгаагүй. Үйлдвэрчний эвлэлийн хороонд эцэг эхийн санал, хүүхдийн эрхэд халдсан талаарх гомдол ирүүлж байгаагүй, мөн багш ажилчдаас хөгжмийн багш Б.***д санал гомдол ирээгүй гэж уг тогтоолд тус тус бичсэн байна. /гарын үсгийг хавсаргав/ ***цэцэрлэгийн багш В. Эрдэнэчимэг нь 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.*** багш нь ёс зүйн алдаа гаргаж, хүүхэд зодож, сахилгын арга хэмжээ шийтгэл авч байгаагүй талаар тодорхойлолтыг гаргаж өгсөн. /80.1.4 ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан/ Багш Б.*** нь ***цэцэрлэгт өөрийн хариуцаж байсан эд хөрөнгийг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээлгэж өгсөн. /83.2 Ажилтан ажил үүргийг нь гүйцэтгүүлэх зорилгоор олгосон аливаа ажлын багаж, төхөөрөмж, техник хэрэгсэл, эд хөрөнгө, ажил үүргийн дагуу бүрдүүлсэн баримт бичиг, биет болон цахим мэдээлэл, холбогдох бусад зүйлийг нэг бүрчлэн ажил олгогчид хүлээлгэн өгөх үүрэгтэй/ Б.*** нь ээлжийн амралтын 48 хоногийн амралтыг биеэр эдэлж, тухайн хугацаанд ногдох амралтын мөнгийг тооцуулж авсан. /110.3 Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болж байгаа ажилтанд ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын тооцоо хийж, цалинг олгоно/. Б.***д шат дараалсан арга хэмжээг аваагүй, сахилгын шийтгэлийн буруу оногдуулсан гэж үзэж байна. /123.2.5 ажил олгогчийн саяаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах/ Ажил олгогч нь хөгжмийн багш Б.***д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай 30 хоногийн өмнө мэдэгдээгүй. /80.4.Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бегөөд ажилтанд мэдэгдэл өгсен тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй/ Хөдөлмөрийн гэрээнд Хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамдаа хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил гэдгийг нэрлэн нэг бүрчлэн заагаагүй байсан. /***цэцэрлэгийн Хөдөлмөрийн дотоод журмын 14.3.4-г Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гзрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасан байна/ Анги даасан багш Хоролсүрэн нь дуу хөгжмийн хичээлийг эхлэхээс дуусах хүртэл багш Б.***тэй цуг хичээлд оролцох байсан боловч хичээлийн туршид орж гарч, алдаг онон хичээлд оролцож байсан болно. Уг асуудалтай холбоотой 2 багш /***, Хоролсүрэн/-д адил арга хэмжээг аваагүй. Зөвхөн Б.*** багшийг ажлаас халсан нь шударга бус байна. Иймд сахилгын шийтгэл буруу оногдуулсан, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болох 2,030,173.80 /хоёр сая гучин мянга нэг зуун далан гурван төгрөг ная/-н мөнгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч *** шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хөгжмийн багшаар ажиллаж байсан ***Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах болсон сахилгын ноцтой зөрчлийн талаар: 1.1. Манай цэцэрлэг нь Хүүхдийн эрхийн тухай конвенц, Хүүхдийн эрхийн тухай хууль, Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль зэрэг хууль тогтоомжуудад нийцүүлэн хүүхэд бүр аюулгүй, тайван, найрсаг, харилцаа бүхий хүчирхийллээс ангид орчид амьдарч, сурч хөгжих эрхийг хангаж ерөнхий боловсролын сургуульд элсэн суралцах хүртэлх хугацаанд бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг ханган сургуульд амжилттай бэлтгэх зорилтыг хангах үүднээс үйл ажиллагаа явуулдаг сургуулийн өмнөх боловсрол олгох байгууллага юм. Сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэгийн үйл ажиллагаа нь өөрөө хүүхдийн хоёр дахь гэр нь болж байдаг ба цэцэрлэгийн удирдах, гүйцэтгэх бүхий л ажилтнууд нь хүүхдийн нэн тэргүүний эрхийг 1 дүгээрт тавьж ажиллах үүрэгтэй. Хөгжмийн багшаар ажиллаж байсан Б.*** нь 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэх явцдаа бэлтгэл Б бүлгийн нэр бүхий хүүхдүүдийг толгойруу нь савхаар болон гараараа цохих, биерүү нь мөн цохих, хөлөөрөө өшиглөх гэх мэтээр хүүхдийн эрхэнд халдсан, хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл байддыг бий болгосон үйлдэл гаргасан. Өөрөөр хэлбэл Б.*** нь 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр бага насны биеэ хамгаалах чадваргүй өөрийн шавь нарыг зодсон болох нь Камерын бичлэг, Эрх бүхий албан тушаалтны зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах журмаар цуглуулсан насанд хүрээгүй хүүхдийн хууль ёсны төлөөлөгч Б***нарын мэдүүлэг, гэрч ***нарын мэдүүлэг, зөрчлийн холбогдогч Б.***гийн мэдүүлэг, Эрх бүхий албан тушаалтан болох Хүүхдийн эрхийн улсын байцаагч ***2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хариу мэдэгдэх хуудас гэх мэт нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон. Дээрх нэхэмжлэгч Б.***гийн гаргасан зөрчил нь Монгол Улсын 1990 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гарын үсэг зурж, 1990 оны 07 дугаар сарын 05-ны өдөр соёрхон баталсан Хүүхдийн эрхийн тухай конвенцын 19 дүгээр зүйлийн 1-д оролцогч улсууд эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч, хүүхдийг асран халамжилж байгаа бусад хүн хүүхдийг бие бялдар, сэтгэл зүйн хувьд бүхий л хэлбэрээр дарамтлах, доромжлох, сөргөөр ашиглах, хайр халамжгүй орхих, зүй бусаар хандах, хэрцгийгээр харьцах, албадан хөдөлмөрлүүлэх буюу бэлгийн хүчирхийллээс хамгаалах зорилгоор хууль тогтоох, захиргааны, нийгмийн болон гэгээрлийн бүхий л шаардлагатай арга хэмжээ авна гэж заасныг, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх; 4.1.2 төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролдох эрхийг тэгш хангах" гэж тус тус заасныг, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй, 7 дугаар зүйлийн 7.1-д Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодийн шийттэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй гэж тус тус заасан хүүхдийн хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтойгоор зөрчсөн. Б.*** нь багш хүний хувьд Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-д цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны сургалт, үйл ажиллагааны орчинд суралцагчийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах, хариу арга хэмжээ авахтай холбоотой бусад хууль тогтоомжид заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1-д сургалтын байгууллагын багш, ажилтан хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга эзэмших гэж тус тус заасан багшийн хүүхэд түүний эцэг эх, асран хамгаалагчийн өмнө хүлээсэн үүргээ зөрчсөн. Харин Хөдөлмөрийн харилцаанд ажил олгогчийн өмнө хүлээсэн Хөдөлмөрийн дотоод журмын 12.2.9-д Боловсролын үйлчилгээ үзүүлэх ажидд чин сэттэлээсээ хандах, хүмүүжлийн эерэг аргыг эзэмших, хүүхдийн эрхийг нэн тэргүүнд эрхэмлэх, удирдах ажилтан болон бусад ажилтнуудын, хүүхэд хамгааллын ёс зүйн дүрмийг мөрдөж, төрийн үйлчилгээний дэгийг чанд сахин ажиллах, боловсролын байгууллагын нэр төрийг эрхэмлэх..., Хөдөлмөрийн гэрээний 6-д Ажилтан нь Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль,....цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлж ажиллах үүрэг хүлээнэ, 7.3.10-д Хүүхдийн эрхэнд халдсан, хүүхдийн амь нас эрүүл мэндэд аюултай нөхцөл байдлыг үйлдэл болон эс үйлдэхүйгээр бий болгосон гэж тус тус заасан үүргүүдийг, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсгийн 42.2.2-д хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах, 42.2.3.ажилдаа ирэхдээ ажил үүргээ гүйцэтгэх чадвартай байх, ажил үүрэг гүйцэтгэх явцдаа согтууруулах ундаа болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхгүй байх, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэхгүй байх гэж тус тус хуулиар тогтоож өгсөн үүргүүдийг зөрчсөн. Ийнхүү дээрх байддаар Б.***тийн гаргасан хөдөлмөрийн сахилгын зөрчил нь нотлогдон тогтоогдсон болно. Хоёр: Сахилгын шийтгэл ногдуүлсан ажил олгогчоос гаргасан 2024 оны 03 дугаар сарын 29- ний өдрийн Б/21 дугаартай тушаалын хууль эрх зуйн үндэслэлийн талаар: 2.1.Ажил олгогчид Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.4-д хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох, ажилтан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах эрхийг олгосон тул тушаалд дээрх заалтуудыг үндэслэл болгосон. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсгийн 80.1.4.-т Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д Ажил олгогч буюу түүнээс эрх олгосн удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцдах сахилгын шийтгэл ногдуулна гэж тус тус зааснаар Б.***д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаварыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана гэж хуульчилсан нь ажил олгогчид зөрчлийн шинж, үр дагаварыг харгалзан үзэж үнэлэлт дүгнэлт өгч зөрчилд тохирсон сахилгын шийтгэл ногдуулах эрхийг олгосон. Б.***гийн гаргасан зөрчлийн шинж нь өөрөө нэг хүүхдийн бус олон хүүхдийн хуулиар хамгаалагдсан эрхийг удаа дараагийн үргэлжилсэн үйлддээр зөрчиж байгаа байдал, зөрчил үйлдэхдээ бага насны биеэ хамгаалах чадавргүй хүүхдүүдийн бие мах бодидод нь санаатайгаар халдаж байгаа байдал, түүний санаатай үйлдлээс болж хүүхдийн эрх ноцтойгоор зөрчигдөж байгаа байдал, өөрөө сурган хүмүүжүүлэх, хүүхдийг хамгаалах үүргийг хуулиар хүлээсэн байдал. өөрийнхөө хийсэн зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй, эрх нь зөрчигдсөн хүүхдүүдийн эцэг эхээс уучлалт гуйгаагүй төдийгүй 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр дахин хуваарийн дагуу сургалт, үйл ажиллагааг явуулахдаа эцэг, эх нь гомдол гаргасан хүүхдүүдийг ялгаварлан ангид үлдээсэн, дахин ийм нөхцөл байдал гаргахгүй гэх баталгаагүй, харин ч өөрийнхөө зөв мэтээр хандаж байгаа 7 хандлага зэрэгт нь сахилгын шийтгэлийн төрлүүдээс хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцлах шийтгэлийг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэсэн юм. 2.2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамдаа хөдөлмөрийн гэрээнд ноцгой зөрчил гэдгийг нэг бүрчлэн заагаагүй байсан гэжээ. Ажилтан Б.***тэй байгуулсан 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаартай "Хөдөлмөрийн гэрээний Долдугаар зүйлийн 7.3-д Сахилгын ноцгой зөрчил гаргасан тохиолдолд Ажил олгогчийн санаачилгаар гэрээг шууд цуцлана гээд 7.3.10-д Хүүхдийн эрхэнд халдсан, хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл байдлыг үйлдэл болон эс үйлдэхүйгээр бий болгосон гэж тусгайлан зааж тохиролцсон байгаа тул нэхэмжлэлд дурьдсан дээрх Хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамдаа хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил гэдгийг нэрлэн нэг бүрчлэн заагаагүй байсан гэж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нъ нэхэмжлэлдээ өмнө нь сахилгын шийтгэл хүлээж байгаагүй гэх агуулгатай зүйл бичиж сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлээр түүний Хөдөлмөрийн гэрээг цуцалсан мэтээр бичсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80,1.4-т Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж хуульчилсан, Тодруулбал хуулийн дээрх зохицуулалтаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцпахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх хоёр өөр үндэслэлийг зааж өгсөн ба ажил олгогчийн хувьд Б.***г ажлаас чөлөөлөхдөө 80.1.4-т заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлийг сонгон хэрэглэсэн болно. Б.***д ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцдах тухай 30-с доошгүй хоногийн өмнө мэдэгдэх хуулийн шаардлага тавигдаагүй. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тул 80.4-т заасан мэдэгдэл өгөх хуулийн шаардлага тавигдаагүй болно. Ийнхүү дээрх байдлаар ажил олгогчоос гаргасан 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/21 дугаартай тушаалаар Б.***д сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр болсон гэж үзэж байна. Гурав. Сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр гаргахаас өмнө ***эрхийг хангасан талаар: З.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэж заасан. Ажил олгогч нь Б.***гийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гаргасан зөрчилд нь сахилгын шийтгэл ногдуулах талаар мэдэгдэж гаргасан сахилгын зөрчилтэй нь холбогдуулан 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр тайлбарыг нь бичгээр авсан. Тэрээр бичгээр гаргасан тайлбартаа санаатайгаар зөрчил гаргаагүй гэх агуулга бүхий тайлбар гаргадаг. Хүн өөрийнхөө зөрчил үйлдсэн зсэхийг нотлох үүрэггүй тул түүний эрх гэж үзэж байгаа. Ямартаа ч Б.***т ажил олгогчид тайлбар гаргах эрхийг ханган өгсөн болох нь нотлогдоно. 3.2.Ажил олгогчийн төлөөлөгч нь Б.***тай түүнээс бичгээр таютбар авах үедээ уулзаж түүний хөдөлмөрийн гэрээ Хүүхэд хамгааллын тухай бодлого, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалсанд өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Боловсрол Шинжлэх ухааны сайдын 2022 оны А/545 тушаалаар батлагдсан дүрэм журам, Эцэг эхээс гаргасан өргөдөл, гомдлыг танилцуулсан. 3.3.Манай цэцэрлэг нь хүүхэд хамгааллын баг ажилуулдаг ба 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хуралдуулж, хурлаар Б.***гийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гаргасан зөрчилтэй холбоотой асуудлыг авч хэлэлцэж бичлэгийг үзэж танилцаж хуралд оролцсон бүрэлдэхүүний гишүүдийн саналыг сонссон. Хүүхэд хамгааллын багийн дээрх өдрийн хуралдаанд Б.*** өөрөө оролцсон. Ийнхүү дээрх байддаар ажилтан Б.***д сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө түүний эрхийг хангаж ажилласан болно. Б.***гийн манай цэцэрлэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд сахилгын ноцтой зөрчил гаргасан болох нь баримтаар тогтоогдож байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар хариу тайлбар гаргав гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2023/01627 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.***гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.*** шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой дурдаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.д заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Ажил олгогч буюу хариуцагчаас намайг ажпаас шууд халах сахилгын арга хэмжээг авах бус харин шат дараалсан арга хэмжээ буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1.өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах;, 123.2.2.нийт ажилтанд нь зарлах хэлбэрээр нээлттэй сануулах. 123.2.3.үндсэн цалинг гурван cap хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах; 123.2.4. албан тушаал бууруулах; сахилгын арга хэмжээг авах боломжтой байсан гэж үзэж байна. Учир нь би хүүхдүүдэд бүжиг сургах, бүжгийн эвсэл олгохын тулд бүжгийн хичээлийг орсон бөгөөд энэ явцдаа ганц нэг хүүхдийг түлхэх, нудрах зэрэг зорхисгүй үйлдэл гаргасан нь үнэн, гэхдээ би хүүхдүүдийн биед эрүүл мэнд болон амь насанд нь аюултай байдлыг бий болгоогүй, ямар нэгэн хүүхэд бэртэж гэмтээгүй бөгөөд өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахуулсан. Би цаашид ийм зөрчил гаргахгүй байж чадах бөгөөд 2025 оны 05 дугаар сард өндөр насны тэтгэвэртээ суух гэж байсан хүн юм. Миний хувьд урд өмнө хүүхэд зодож, гэмтээж зүй бус үйлдэл гаргаж байгаагүй бөгөөд 23 жил хүүхдийн цэцэрлэгт багшаар ажилласан туршлагатай багшийн хувьд хүүхэд зодож болохгүй гэдгийг маш сайн мэднэ. Иймд намайг ажлаас халахгүйгээр дээр дурдсан сахилгын арга хэмжээнээс аль нэгийг нь сонгож сахилгын арга хэмжээ авах боломжтой байсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн өөрчлөлт оруулж өгнө үү. Миний хувьд одоо ажилгүй байсан үеийн цалин болох 2,030,173 төгрөг гаргуулах нэхэмжпэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа бөгөөд би одоо 5 сарын хугацаанд ажпын өндөр үр бүтээлтэй ажиллаад тэтгэвэртээ суух хүсэл сонирхолтой байна, ийм байдлаар хариуцагчтай давж заалдах шатны шүүхэд эвлэрэх боломжтой гэдгээ илэрхийлж байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Мэндбаяр шүүхэд гаргасан давж заалдсан гомдолд гаргасан хариу тайлбартаа:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шийдвэрийн үндэслэх хэсэгт Б.***г Хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан талаар, сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй талаар дүгнэлт хийж шийдвэрлэсэн байна. Иймд давж заалдах гомдолд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлээ тодорхой дурдаагүй гэсэн нь үндэслэлгүй байна. Ажил олгогчид Хөдөлмөрийн тухай хуүлийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.4-д хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох, ажилтан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах эрхийг олгосон тул тушаалд дээрх заалтуудыг үндэслэл болгосон. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1. дэх хэсгийн 80.1.4.-т Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцгой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5.-д Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулна гэж тус тус зааснаар Б.***д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зуйлийн 123.3.-д Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаварыг харгалзан энэ хуулийн 123.2.-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр эсхүл цахим хэлбэрээр гаргана гэж хуульчилсан нь ажил олгогчид зөрчлийн шинж, үр дагаварыг харгалзан үзэж үнэлэлт дүгнэлт өгч зөрчилд тохирсон сахилгын шийтгэл ногдуулах эрхийг олгосон. Б.***гийн гаргасан зөрчлийн шинж нь өөрөө нэг хүүхдийн бус олон хүүхдийн хуулиар хамгаалагдсан эрхийг удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр зөрчиж байгаа байдал, зөрчил үйлдэхдээ бага насны биеэ хамгаалах чадваргүй хүүхдүүдийн бие махбодид нь санаатайгаар халдаж байгаа байдал, түүний санаатай үйлдлээс болж хүүхдийн эрх ноцтойгоор зөрчигдөж байгаа байдал, өөрөө сурган хүмүүжүүлэх, хүүхдийг хамгаалах үүргийг хуулиар хүлээсэн байдал, өөрийнхөө хийсэн зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй, эрх нь зөрчигдсөн хүүхдүүдийн эцэг эхээс уучлалт гуйхгүй харин ч өөрийнхөө зөв мэтээр хандаж байгаа хандлага зэрэгт нь сахилгын шийтгэлийн төрлүүдээс хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцпах шийтгэлийг сонгон оногдуулсан байдаг. Хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлийг бий болгохоор нэг ч нотлох баримт авагдаагүй бөгөөд нэхэмжлэгч сахилгын зөрчил гаргасан талаар нэхэмжлэгчийн төпөөлөгч анхан шатны шүүх хуралдаан дээр зөвшөөрсөн. Иймд анхан шатны шүүхийн Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1627 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон тул давж заалдах гомдол үндэслэлгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.*** нь хариуцагч ***т холбогдуулан Сахилгын шийтгэл буруу оногдуулсан, ажилд эргүүлэх тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.***гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

Нэхэмжлэгч нь Б.*** нь хариуцагч ***т 2010 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 23 дугаар тушаалаар дуу хөгжмийн багшаар ажилд орсон, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.

Нэхэмжлэгч Б.*** нь ***т хөгжмийн багшаар ажиллаж байгаад ***ийн эрхлэгчийн 2024 оны 03 дугаар 29-ний өдрийн Б/21 дугаар тушаалаар түүний хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Тус тушаалд : Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1., 43.1.4., 80 дугаар зүйлийн 80.1.4., 83 дугаар зүйлийн 83.2., 110 дугаар зүйлийн 110.3., 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалт, Боловсролын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2. дахь заалт, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1. дэх заалт, Боловсрол шинжлэх ухааны сайдын 2022 оны А/545 дугаар тушаал, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрмийн 4.2.2. дахь хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 14.3.4. дэх хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 7.3.10. дахь хэсгүүдийг үндэслэн албан үүргээ гүйцэтгэх явцдаа хүүхдийн эрхэнд халдсан зөрчил үйлдсэн нь хүүхдийн эрхийн улсын байцаагчийн дүгнэлтээр нотлогдсон, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл гаргасан, багш буруугаа хүлээж эцэг эхчүүдээс уучлал гуйгаагүй,үргэлжлүүлэн хүүхдийг ялгаварлан гадуурхах үйлдэл гаргасан тул зөрчлийн шинж , цаашид гарах үр дагаврыг харгалзан 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож,
хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1.д байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох; 43.1.4.хууль тогтоомжид нийцүүлэн ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл, эд хөрөнгийн хариуцлага ногдуулах; 80.1.4.ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан; 83.2.Ажилтан ажил үүргийг нь гүйцэтгүүлэх зорилгоор олгосон аливаа ажлын багаж, төхөөрөмж, техник хэрэгсэл, эд хөрөнгө, ажил үүргийн дагуу бүрдүүлсэн баримт бичиг, биет болон цахим мэдээлэл, холбогдох бусад зүйлийг нэг бүрчлэн ажил олгогчид хүлээлгэн өгөх үүрэгтэй.110.3.Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болж байгаа ажилтанд ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын тооцоо хийж, цалинг олгоно.123.2.5.ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах. Боловсролын ерөнхий хуулийн 33.3.2.тухайн боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтныг хуульд заасны дагуу томилж, чөлөөлөх; Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1.цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчинд аливаа хэлбэрийн хүчирхийлэл, дээрэлхэлт, дарамт, ялгаварлан гадуурхалтаас ангид, ээлтэй, аюулгүй, хамгаалагдсан орчинд суралцах, Боловсрол шинжлэх ухааны сайдын 2022 оны А/545 дугаар тушаал, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрмийн 4.2.2 дахь хэсэг, 4.2.2.Суралцагчид бие махбодийн шийтгэл, сэтгэл санааны дарамт үзүүлэх, хүчээр албадахаас татгалзах; Хөдөлмөрийн дотоод журмын 14.3.4 ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, Хөдөлмөрийн гэрээний 7.3.10 хүүхдийн эрхэнд халдсан, хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл байдлыг үйлдэл болон эс үйлдэхүйгээр бий болгосон гэж заасан байх ба нэхэмжлэгч Б.***гийн гаргасан зөрчил хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч Б.***д холбогдуулан олон нийтийн сүлжээний хаалттай группт хүүхдүүдийн эцэг, эхчүүдээс гомдол гаргасан, 2024 оны 3 дугаар сарын 18, 19-ний өдөр Б.Шинэчимэг, Т.Мөнхзул нарын бичгээр гаргасан гомдлын дагуу 2024 оны 03 сарын 15-ны өдрийн бичлэгийг хянаж үзээд Орхон аймгийн цагдаагийн газраас хүүхдийн эрхийн улсын байцаагчийн харьяалалд шалгагдах зөрчлийн шинжтэй үйлдэл байна гэдэг үндэслэлээр материалыг ***шалгуулахаар шилжүүлжээ.

Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн шийтгэлийн хуудсаар Б.***д зөрчлийн тухай хуулийн 6.20-р зүйлийн 7 дахь хэсэгт заасныг баримтлан 300.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж нэхэмжлэгч Б.***гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч Б.*** нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан сахилгын арга хэмжээг авах боломжтой байсан гэсэн агуулгатай давж заалдсан гомдол шүүхэд гаргаж байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4.-т ...ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан..., Хөдөлмөрийн дотоод журмын 14.3.4 ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийг ... Гэрээг дуусгавар болгох, цуцлах... гэж тодорхойлсон ба 7.3-т сахилгын ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар гэрээг шууд цуцлана, 7.3.10-т хүүхдийн эрхэнд халдсан, хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл байдлыг үйлдэл болон эс үйлдэхүйгээр бий болгосон, 8.1. д ажилтан энэхүү гэрээгээр хүлээсэн үүрэг, байгууллагын хөдөлмөрийн дотооод журамд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай 123 дугаар зүйлд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулна, 8.3-т сахилгын ноцтой зөрчил гаргасан ажилтны хөдөлмөрийн гэрээг шууд цуцална гэж заасан байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3.-т Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана гэж заасны дагуу хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэснийг буруутгах үндэслэлгүй байна.

***ийн эрхлэгчийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 21 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байх ба нэхэмжлэгч Б.***гийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул түүнийн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.***гийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Б.***гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2024/01627 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.***гийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч Б.***гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ

 

ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР