Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 207/ма2025/00024

 

 

 

2025 03 20 207/МА2025/00024

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 312/ШШ2025/00053 дугаар шийдвэрийн 2 дугаар заалтыг ...Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.1-д заасныг баримтлан ***110 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, *** зэргийг ***өмчлөлд, *** өмчлөлд тус тус үлдээж, ногдох хөрөнгийн үнийн зөрүү 3,896,093 төгрөгийг хариуцагч ***гаас гаргуулан нэхэмжлэгч ***т олгосугай... гэснийг ...Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.3., 129 дүгээр зүйлийн 129.2., 130 дугаар зүйлийн 130.1.-д зааснаар *** 110 м2 үл хөдлөх эд хөрөнгө, ***тоот 00-ын өрөө, ***граашийг хариуцагч ***өмчлөлд үлдээж, ***тоот 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгч ***ийн өмчлөлд үлдээж, ногдох хөрөнгийн үнийн зөрүү 11.689.088 төгрөгийг хариуцагч ***гаас гаргуулан нэхэмжлэгч ***т олгосугай ...гэж

Шийдвэрийн 3 дахь заалтанд ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 800,000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ***гаас 469,588 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай... гэснийг ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 800,000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ***гаас 201.975 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай... гэж тус тус өөрчилж,

Шийдвэрийн 5, 4 дугаарыг 4,5 дугаар гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Батмэндийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140.000 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ

 

ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР