| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 184/2016/00665/И |
| Дугаар | 929 |
| Огноо | 2016-09-19 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 929
2016 оны 09 сарын 19-ний өдөр Дугаар184/ШШ2016/00929 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал би даргалж,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 3-р хороо 2-р 40 мянгат гудамж 16-р байр 23 тоотод оршин суух Мөр овогт Гансүхийн Ариунзаяа /РД:ХП:87012408/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайран дүүргийн 16-р хорооны Өнөр хороолол 29-р байр 24 тоотод оршин суух Боржигон овогт Пүрэвдоржийн Хатанбаатар /РД:ЧМ:87071772/-т холбогдох “Эцэг тогтоолгох” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Ариунзаяа, хариуцагч П.Хатанбаатар, нарийн бичгийн даргад Э.Саранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Ариунзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд: Г.Ариунзаяа миний бие нь 2005 оноос П.Хатанбаатартай танилцаж хамтран амьдрах болсон.Бидний хамтран амьдрах хугацаанд 2009 оны 01-р сарын 16-нд охин А.Номинболор төрсөн.Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2009 оноос салж тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин Номинболор миний асрамжинд амьдарч өсөж торнисон. Одоо охин А.Номинболорын эцэг нь мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч П.Хатанбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Хатанбаатар миний бие 2005 оноос Г.Ариунзаяатай танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2009 оны 01-р сарын 16-нд охин А.Номинболор төрсөн. Миний бие Хатанбаатар нь А.Номинболорын эцэг нь болох нь үнэн. Ямар нэг маргаан байхгүй гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХнь:
Нэхэмжлэгч Мөр овогт Гансүхийн Ариунзаяа нь хариуцагч Боржигон овогт Пүрэвдоржийн Хатанбаатарт холбогдуулан “Эцэг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч Гансүхийн Ариунзаяа, хариуцагч Пүрэвдоржийн Хатанбаатар нар нь 2005 онд танилцаж хамтран амьдрах хугацаанд охин А.Номинболор /РД:УП09211689/ нь 2009 оны 01-р сарын 16-н төрсөн болох нь зохигчдийн тайлбар, хэрэгт авагдсан 0236481 дугаартай Г-518 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ам бүлийн тодорхойлолт, хүүхдүүд эрүүл өсөн бойжиж буй эмчийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч П.Хатанбаатар нь хүүхдийн эцэг нь мөн болохыг хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд Гэр бүлийн тухай хуульд зааснаар А.Номинболорын эцэг нь П.Хатанбаатар мөн болохыг тогтоож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдав.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118,119, 135 дугаар зүйлийн 135.2.7 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1,23.2 дах хэсэгт зааснаар 2009 оны 01дүгээр сарын 16-нд төрсөн Ариунзаяагын Номинболорын эцэг нь Боржигон овогт Пүрэвдоржийн Хатанбаатар мөн болохыг тогтоосугай.
2. Нэхэмжлэгч Г.Ариунзаяа нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурьдсугай.
3. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 56, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч П.Хатанбаатараас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Ариунзаяад олгосугай.
4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
5. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ