| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самбуугийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 184/2016/00846/И |
| Дугаар | 184/ШШ2016/00676 |
| Огноо | 2016-08-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 184/ШШ2016/00676
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би
Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-47 өөрийн байр, “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо, Орчлон ХД 47-р байр 69 тоотод оршин суух, Цогт-Эрдэнийн Пүрэвнямд холбогдох
гэрээний үүргийн биелэлт 874 090 төгрөг гаргуулах тухай хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч Ц.Пүрэвнямтай 20111388 тоот гэрээ байгуулан 99072916 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан гар утас зээлээр худалдан авсан.
Хариуцагч Ц.Пүрэвнямд анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас гар утасны төлбөр 874 090 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Пүрэвням шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Миний бие “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжилсэн 874 089 төгрөгийг төлсөн тул шүүхийн зүгээс нэхэмжлэлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь хариуцагч Ц.Пүрэвнямд холбогдуулан гэрээний үүргийн биелэлт 874 090 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 874 090 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн төлбөр төлсөн баримтаар тогтоогдсон тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.”Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Пүрэвнямд холбогдох 874 090 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 2601025961 тоот данснаас 12 764 төгрөг, хариуцагчаас 12 764 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 25 528 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ