| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 102/2023/05900/И |
| Дугаар | 210/МА2025/00473 |
| Огноо | 2025-03-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2025/00473
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******-ийн нэхэмжлэлтэй,
******* холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 557,924,443 төгрөг гаргуулах тухай үндсэн,
2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 09/18 дугаар,018 оны 6 дугаар сарын0-ны өдрийн 09/18 дугаар зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Манай компани нь *******ай018 оны 3 дугаар сарын9-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, гэргээр 50,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 1.5 хувийн хүүтэй, мөн018 оны 6 дугаар сарын 19,0-ны өдрүүдэд дахин зээлийн гэрээг байгуулж, гэрээгээр 121,800,000 төгрөг болон 70,000,000 төгрөг, нийт 191,800,000 төгрөгийг 12 сарын хугацаатай сарын 1.75 хувийн хүүтэй зээлэх, тогтоосон хугацаанд зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү0 хувьтай тэнцэх хэмжээний хүү төлөхөөр харилцан тохиролцсон.
1.2. Гэрээний хавсралт 1-д зааснаар зээлдэгч ******* нь үндсэн зээл, хүүгийн хамт сар бүрийн0,5-ны өдрүүдийн дотор зээлийн эргэн төлөлтийг төлөх үүргийг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл төлөлт хийгээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж манай ББСБ-ын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан. Улмаар021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр зээлдэгч ******* 09/18 дугаар зээлийн гэрээний үүргийг021 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хугацаа зааж мэдэгдлийг хүргүүлсэн. Уг мэдэгдлээр021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар талуудын хооронд тооцоо нийлсэн актын дагуу 310,131,733 төгрөгийг шаардсан. Гэвч зээлдэгч ******* нь удахгүй төлнө, их хэмжээний мөнгө орж ирэх гэж байгаа хүлээж бай гэх мэтээр худлаа хэлсэн.
1.3. Талуудын хооронд байгуулсан гэрээний.10-т гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлдэгч зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө, мөн гэрээний 4.1.1-д зээл хүүг энэ гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг тооцож, төлбөрийг гэрээний дагуу зээлдэгчийн харилцах болон хадгаламжийн данснаас шууд суутгах замаар төлүүлэх гэж зааснаар ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул зээлдэгчээс үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт шаардах эрхтэй.
Иймд хариуцагчаас018 оны 03 дугаар сарын9-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 50,000,000 төгрөг, зээлийн хүү 49,906,849 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,981,370 төгрөг, нийт 109,888,219 төгрөг,018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 121,800,000 төгрөг, зээлийн хүү 135,318,132 төгрөг, нэмэгдүүлсэн хүү7,063,626 төгрөг, нийт84,181,758 төгрөг,018 оны 06 дугаар сарын0-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 70,000,000 төгрөг, зээлийн хүү 78,212,055 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,642,411 төгрөг, нийт 163,854,466 төгрөг, бүгд 557,924,443 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:
*******-ийн гүйцэтгэх захирал ******* нь надад018 оны зун *******-аас50,000,000 төгрөгийн зээл авах гэсэн юм барьцаа хөрөнгө байвал миний авсан зээлийг хувааж авъя гэх саналыг тавьсан. Улмаар миний барьцаа хөрөнгө болох *******,*******,,, тоотыг тус бүр 144 м.кв талбайтай орон сууцнууд нь өөр ББСБ болон хувь хүний барьцаанд байсан. Үүний дараа ******* нь зээлээс чөлөөлж аваад өөрийн байгууллагын нэр дээр -ийн барьцаанд тавьж зээл авсан.
Тухайн үед би *******д ...ах нь нэг зээлээр нөгөө зээлээ төлөөд мөнгө үлдсэнгүй ахыгаа бодно биздээ гэж хэлэхэд зээл гарсны дараа миний ны тоот дансанд 70,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Би тэр мөнгийг барьцаа хөрөнгө байршуулсан тул надад өгч байгаа шагнал гэж ойлгосон. Гэтэл *******-ийн ажилтан гэх хүмүүс над руу залган зээлийн гэрээнд гарын үсэг зураарай гэж хэлсэн, би ямар зээлийн гэрээ яриад байгааг ойлгоогүй.020 оны 05 сарын үед оффис дээр очиж уулзахад018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №09/18 дугаартай, мөн018 оны 06 дугаар сарын0-ны өдрийн №09/18 дугаартай зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Тус зээлийн гэрээнүүд бидний хооронд болсон харилцааг зохицуулаагүй бөгөөд сүүлд нөхөж хийсэн зээлийн гэрээ юм.
Иймд018 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн №09/18 дугаартай,018 оны 06 дугаар сарын0-ны өдрийн №09/18 дугаартай зээлийн гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
3. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:
Хариуцагчийн зүгээс талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч талаас 70,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй тул цагдаагийн байгууллагад хандсанаар нөхөж зурагдсан зүйлийг нэхэмжлэлийн үндэслэл шаардлага дээр тодруулж тайлбарласан. Харин 50,000,000 төгрөг болон 121,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд талуудын хооронд гарын үсэг зурж, хуулийн дагуу хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан.
Хариуцагч нь *******тай холбоотой тайлбар өгч байгаа боловч ББСБ-аас шаардлага гаргасан. Мөнгө болон түүний эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцдог. Нэхэмжлэгчийн зүгээс 121,000,000 төгрөг болон 70,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан. Талуудын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, хуулийн хүчин төгөлдөр байна гэж үзэж байна гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******-ийн хариуцагч *******аас 557,924,443 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан *******, ******* нарын хооронд байгуулагдсан018 оны 6 дугаар сарын0-ны өдрийн 09/18 дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, дээрх гэрээний дагуу шилжүүлсэн 70,000,000 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн,947,580 төгрөг, хариуцагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,116,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 507,950 төгрөгийг гаргуулж хариуцагч ******* олгож шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
5.1. Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн 50,000,000 төгрөг шилжүүлсэн018 оны 03 сарын9-ний өдрийн, 127,8000,000 төгрөг шилжүүлсэн018 оны 06 сарын 19-ний өдрийн зээлийн гэрээнүүдийн хугацаа дуусаж, шаардах эрх үүссэнээс хойш хөөн хэлэлцэх хугацааг тооцон үзэхэд шүүхэд нэхэмжлэл гаргасан023 оны 11 сарын 15-ны өдрийг хүртэл 4 жил гаруй хугацаа тус тус өнгөрсөн байна. Мөн шийдвэрт хэдийгээр нэхэмжлэгч нь021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн тооцоо нийлсэн акт гэх баримтыг ирүүлсэн хэдий ч уг баримтыг хариуцагч *******ыг 70,000,000 төгрөг залилсан гэх эрүүгийн хэрэгт шалгах явцад үйлдсэн байх тул уг баримтын хөөн хэлэлцэх хугацаа зогссон, тасалдсан гэх үндэслэлийг нотолсон нотлох баримт гэж үзэхээргүй байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь илтэд үндэслэл муутай болсон. Учир нь хэргийн 33 дугаар талд авагдсан021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн талуудын хооронд үйлдэгдсэн тооцоо нийлсэн актаар хариуцагч *******018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээгээр 121,800,000 төгрөг,018 оны 06 дугаар сарын0-ны өдрийн зээлийн гэрээгээр 70,000,000 төгрөг, нийт 191,800,000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хүү 118,331,733 төгрөг, нийт гүйцэтгэвэл зохих дүн 310,131,733 төгрөг болохыг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан нотлох баримт хэрэгт авагдсан.
Хэргийн 31-32 дугаар талд021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр *******ын өөрийн гараар бичиж өгсөн мэдэгдэл нотлох баримтаар авагдсан бөгөөд тооцоо нийлсэн актын дагуу 310,131,733 төгрөгийг021 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө бүрэн төлж барагдуулах болохоо -д мэдэгдэж байсан нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* нь021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн тооцоо нийлсэн актаар 310,131,733 төгрөг болохыг хүлээн зөвшөөрч,024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ББСБ-д мэдэгдэл гаргахдаа021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төлж дуусгавар болохыг илэрхийлсэн буюу018 оны 06 дугаар сарын 19,0-ны өдрийн гэрээнүүдийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, эрх зүйн харилцааг хүлээн зөвшөөрч акт болон мэдэгдлийг үйлдсэн байхад шүүх эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой байх талаас нь үнэлээгүй.
5.2. Шүүх талуудын хооронд байгуулагдсан018 оны 03 дугаар сарын9-ний өдрийн 50,000,000 төгрөгийн болон018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 121,800,000 төгрөгийн гэрээнүүд хуульд заасан шаардлага хангасан гэрээ гэж үзсэн боловч018 оны 06 дугаар сарын0-ны өдрийн 70,000,000 төгрөгийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт ...нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино... гэж заасан. Иймээс018 оны 06 дугаар сарын 19,0-ны өдрийн байгуулагдсан гэрээний дагуу төлвөл зохин дүн болох 310,131,733 төгрөгийг төлөх болохыг ******* нь хүлээн зөвшөөрч акт үйлдэн бичгээр021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдсэнээр гэрээ хүчин төгөлдөр болсон. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь өмнө үүссэн үүргийн эрх зүйн харилцааг хүлээн зөвшөөрч хожим гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй тул гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэхгүй.
Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Тодруулбал, талуудын хооронд гурван зээлийн гэрээний харилцаа буюу 50,000,000 төгрөг, 121,000,000 төгрөг, 70,000,000 төгрөгийн харилцаа үүссэн. Нэхэмжлэгчийн зүгээс 121,000,000 төгрөг болон 50,000,000 төгрөгийн тухайд нэг ч удаа шаардах эрхээ хэрэгжүүлж байгаагүй. Харин 70,000,000 төгрөгийн зээлийг цагдаагийн байгууллагад шалгуулахдаа 70,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулаагүй бөгөөд дараа нь зээлийн гэрээ байгуулахыг хариуцагчаас шаардсан.
Шүүх 70,000,000 төгрөгтэй холбоотой зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзээгүй, харин хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсан байна гэж үзээд 70,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор зөв шийдвэрлэсэн. 121,000,000 төгрөг болон 50,000,000 төгрөгийн зээлийн тухайд талууд цагдаагийн байгууллагад хандаж шалгуулаагүй, энэ талаар шаардах эрхээ хэрэгжүүлээгүй.023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр анх нэхэмжлэл гаргахад хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан018 оны 03 дугаар сарын9-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 50,000,000 төгрөг, зээлийн хүү 49,906,849 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,981,370 төгрөг, нийт 109,888,219 төгрөг,018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 121,800,000 төгрөг, зээлийн хүү 135,318,132 төгрөг, нэмэгдүүлсэн хүү7,063,626 төгрөг, нийт84,181,758 төгрөг,018 оны 06 дугаар сарын0-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 70,000,000 төгрөг, зээлийн хүү 78,212,055 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,642,411 төгрөг, нийт 163,854,466 төгрөг, бүгд 557,924,443 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь дээрх шаардлагыг эс зөвшөөрч,018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр болон018 оны 6 дугаар сарын0-ны өдөр тус тус байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
3. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. ******* нь *******ай018 оны 03 дугаар сарын9-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 50,000,000 төгрөгийг өрхийн хэрэглээний зориулалтаар, сарын 1.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлэх, зээлдэгч нь зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, хугацаа хэтрүүлбэл үндсэн хүүгийн0 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцжээ. /хх8-11/
3.2. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр зохигчид барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, *******,,,, дугаар давхар тоот хаягт байршилтай, 190 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. /хх 13-15/
3.3. Үүний дараа талууд018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 121,800,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, сарын 1.75 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлэх, зээлдэгч нь зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, хугацаа хэтрүүлбэл үндсэн хүүгийн0 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцжээ. /хх16-19/
3.4. Мөн талууд дахин018 оны 06 дугаар сарын0-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 70,000,000 төгрөгийг бизнесийн зориулалтаар, сарын 1.75 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлэх, зээлдэгч нь зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, хугацаа хэтрүүлбэл үндсэн хүүгийн0 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцжээ. /хх21-25/
3.5. ******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, ******* дахь *******ын эзэмшлийн тоот дансанд018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 121,800,000 төгрөгийг Зээл гаргав гэсэн утгатайгаар, мөн оны 06 дугаар сарын0-ны өдөр ХХК дахь *******ын эзэмшлийн тоот дансанд 70,000,000 төгрөгийг зээл гэсэн утгатайгаар тус тус шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан төлбөрийн болон орлогын баримт, дансны хуулга, талуудын тайлбараар тус тус тогтоогдож байна. Харин гэрээний дагуу 50,000,000 төгрөгийг хариуцагч авсан талаар маргахгүй байна. /хх26-27, 69/
3.6. Дээрх зээлийн гэрээнүүдэд талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж хэн аль нь гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ. Иймд хариуцагчийн018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 09/18 дугаартай 121,800,000 төгрөгийн зээлийн гэрээнд,018 оны 6 дугаар сарын0-ны өдрийн 09/18 дугаартай 70,000,000 төгрөгийн зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зураагүй гэх татгалзал үндэслэлгүй.
Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна. Түүнчлэн, гэрээнд заасан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаарх тохиролцоо нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцсэн байна.
3.7. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан019 оны 6 дугаар сарын9-ний өдөр дүгээр хэлтэст ...******* нь маш яаралтай мөнгө хэрэгтэй байна, хожим зээлийн гэрээнд гарын үсэг зурна гээд 70,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж аваад зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй, мөнгөө буцаан төлөхгүй зугатаасан... гэх агуулга бүхий гомдол гаргасан.
3.8. Дээрх гомдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулаад Сүхбаатар дүүргийн ын газрын021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн дугаар тогтоолоор *******, ******* нарын хооронд зээлийн гэрээтэй холбоотой иргэний эрх зүйн маргаан үүссэн. ******* нь бусдыг хуурсан эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгосон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан эсэхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэх залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хааж шийдвэрлэсэн. /хх72-73/
3.9. Үүний дараа талууд021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр тооцоо нийлсэн акт гэх баримт үйлдсэн, уг баримтад018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 09/18 тоот зээлийн гэрээгээр 121,800,000 төгрөг,018 оны 06 дугаар сарын0-ны өдөр зээлийн гэрээгээр 70,000,000 төгрөгийг тус тус зээлсэн.021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар нийт үндсэн зээлийн дүн 191,800,000 төгрөгийг өнөөдрийн байдлаар төлөөгүй байна. Гүйцэтгээгүй үүргийн дүнгийн нийт хүү 118,331,733 төгрөг байна. Зээлдэгчийн нийт гүйцэтгэвэл зохих үүрэг 310,131,733 төгрөг болно гэжээ. /хх-ийн 33/
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр эсэх нь маргааны зүйл болжээ.
4. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна. Хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байдаг бол хөөн хэлэлцэх тусгай хугацаа нь гэрээний үүрэгтэй, эсхүл үл хөдлөх эд хөрөнгөтэй, эсхүл тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй, эсхүл бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүрэгтэй холбоотой эсэхээс хамаарч өөр өөр байдаг. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдахаар тус тус зохицуулсан.
4.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******-ийн018 оны 03 дугаар сарын9-ний өдрийн зээлийн гэрээгээр хариуцагч ******* шилжүүлсэн 50,000,000 төгрөгтэй холбоотой зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна. Учир нь дээрх хугацаанаас хойш гэрээний үүрэгтэй холбогдуулан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хуульд заасан 3 жилээр тооцоход021 оны 03 дугаар сарын9-ний өдөр дуусгавар болсон, нэхэмжлэгч нь шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй. Иймд нэхэмжлэгч *******-ийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг зөрчөөгүй байна.
4.2. Харин шүүх нэхэмжлэгч *******-ийн018 оны 06 дугаар сарын0-ны өдрийн зээлийн гэрээгээр хариуцагч ******* шилжүүлсэн 70,000,000 төгрөгтэй, мөн018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээгээр хариуцагч ******* шилжүүлсэн 121,800,000 төгрөгтэй холбоотой зээлийн гэрээний хөөн хэлэлцэх дууссан гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болсныг давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.
4.3. Тодруулбал, талууд021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн байх тул 2018 оны 06 дугаар сарын 19-ний болон018 оны 06 дугаар сарын0-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа үүгээр тасалдсан гэж үзнэ. Энэ хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг тоолвол024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусахаар байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэл гаргасан гэж үзнэ.
Иймд хариуцагч нь 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 121,800,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт зээл, зээлийн хүүд 185,745,000 төгрөг,018 оны 06 дугаар сарын0-ны өдрийн 70,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт зээл, зээлийн хүүд 106,750,000 төгрөг, нийт92,495,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байх тул хариуцагч *******аас92,495,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.
5. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
5.1. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ...2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №09/18 дугаартай, мөн018 оны 06 дугаар сарын0-ны өдрийн №09/18 дугаартай зээлийн гэрээг надаар нөхөж гарын үсэг зуруулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл... гэж тайлбарласан.
5.2. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан018 оны 06 дугаар сарын0-ны өдрийн 70,000,000 төгрөгийн зээлийн гэрээг, мөн018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 121,800,000 төгрөгийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй, хариуцагч *******аар нөхөж гарын үсэг зуруулсан үйл баримт тогтоогдсон тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.
5.3. Эрүүгийн хэрэгт гэрч , *******, нарын өгсөн мэдүүлэг, Сүхбаатар дүүргийн ын газрын021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн дугаар тогтоол зэрэг баримтаар хариуцагч ******* нь018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 0918 дугаартай зээлийн гэрээгээр 121,000,000 төгрөгийг гэрээнд гарын үсэг зурж авсан, мөн оны 06 дугаар сарын0-нд урьд авсан зээлийн гэрээн дээр нэмэлтээр 70,000,000 төгрөгийн зээл авсан. Сүүлийн гэрээнд яаралтай мөнгөн хэрэг гарсан, дараа бичиг баримтаа авчираад гэрээнд гарын үсгээ зурна гэж хэлээд нэхэмжлэгч байгууллагаас 70,000,000 төгрөгийг зээлсэн, улмаар гэрээнд хариуцагч нөхөж гарын үсэг зурсан үйл баримт тогтоогдсон. /хх-ийн 55-58, 72-73/
5.4. Хариуцагч зээлийн гэрээнд нөхөж гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй, нөгөө талаар нэхэмжлэгч зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн байна. Иймээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзэхгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.
5.5. Мөн талууд021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэнийг хариуцагч хүлээн зөвшөөрч,018 оын 06 дугаар сарын0-ны өдрийн 70,000,000 төгрөгийн зээл авсан тухай баримтад үүргийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээ хүчин төгөлдөр болсон гэж үзнэ.
Дээрх үндэслэлээр хариуцагчаас92,495,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс65,429,443 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийн хангав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн025 оны 01 дүгээр сарын0-ны өдрийн 192/ШШ2025/00429 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт92,495,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх65,429,443 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
2 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч *******-д холбогдох, талуудын хооронд байгуулагдсан018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 09/18 дугаартай,018 оны 6 дугаар сарын0-ны өдрийн 09/18 дугаартай зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж,
3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн,947,580 төгрөг, хариуцагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,116,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 1,620,425 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д буцаан олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Монголфакторинг ББСБ ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид025 оны 02 дугаар сарын7-ны өдөр урьдчилан төлсөн 3,455,530 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ