| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самбуугийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 184/2016/00847/И |
| Дугаар | 184/ШШ2016/00679 |
| Огноо | 2016-08-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 184/ШШ2016/00679
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-47 өөрийн байр, “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, Москва хороолол 133/3 байр 129 тоотод оршин суух, Нямдоржийн Энхболдод холбогдох
гэрээний үүргийн биелэлт 948 575 төгрөг гаргуулах тухай хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн Дэвид Холлидэй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч Н.Энхболдтой 20179579 тоот гэрээ байгуулан 99032621 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан гар утас зээлээр худалдан авсан.
Хариуцагч Н.Энхболдод анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас гар утасны төлбөр 948 575 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Энхболд шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Миний бие “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжилсэн 948 757 төгрөгийг төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны дотор бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь хариуцагч Н.Энхболдод холбогдуулан гэрээний үүргийн биелэлт 948 757 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь 948 757 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны дотор маргаангүйгээр, бүрэн хэмжээгээр төлөхөөр зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.”Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.Энхболдод холбогдох гэрээний үүргийн биелэлт 948 757 төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 2601025961 тоот данснаас 13 658 төгрөг, хариуцагчаас 13 658 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 27 316 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Хариуцагч нь 948 757 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны дотор төлнө гэж тайлбарласныг дурдсугай.
4.Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
5.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ