Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 00011

 

      Н.Билэгбаатар, Ц.Янжиндулам, Ж.Чимгээ,

    Ж.Байгал нарт холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хэргийн индекс 155/2017/0048/Э/

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Прокурор: Л.Отгончимэг,

Шүүгдэгч: Н.Билэгбаатар, Ц.Янжиндулам, Ж.Чимгээ, Ж.Байгал,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: В.Энхболд,

Нарийн бичгийн дарга: С.Дэмбэрэлсамбуу нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 20 дугаар тогтоолтой шүүгдэгч Н.Билэгбаатар, Ц.Янжиндулам, Ж.Чимгээ, Ж.Байгал нарт холбогдох 201622000593 дугаартай эрүүгийн хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр  төрсөн, 32 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй, Бөөчүүд овогт Нанзадын Билэгбаатар /регистрийн дугаар РЭ85092413/.

Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 18-ны  өдөр  төрсөн, 27 настай, эмэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Цогтын Янжиндулам /регистрийн дугаар РС90041802/.

Монгол Улсын иргэн, 1973 оны 04 дүгээр сарын 07-ны  өдөр  төрсөн, 44 настай, эмэгтэй, ял шийтгэлгүй, Өөлд овогт Жамъянсүрэнгийн Чимгээ /регистрийн дугаар РГ73040707/.

Монгол Улсын иргэн, 1975 оны 09 дүгээр сарын 19-ний  өдөр  төрсөн, 41 настай, эмэгтэй, ял шийтгэлгүй, Өөлд овогт Жамъянсүрэнгийн Байгал /регистрийн дугаар РГ75091907/.

Шїїгдэгч Ж.Байгал, Ж.Чимгээ нар нь бүлэглэн 2016 оны 9 дїгээр сарын 25-ны єдєр 18 цагийн орчимд Хєвсгєл аймгийн Мєрєн сумын 8 дугаар багийн нутагт байрлах Аянчин нэртэй караоке бааранд нєхєр Батдэлгэрийг хардсаны улмаас Ц.Янжиндуламыг зодож бие махбодид нь хєнгєн зэргийн гэмтэл санаатай учруулсан,

Шїїгдэгч Н.Билэгбаатар нь 2016 оны 9 дїгээр сарын 25-ны єдрийн 18 цагийн орчимд Мєрєн сумын 8 дугаар багийн нутагт байрлах Аянчин нэртэй караоке бааранд Ж.Байгалийн хїїхэд Б.Баясгаланг утсаар зураг дарсан гэх шалтгаанаар зодож биед нь хєнгєн зэргийн гэмтэл санаатай учруулсан, мєн газарт маргааны улмаас хохирогч Б.Баатархїїг зодож биед нь хєнгєн зэргийн гэмтэл санаатай учруулсан, шїїгдэгч Ц.Янжиндуламтай бїлэглэн хохирогч Ж.Чимгээг зодож биед нь хїнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг їйлдсэнд тус тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 20 дугаар тогтоолоор Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зїйлийн 230.1.2-т зааснаар шїїгдэгч Н.Билэгбаатар, Ц.Янжиндулам, Ж.Чимгээ, Ж.Байгал нарт холбогдох эрїїгийн 201622000593 тоот хэрэгт нэмэлт мєрдєн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шїїгдэгч Н.Билэгбаатар, Ц.Янжиндулам, Ж.Чимгээ, Ж.Байгал нарт урьд авсан батлан даалтад єгєх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр їргэлжлїїлж, Энэ хэрэгт эд мєрийн баримтаар хураагдсан зїйлгїй, битїїмжилсэн эд хєрєнгєгїй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Улсын яллагч эсэргүүцэлдээ: ...Хохирогч Ж.Чимгээгийн биед учирсан зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн цусан хураа, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, чих, зовхи, цээж, хэвлий, мөр, бугуй, шуу, гуянд цус хуралт, хамарт зулгаралт бүхий гэмтлийг хэний үйлдлээс учирсан талаар эд мөрийн баримтаар хураагдсан CD- ний /СИДИ/ бичлэгт гарч буй хөндлөнгийн хүнийг гэрчээр асууж тодруулах, Ж.Чимгээ, Ж.Байгаль нар бүлэглэн хохирогч Ц.Янжиндуламын биед хөнгөн зэргийн гэх үйлдлийг баарны гадаа уг зодоон болж байхад салгах гэж ирсэн иргэнийг гэрчээр асуух гэжээ.

Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутагт байрлах Аянчин нэртэй караоке баарны дотор гадна талыг харуулсан камерын бичлэгт үзлэг хийж тэмдэглэл үйлдэн хураан авч хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан байгаа бөгөөд уг бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд хэн ямар үйлдэл хийж хаана хаана ямар байрлалтай байсан болохыг тодорхой дурдсан. Хохирогч Ж.Чимгээ яллагдагч Н.Билэгбаатарт толгойн тус газарт дэвсүүлэн ухаан алдсан гэх үеэс хойшхи бичлэгт эрэгтэй эмэгтэй 2 хүний дүрс орж ирсэн. Уг 2 хүний эрэгтэй нь яллагдагч Ж.Байгалийн нөхөр Батдэлгэр болохыг, нөгөө эмэгтэй нь Аянчин баарны ажилтан болохыг уг тэмдэглэлд тодорхой дурдсан. Дээрх 2 хүн гэрчээр мэдүүлэг өгч гарсан хэргийн талаар тодорхой мэдүүлсэн. /ХХ-ийн 15 дугаар хуудасны ар тал доод талаас 15-16 дугаар мөр/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад Б.Бат-Амгалан 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр шинжилгээ хийлгэхээр шинжээч томилох тогтоол /хх-ийн 72 дугаар хуудас/ үйлдсэн байх ба уг тогтоолд ямар нотлох баримт хэрэгт авагдсаны дагуу дүгнэлт гаргуулахаар хүргүүлж байгаа эсэх, хэрэгт авагдсан тархины зураг, хохирогчийг анх үзсэн эмчийн үзлэг зэргийг хүргүүлсэн нь тодорхойгүй, шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 533 дугаартай дүгнэлт бодитой гарсан эргэлзээ бүхий байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт зааснаар дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилох шаардлагатай гэжээ. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн аваад 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дүгнэлт гаргуулахаар шинжээч томилсон байна. Шинжээч 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гарсан 533 дугаартай шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актын шинжилгээнд ирүүлсэн материалд 2 хувь тогтоол дурдаад, ямар ямар нотлох баримтыг үндэслэж дүгнэлт гаргаж байгаагаа тодорхой дурджээ. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5-д шинжилгээний объектын талаарх мэдээлэл тусгахаар заасан боловч мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт “Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд нь шинжилгээний объектыг шинжилгээ хийлгэх байгууллага шинжээчид хүргүүлэх боломжгүй бол шинжээчийг шинжилгээний объектод чөлөөтэй нэвтрэх, шинжилгээ хийлгэх нөхцөлөөр хангах үүрэгтэй” гэж заасан бөгөөд шинжээчид шинжилгээ хийхэд саад учирсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар 23-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт орчуулуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Н.Билэгбаатар, Ц.Янжиндулам, Ж.Чимгээ, Ж.Байгал нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн “...хїнд зэргийн гэмтлийг хэний їйлдлээс болж учирсан талаар эд мєрийн баримтаар хураагдсан СD бичлэгт гарч буй хєндлєнгийн этгээдийг гэрчээр асууж тодруулах, Ж.Чимгээ, Ж.Байгаль нар бїлэглэн хохирогч Ц.Янжиндуламын биед хєнгєн гэмтэл учруулсан гэх їйлдлийг баарны гадаа уг зодоон болж байхад салгах гэж ирсэн иргэнийг гэрчээр асуух” гэх дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна. Учир нь CD бичлэгт Ж.Чимгээ, Ц.Янжиндулам болон Н.Билэгбаатар, Б.Баатархүү нарын зодооныг гудамжинд явж байсан хєндлєнгийн этгээд зогсоож байгаа нь тод харагдаж байна. Иймд дээрх хүмүүсийг гэрчээр асуух нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

Мөн шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Отгонцэцэг болон шүүгдэгч Ж.Чимгээ, Ж.Байгал нарын хэргийн газар байсан Энхмаа, түүний найз Нямханд, Анхцэцэг нараас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтийг анхан шатны шүүхийн 2017.01.25-ны 61 дугаартай шүүгчийн захирамжаар хангахаас татгалзсан нь учир дутагдалтай болсон байна. Учир нь шүүгдэгч нарын мэдүүлгээс харахад дээрх гэрчүүд нь Ж.Чимгээ, Ж.Байгал, Ц.Янжиндулам нарын дундах зодооныг харсан байх боломжтой бөгөөд Ц.Янжиндуламын биед хөнгөн зэргийн гэмтэл хэн учруулсныг мэдүүлэх боломжтой гэж үзэх үндэстэй.

Хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2016.10.03-ны өдрийн 525, 531, 532 дугаартай, 2016.09.30-ны өдрийн 533 дугаартай дүгнэлтүүд нь нэг шинжээчийн дүгнэлт атлаа хугацааны хувьд өөр өөр байхад дүгнэлтийн дугаарууд нь дараалсан байдлаар бичигдээгүй нь дээрх дүгнэлтүүдийг үнэн зөв гарсан гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байна.

Мөн дээрх шинжээчийн дүгнэлтүүдийн дүгнэлт хэсгийн 2 дахь заалтаар хохирогчийн биед учирсан гэмтэл тус бүрийг дурдаж, 5 дахь заалтаар шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1, 3.1.3-т зааснаар хөнгөн, хүнд зэрэгт хамаарна гэсэн нь ойлгомжгүй болжээ. Өөрөөр хэлбэл хохирогч нарын биед хэд, хэдэн гэмтэл учирсан талаар дүгнэлтүүдэд тусгасан байх ба эдгээр гэмтлүүдийн аль гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ямар заалтаар хөнгөн эсхүл хүнд гэмтэлд хамаарч байгааг шинжээчийн дүгнэлтэд тодорхой заах шаардлагатай.

Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг нь хохирогчид учруулсан гэмтлийн зэргээс шалтгаалан зүйлчлэгддэг учир тодорхойгүй дүгнэлтийг үндэслэн шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг шийдвэрлэх боломжгүй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 20 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Б.СОСОРБАРАМ

         ШҮҮГЧИД                                                            З.ХОСБАЯР

                                                                                      Н.БАЯРХҮҮ