Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2016/00680

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Сүхбаатарын талбай-02 Сэнтрал тауэр 8-р давхарт байрлах, “Юнител” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо, зээл 15 гудамж 45 тоотод оршин суух Түмэнбаярын Доржпүрэвт холбогдох

гэрээний үүргийн биелэлт 2 011 798 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Юнител” ХХК-ийн ерөнхий захирал Р.Ганболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Юнител” ХХК нь Т.Доржпүрэвтэй харилцан тохиролцож 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулан 89080479 дугаарт S6 /color-black/ маркийн гар утасыг 12 сарын хугацаатай буюу 2016 оны 04 дүгээр сард дуусгахаар тохиролцсон. Гэвч хариуцагч гэрээ байгуулсан өдрөөс эхлэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй. Иймд Т.Доржпүрэвээс 89080479 дугаарын ярианы төлбөр болон гар утасны лизингийн төлбөр 1 341 199 төгрөг, алданги 0,3 хувиар тооцож 670 599 төгрөг, нийт 2 011 798 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Түвшинтөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Хариуцагчтай эвлэрч алданги болох 670 599 төгрөгөөс татгалзаж, үндсэн төлбөр 1 341 199 төгрөгийг 5 хувааж 2016 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлөхөөр болсон гэжээ.

 

Хариуцагч Т.Доржпүрэв шүүхэд ирүүлсэн  тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас гар утасны яриа болон зээлийн төлбөр 1 341 199 төгрөгийг 5 сарын хугацаанд төлж барагдуулна. 2016 оны 8 дугаар сарын 31-нд 268 240 төгрөг, 9 дүгээр сарын 31-нд 268 240 төгрөг, 10 дугаар сарын 31-нд 268 240 төгрөг, 11 дүгээр сарын 31-нд 268 240 төгрөг, 12 дугаар сарын 31-нд 268 240 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Юнител” ХХК нь хариуцагч Т.Доржпүрэвт холбогдуулан гэрээний үүргийн биелэлт 2 011 798 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Т.Доржпүрэв нь 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 89080479 гэрээний дагуу “Samsung-S6” маркийн гар утсыг 12 сарын хугацаатай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг ашиглах урт хугацааны гэрээ байгуулсан  болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч “Юнител” ХХК нь хариуцагч Т.Доржпүрвээс 2 011 798 төгрөг нэхэмжилсэн шаардлагаа багасгаж  1 341 199 төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагч 2016 оны 8 дугаар сарын 31-нд 268 240 төгрөг, 9 дүгээр сарын 31-нд 268 240 төгрөг, 10 дугаар сарын 31-нд 268 240 төгрөг, 11 дүгээр сарын 31-нд 268 240 төгрөг, 12 дугаар сарын 31-нд 268 240 төгрөг, нийт 1 341 199 төгрөг төлөхийг зөвшөөрч эвлэрсэн байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч “Юнител” ХХК-ийн хариуцагч Т.Доржпүрэвт холбогдох  гэрээний үүргийн биелэлт 2 011 798 төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагч нь  2016 оны 8 дугаар сарын 31-нд 268 240 төгрөг, 9 дүгээр сарын 31-нд 268 240 төгрөг, 10 дугаар сарын 31-нд 268 240 төгрөг, 11 дүгээр сарын 31-нд 268 240 төгрөг, 12 дугаар сарын 31-нд 268 240 төгрөг, нийт 1 341 199 төгрөг төлөхөөр  зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 2601025961 тоот данснаас 23 569 төгрөг, хариуцагчаас 18 204 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47 139 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                                               С.ОЮУНЧИМЭГ