| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самбуугийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 184/2016/00779/И |
| Дугаар | 184/ШШ2016/00636 |
| Огноо | 2016-08-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 184/ШШ2016/00636
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 4-р хороо, Голден парк 101 байр 165 тоотод оршин суух, эрэгтэй, Доржнамжилын Жамбалсүрэн,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 4-р хороо, Голден парк 101 байр 165 тоотод оршин суух, эмэгтэй, Дуламжавын Энхдөлгөөн нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Баруун түрүү 2-32 тоотод оршин суух, эрэгтэй, УБ88041315 регистрийн дугаартай, Зээрд адуу овогт Жамсранжавын Отгонбаатар, Мянгад овогт Мянган-Ёндонгийн Нарангэрэл нарт холбогдох
гэрээний үүргийн биелэлт 2 754 325 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Жамбалсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие болон эхнэр Д.Энхдөлгөөнийн хамтаар 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч Ж.Отгонбаатартай байр хөлслөх аман хэлцэл хийж Баянгол дүүргийн 4-р хороо 101-р байр 165 тоот 2 өрөө орон сууцыг сарын 400 000 төгрөгөөр хөлслөхөөр харилцан тохиролцсоны дагуу хариуцагч нь 2016 оны 5 дугаар сарыг хүртлэх хугацаанд байранд амьдарсан. Гэвч байрны төлбөр 400 000 төгрөгийг 2015 оны 10-11 саруудын төлбөрийн төлсөн боловч 2016 оны 5 дугаар сарыг хүртлэх түрээсээ өгөхгүй нэхэмжлэгч нарыг хохироож байна. Талууд харилцан тохиролцож 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр түрээсийн төлбөрийн үлдэгдэл 2 000 000 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр төлж барагдуулах тухай хэлцэл хийсэн боловч өнөөг хүртэл дээрхи төлбөр тооцоогоо дуусгаагүй байна. Мөн хариуцагч Ж.Отгонбаатар нь уг байранд 2016 оны 4 дүгээр сард бүтэн амьдарсан төлбөр 400 000 төгрөгийн төлөөгүй байна. Түүнчлэн амьдарч байх хугацааныхаа байрны ашиглалтын зардлыг төлөөгүйгээс 354 325 төгрөгийн хохирол учруулсан.
Иймд хариуцагч Ж.Отгонбаатараас түрээсийн төлбөр 2 400 000 төгрөг, байр ашиглалтын зардал 354 325 төгрөг, нийт 2 754 325 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Энхдөлгөөн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие болон эхнэр Д.Энхдөлгөөнийн хамтаар 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч Ж.Отгонбаатартай байр хөлслөх аман хэлцэл хийж Баянгол дүүргийн 4-р хороо 101-р байр 165 тоот 2 өрөө орон сууцыг сарын 400 000 төгрөгөөр хөлслөхөөр харилцан тохиролцсоны дагуу хариуцагч нь 2016 оны 5 дугаар сарыг хүртлэх хугацаанд байранд амьдарсан. Гэвч байрны төлбөр 400 000 төгрөгийг 2015 оны 10-11 саруудын төлбөрийн төлсөн боловч 2016 оны 5 дугаар сарыг хүртлэх түрээсээ өгөхгүй нэхэмжлэгч нарыг хохироож байна. Талууд харилцан тохиролцож 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр түрээсийн төлбөрийн үлдэгдэл 2 000 000 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр төлж барагдуулах тухай хэлцэл хийсэн боловч өнөөг хүртэл дээрхи төлбөр тооцоогоо дуусгаагүй байна. Мөн хариуцагч Ж.Отгонбаатар нь уг байранд 2016 оны 4 дүгээр сард бүтэн амьдарсаны төлбөр 400 000 төгрөгийн төлөөгүй байна. Түүнчлэн амьдарч байх хугацааныхаа байрны ашиглалтын зардлыг төлөөгүйгээс 354 325 төгрөгийн хохирол учруулсан.
Иймд хариуцагч Ж.Отгонбаатараас түрээсийн төлбөр 2 400 000 төгрөг, байр ашиглалтын зардал 354 325 төгрөг, нийт 2 754 325 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.Отгонбаатар шүүхэд гаргасан тайлбартаа:
Д.Жамбалсүрэн, Д.Энхдөлгөөн нарын нэхэмжилж буй 2 754 325 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Жамбалсүрэн, Д.Энхдөлгөөн нар нь хариуцагч Ж.Отгонбаатар, Ё.Наарангэрэл нарт холбогдуулан гэрээний үүргийн биелэлт 2 754 325 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Ж.Отгонбаатар нь 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр орон сууц хөлслөхөөр Д.Жамбалсүрэн, Д.Энхдөлгөөн нартай тохиролцсон болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Д.Жамбалсүрэн, Д.Энхдөлгөөн нар нь хариуцагч Ж.Отгонбаатараас гэрээний үүргийн биелэлт 2 754 325 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нар Е.Нарангэрэлийг хамтран хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан боловч Ж.Отгонбаатараас гэрээний үүргийн биелэлтийг шаардаж хариуцагч шаардлагыг зөвшөөрсөн, нэхэмжлэгч нар нь Ё.Нарангэрэлийг хариуцагчаас чөлөөлж шийдвэрлэхийг зөвшөөрсөн тул Ж.Отгонбаатартай холбогдуулан хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Д.Жамбалсүрэн, Д.Энхдөлгөөн нарын нэхэмжлэлтэй Ж.Отгонбаатарт холбогдох гэрээний үүргийн биелэлт 2 754 325 төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 2601025961 тоот данснаас 35 190 төгрөг, хариуцагчаас 35 190 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 380 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ