| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самбуугийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 184/2016/00934/И |
| Дугаар | 184/ШШ2016/00740 |
| Огноо | 2016-08-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 184/ШШ2016/00740
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Төв албаны байранд байрлах, “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо, Зүүнбаян-Уул 21 гудамж 56 тоотод оршин суух, НТ78120718 регистрийн дугаартай, эрэгтэй, Бавуугийн Пүрэвбаатар
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 21-р хороолол үэ гудамж ЭХ 2-30 байр 21 тоотод оршин суух, НА66042864 регистрийн дугаартай, эмэгтэй, Дүвжирийн Алтантуяа нарт холбогдох
зээлийн гэрээний үүргийн биелэлт 14 422 984 төгрөг 28 мөнгө гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Хас” банкны Тусгай активын хэлтсийн захирал М.Батмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Б.Пүрэвбаатар, Д.Алтантуяа нар нь “Хас” банктай 2013 оны 9 дүгээр сарын 25н-ы өдөр 1450002676 тоот зээлийн гэрээгээр 27 000 000 төгрөгийн цалингийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй авсан. Зээлийн барьцаанд Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо, Зүүнбаян-Уул 21-р гудамж 5в тоотод байрлалтай, өөрийн өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай /ГД-000082551, Г-2201004819/ улсын бүртгэлийн дугаартай 350 м.кв талбайтай, Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо, Зүүнбаян-Уул 21-р гудамж 5в тоотод байлалтай, өөрийн өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай /ГД-000226168, Ү-2201030903/ улсын бүртгэлийн дугаартай 70 м.кв талбайтай хувийн сууцийг тус тус барьцаалсан.
Зээлдэгч Б.Пүрэвбаатар, Д.Алтантуяа нар нь 1450002676 дугаартай зээлийн гэрээний 1-р хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч төлбөр төлүүлэхээр тавьсан банкны шаардлагыг үл тоомсорлон үүргээ биелүүлэхгүй, биелүүлэхээс санаатай зайлсхийж өнөөдрийн байдлаар 283 хоног хугацаа хэтэрсэн байна. 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар хариуцагч нарын үндсэн төлбөр 12 387 096 төгрөг 75 мөнгө, хүү 1 923 945 төгрөг 50 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 111 942 төгрөг 03 мөнгө, нийт 14 422 984 төгрөг 28 мөнгөний үлдэгдэлтэй байна. Иймд 1450002676 дугаартай зээлийн гэрээний 2.2.1, 3.2.1, 3.3-т заасны дагуу зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 14 422 984 төгрөг 28 мөнгө зээлдэгч Б.Пүрэвбаатар, Д.Алтантуяа нараас гаргуулах, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү.
Мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэхгүй тохиолдолд зээлдэгч Б.Пүрэвбаатар, Д.Алтантуяа нарын бусдад хөрөнгө, орлогоос барагдуулах талаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Алтантуяа шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
“Хас” банкны нэхэмжилсэн 14 422 984 төгрөгийг төлөх нь үнэн. Иймд банктайгаа тохиролцсон учир хялбаршуулсан нөхцөлөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Пүрэвбаатар шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
“Хас” банкны нэхэмжилсэн 14 422 984 төгрөгийг төлөх нь үнэн. Иймд банктайгаа тохиролцсон учир хялбаршуулсан нөхцөлөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Хас” банк хариуцагч Б.Пүрэвбаатар, Д.Алтантуяа нарт холбогдуулан гэрээний үүргийн биелэлт 14 422 984 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Б.Пүрэвбаатар, Д.Алтантуяа нар нь” Хас” банкнаас 2013 оны 9-р сарын 25-ны өдөр 27 000 000 төгрөгийн цалингийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, өөрийн өмчлөлийн газар, орон сууцыг барьцаалж зээлсэн болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар, 1450002676 тоот зээлийн гэрээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч “Хас” банк нь хариуцагч Б.Пүрэвбаатар, Д.Алтантуяа нараас 14 422 984 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч нь 14 422 984 төгрөгийг бүрэн төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэхгүй тохиолдолд зээлдэгч Б.Пүрэвбаатар, Д.Алтантуяа нарын бусдад хөрөнгө, орлогоос барагдуулах талаар хүсэлтээ шүүхийн шийдвэрийг биелүүлэх шатанд гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч “Хас” банкны хариуцагч Б.Пүрэвбаатар, Д.Алтантуяа нарт холбогдох 14 422 984 төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 2601025961 тоот данснаас 115 032 төгрөг, хариуцагчаас 115 032 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230 065 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэхгүй тохиолдолд зээлдэгч Б.Пүрэвбаатар, Д.Алтантуяа нарын бусдад хөрөнгө, орлогоос барагдуулах талаар хүсэлтээ шүүхийн шийдвэрийг биелүүлэх шатанд гаргаж шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
4.Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
5.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ