| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самбуугийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 102/2016/04498/И |
| Дугаар | 184/ШШ2016/00741 |
| Огноо | 2016-08-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 184/ШШ2016/00741
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Сүхбаатарын талбай-02 Сэнтрал тауэр 8-р давхарт байрлах, “Юнител” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо, өнөр хороолол 23 байр 243 тоотод оршин суух,Золбаярын Отгонд холбогдох
939 600 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Юнител” ХХК-ийн ерөнхий захирал Р.Ганболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Юнител” ХХК нь З.Отгонтой харилцан тохиролцож 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулан 86024004 дугаарт Iphone 6 маркийн гар утасыг 12 сарын хугацаатай буюу 2015 оны 3 дугаар сараас 2016 оны 3 дугаар сард дуусгахаар тохиролцсон. Гэвч хариуцагч 2015 оны 11-р сараас эхлэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй.
Иймд З.Отгоноос 86024004 дугаарын ярианы төлбөр болон гар утасны лизингийн төлбөр 626 400 төгрөг, алданги 0,3 хувиар тооцож 313 200 төгрөг, нийт 939 600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч З.Отгон шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас гар утасны яриа болон зээлийн төлбөр, алданги болох 939 600 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Юнител” ХХК нь хариуцагч З.Отгонд холбогдуулан гэрээний үүргийн биелэлт 939 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
З.Отгон нь “Юнител” ХХК-тай 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн гэрээний дагуу “Iphone-6” маркийн гар утсыг 12 сарын хугацаатай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг ашиглах урт хугацааны гэрээ байгуулсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч З.Отгон 939 600 төгрөгийг маргаангүйгээр бүрэн хэмжээгээр төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж. Хэргийг хэрэгсэхгшй болгож шийдвэрлэв.
Хариуцагч нь 939 600 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний дотор бүрэн төлөхийг зөвшөөрсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч “Юнител” ХХК-ийн хариуцагч З.Отгонд холбогдох гэрээний үүргийн биелэлт 939 600 төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 2601025961 тоот данснаас 13 550 төгрөг, хариуцагчаас 13 550 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Хариуцагч нь 939 600 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний дотор бүрэн төлнө гэж тайлбарласан болохыг дурдсугай.
4.Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
5.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ