Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2016/00786

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

   баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай   

 

            Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би

            Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 7-р хороо, Доржийн гудамж өөрийн байр, “Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 3-р хороо, Баганаран 32 гудамж 3б тоотод оршин суух, Их мэргэд овогт Машбатын Алтангэрэл

            Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 3-р хороо, Баганаран 32 гудамж 3б тоотод оршин суух, Өөлд овогт Уртнасангийн Батсуурьт холбогдох

            гэрээний үүргийн биелэлт 6 306 160 төгрөг 07 мөнгө гаргуулах тухай хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амаржаргал  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            Зээлдэгч У.Батсуурь нь “Төрийн банк” ХХК-ийн 15-р хороолол тооцооны төвтэй 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 14/65 дугаартай зээлийн гэрээ, 14/65-1 дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, 14/65-2 дугаартай хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, урдчилгаа төлбөрт 6 000 000 төгрөг төлж хашаа байшин худалдан авах зээл авсан бөгөөд, зээлийн барьцаанд Ү-2201032591 улсын бүртгэлийн дугаартай, 000298008 гэрчилгээний дугаартай СХД-н 3-р хороо Бага наран 32 гудамж 3/б тоот 24 м.кв хувийн сууц, Г-2201016672 улсын бүртгэлийн дугаартай, 000264443 гэрчилгээний дугаартай 319 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, гэрийн тавилга, Монгол гэрээ барьцаалан 14 000 000 төгрөгийн зээлийг “Төрийн банк” ХХК-иас 1,9 хувь /жилийн 22,8 хувь/ хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. Хариуцагч У.Батсуурь, Ч.Алтангэрэл нар нь үндсэн зээлээс 8 343 241 төгрөг 91 мөнгийг хүүгийн хамт төлсөн.

            Нэхэмжлэл гаргах үеийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар зээлдэгч У.Батсуурь нь үндсэн зээлийн үлдэгдэл 5 656 758 төгрөг 09 мөнгө, үндсэн хүүгийн төлбөр 505 845 төгрөг 81 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 20 598 төгрөг 04 мөнгөний тус тус үлдэгдэлтэй байна.

            Иймд үндсэн зээлийн төлбөр, хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болон нотариатын зардал 17 500 төгрөг, нийт 6 306 160 төгрөг 07 мөнгийг гаргуулж өгнө үү.

           

            Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амаржаргал  шүүхэд гаргасан тайлбартаа:

           “Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, У.Батсуурь нарт холбогдох иргэний хэрэг тус шүүхэд хянагдаж байна. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага болох 6 306 160 төгрөг 07 мөнгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

         

Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь хариуцагч У.Батсуурь, М.Алтангэрэл нарт холбогдуулан гэрээний үүргийн биелэлт 6 306 160 төгрөг 07 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

             Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  хариуцагч нар 6 306 160 төгрөг, 07 мөнгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.      

         

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

             1. “Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, У.Батсуурь, М.Алтангэрэл нарт холбогдох 6 603 160 төгрөг 07 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 2601025961 тоот данснаас 52 729 төгрөг 05 мөнгө, хариуцагчаас 52 729 төгрөг 05 мөнгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид  төлсөн 105 459 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

             3.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                                                 С.ОЮУНЧИМЭГ