Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 184/ШШ2016/01025

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би,

                Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Бага тойруу 3-9 тоотод байрлах, “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

                Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 30-р хороо, Хамба 4 гудамж 15 тоотод оршин суух, П.Бат-Амгаланд холбогдох

                60 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад                                                                                                                                                                                                                      

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Довчинням шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

П.Бат-Амгалан нь 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр манай компанитай “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулан 240 000 төгрөгийн үнэтэй NP10 төхөөрөмжийг 12 сарын хугацаатай, урьдчилгаа 20 000 төгрөгийг төлж худалдан авсан ба үлдэгдэл төлбөрийг сар 20 000 төгрөг төлж дуусгах нөхцөлтэйгээр худалдан авсан.

П.Бат-Амгалан нь одоогийн байдлаар төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 40 000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд хариуцагчаас төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 40 000 төгрөг, алданги 20 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхсувд шүүхэд гаргасан тайлбартаа:

Хариуцагч нь  60 000 төгрөгийн төлбөрөө бүрэн төлсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                       

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

“Жи мобайл” ХХК нь хариуцагч П.Бат-Амгалангаас 60 000 төгрөгийг нэхэмжилжээ.

“Жи мобайл” ХХК нь 60 000 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч нь 60 000 төгрөгийг төлсөн тул  нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүрэн хэмжээгээр татгалзсан ба татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг удирдлага болгон                                                                                                                

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, П.Бат-Амгаланд холбогдох 60 000 төгрөг гаргуулах тухай хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

               2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар 2601025961 тоот данснаас 2 275 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.             

 

 

 

 

ШҮҮГЧ                                                  С.ОЮУНЧИМЭГ