Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 00012

 

Ц.Батдэлгэр, В.Тэрбиш, О.Доржсїрэн,

Д.Тєгсболд, Є.Батбилэг, Н.Батцэнгэл

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Хэргийн индекс 179/2016/0221/Э/

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр,  шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Прокурор: Л.Отгончимэг,

Ялтан: Н.Батцэнгэл,

Ялтны өмгөөлөгч: Б.Мягмарсүрэн,

Нарийн бичгийн дарга: Б.Оюунбилэг нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолтой ялтан Ц.Батдэлгэр, В.Тэрбиш, О.Доржсїрэн, Д.Тєгсболд, Є.Батбилэг, Н.Батцэнгэл нарт холбогдох 201622000575 дугаартай эрүүгийн хэргийг ялтан Н.Батцэнгэл, ялтны өмгөөлөгч Б.Мягмарсүрэн нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1978 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр  төрсөн, 39 настай, эрэгтэй, урьд 2014 оны 3 дугаар сарын 13-ны єдрийн Сум дундын 27 дугаар шїїхийн 69 дїгээр шийтгэх тогтоолоор Эрїїгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зїйлийн 147.2-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгїїлж, 2015 оны 11 дїгээр сарын 05-ны єдєр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийг ойг тохиолдуулан єршєєл їзїїлэх тухай хуулийн 5 дугаар зїйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгїй їлдсэн 1 жил 03 сар 15 хоногийн хорих ялаас 2 жилийг єршєєн хасч суллагдаж байсан, Борынхон овогт Нямаагийн Батцэнгэл, /регистрийн дугаар РЭ78042574/.

2. Монгол улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 24-ний єдєр төрсөн, 30 настай, эрэгтэй, урьд  2005 оны 8 дугаар сарын 11-ний єдрийн Хєвсгєл аймаг дахь сум дундын шїїхийн 180 дугаартай шийтгэх тогтоолоор Эрїїгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зїйлийн 145.1-д зааснаар 110 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар, 2008 оны 01 дїгээр сарын 17-ны єдрийн Хєвсгєл аймаг дахь Сум дундын шїїхийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрїїгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зїйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 2013 оны 09 дїгээр сарын 09-ний єдрийн Хєвсгєл аймаг дахь Сум дундын шїїхийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор Эрїїгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зїйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгїїлж, 2015 оны 02 дугаар сарын 18-ны єдрийн Сум дундын 27 дугаар шїїхийн шїїгчийн 09 дугаартай захирамжаар эдлээгїй їлдсэн 01 жил 05 сар 22 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны ємнє тэнсэн суллагдаж байсан, Хананцахиур овогт Цогзолмаагийн Батдэлгэр,  /регистрийн дугаар РК87122418/.

3. Монгол улсын иргэн, 1988 оны 9 дїгээр сарын 15-ны єдєр төрсөн, 29 настай, эрэгтэй, урьд 2006 оны 5 дугаар сарын 10-ны єдрийн Хєвсгєл аймаг дахь сум дундын шїїхийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрїїгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зїйлийн 145.3-т зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж, уг ялыг Эрїїгийн хуулийн ерєнхий ангийн 62 дугаар зїйлийн 62.1-д зааснаар шийтгэх тогтоол биелїїлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, мєн шїїхийн 2007 оны 9 дїгээр сарын 12-ны єдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрїїгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зїйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар, 2009 оны 7 дугаар сарын 29-ний єдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрїїгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зїйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, 2012 оны 8 дугаар сарын 22-ны єдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрїїгийн хуулийн тсугай ангийн 145 дугаар зїйлийн 145.2-т зааснаар 3 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар  тус тус шийтгэгдэж байсан, Сахалт овогт Оросоогийн Доржсїрэн, /регистрийн дугаар РГ88091515/.

 4. Монгол Улсын иргэн, 1974 оны 7 дугаар сарын 12-ны єдєр төрсөн, 42 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Єлзийн Батбилэг, /регистрийн дугаар РХ74071210/.

 5. Монгол Улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 27-ны єдєр төрсөн, 29 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй, Тайж овогт Ванчингийн Тэрбиш, /регистрийн дугаар РГ88052719/.

6. Монгол Улсын иргэн, 1994 оны 5 дугаар сарын 05-ны єдєр төрсөн, 23 настай, эрэгтэй, урьд 2012 оны 05 дугаар сарын 10-ны єдрийн Хєвсгєл аймаг дахь Сум дундын шїїхийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрїїгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зїйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгїїлж, Эрїїгийн хуулийн ерєнхий ангийн 61 дїгээр зїйлийн 61.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, мєн шїїхийн 2012 оны 12 дугаар сарын 13-ны єдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолоор Эрїїгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зїйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгїїлж байсан, Боржигон овогт Дашцэрэнгийн Тєгсболд, /регистрийн дугаар РН94050513/.

Ялтан Ц.Батдэлгэр, Є.Батбилэг, В.Тэрбиш, Н.Батцэнгэл нар нь бїлэглэн машин механизм хэрэглэж 2016 оны 04 дїгээр сарын 22-23-нд шилжих шєнє Хєвсгєл аймгийн Бїрэнтогтох сумын Эрчим багийн нутаг Цахирын ам гэх газраас иргэн Г.Наранцэцэгийн 1 тооны їхрийг хулгайлж 900 000 /есєн зуун мянга/ тєгрєгийн хохирол учруулсан, 2016 оны 05 дугаар сарын эхээр Хєвсгєл аймгийн Тїнэл сумын нутаг Навчилтай гэх газраас иргэн П.Ганцоожийн 1 тооны їхрийг бэлчээрээс нь хулгайлж 900 000 /есєн зуун мянга/ тєгрєгийн хохирол учруулсан, 2016 оны 02 дугаар сарын 25-26-нд шилжих шєнє Хєвсгєл аймгийн Мєрєн сумын 10 дугаар багийн нутаг Нарийн хавчуу гэх газраас иргэн Ч.Батхуягийн 2 тооны їхрийг бэлчээрээс нь хулгайлж 1 800 000 /нэг сая найман зуун мянга/ тєгрєгийн хохирол учруулсан,

Ялтан Ц.Батдэлгэр, В.Тэрбиш, Н.Батцэнгэл нар нь бїлэглэн машин механизм хэрэглэн 2016 оны 03 дугаар сарын 18-21-ний єдрийн хооронд Хєвсгєл аймгийн Бїрэнтогтох сумын Их Уул багийн нутаг Мєрєнгийн голын шугуйгаас иргэн Д.Наранчулууны 2 тооны морийг бэлчээрээс нь хулгайлж 1 400 000 /нэг сая дєрвєн зуун мянга/ тєгрєгийн хохирол учруулсан, 2016 оны 05 дугаар сарын эхээр Хєвсгєл аймгийн Мєрєн сумын 7 дугаар багийн нутаг Элстэйн амнаас иргэн Б.Шижирбаатарын 1 тооны морийг хулгайлж 550 000 /таван зуун тавь/ тєгрєгийн хохирол учруулсан, 2016 оны 03 дугаар сарын 10-ны їеэр Хєвсгєл аймгийн Мєрєн сумын нутаг Хан жаргалант гэх газраас иргэн Х.Мєнхбатын 1 тооны морийг хулгайлж 550 000 /таван зуун тавь/ тєгрєгийн хохирол учруулсан,

Ялтан Ц.Батдэлгэр, Д.Тєгсболд, Є.Батбилэг нар нь бїлэглэн машин механизм хэрэглэн 2016 оны 07 дугаар сарын 21-22-нд шилжих шєнє Хєвсгєл аймгийн Бїрэнтогтох сумын Туяа багийн нутаг Нам дєрєлж гэх газраас иргэн Н.Базарцогийн 2 тооны їхрийг бэлчээрээс нь хулгайлж 1 300 000 /нэг сая гурван зуун мянга/ тєгрєгийн  хохирол учруулсан,

Ялтан Ц.Батдэлгэр, О.Доржсїрэн нар нь бїлэглэн 2016 оны 07 дугаар сарын 02-ны єдєр Хєвсгєл аймгийн Тємєрбулаг сумын 4 дїгээр багийн нутаг Дєш гэх газраас иргэн Д.Батсїмбэрэлийн 1 тооны морийг бэлчээрээс нь хулгайлж 750 000 /долоон зуун мянга/ тєгрєгийн хохирол учруулсан,

Ялтан Ц.Батдэлгэр нь 2016 оны 05 дугаар сарын 20-ны єдєр Хєвсгєл аймгийн Тїнэл сумын 5 дугаар багийн нутаг Туулайн зоо хєх бэлчир гэх газраас иргэн Г.Галбадрахын 3 тооны морийг бэлчээрээс нь хулгайлж 2 100 000 /хоёр сая нэг зуун мянга/ тєгрєгийн хохирол учруулсан,

Ялтан В.Тэрбиш, Н.Батцэнгэл нар нь Ц.Батдэлгэрийг 2016 оны 05 дугаар сарын 20-ны єдєр  машин механизм хэрэглэн  иргэн Г.Галбадрахын 3 тооны морийг хулгайлсан гэмт хэрэг їйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага албан тушаалтанд мэдээлээгїй,

Ялтан Ц.Батдэлгэр нь батлан даалтад єгєх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 12 дугаар сарын 19-ний єдрєєс шїїн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг тус тус їйлдсэнд холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор шїїгдэгч Борынхон овогт Нямаагийн Батцэнгэлийг дээрэмдэх гэмт хэрэгт шийтгїїлсэн этгээд бусдын эд хєрєнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, бїлэглэж, машин механизм хэрэглэж їйлдсэн, хїндрїїлэх нєхцєл байдалтайгаар бусдын эд хєрєнгийг хулгайлах гэмт хэргийг їйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгїй, шїїгдэгч Ханан цахиур овогт Цогзолмаагийн Батдэлгэрийг бусдын эд хєрєнгийг хулгайлах хэргийг давтан, бїлэглэж, машин механизм хэрэглэж їйлдсэн, шїїн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн, шїїгдэгч Тайж овогт Ванчингийн Тэрбишийг бусдын эд хєрєнгийг хулгайлах хэргийг давтан, бїлэглэж, машин механизм хэрэглэж їйлдсэн, хїндрїїлэх нєхцєл байдалтайгаар бусдын эд хєрєнгийг хулгайлах гэмт хэргийг їйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгїй, Боржигон овогт Єлзийн Батбилэг, Боржигон овогт Дашцэрэнгийн Тєгсболд нарыг бусдын эд хєрєнгийг хулгайлах хэргийг давтан, бїлэглэж, машин механизм хэрэглэж їйлдсэн, шїїгдэгч Сахалт овогт Оросоогийн Доржсїрэнг  бусдын эд хєрєнгийг хулгайлах хэргийг бїлэглэж їйлдсэн гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 24 дїгээр зїйлийн 24.1.2-т зааснаар шїїгдэгч Н.Батцэнгэл, В.Тэрбиш нарт Эрїїгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зїйлийн 246.1-д зааснаар яллах дїгнэлт їйлдэж ирїїлсэн хэргийг хэрэгсэхгїй болгож, Эрїїгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зїйлийн 145.4-т зааснаар шїїгдэгч Н.Батцэнгэлээс 200 000 /хоёр зуун мянга/ тєгрєгийн эд хєрєнгє хурааж, 10 /арав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрїїгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зїйлийн 145.2-т зааснаар шїїгдэгч Ц.Батдэлгэрээс эд хєрєнгє хураахгїйгээр 3 /гурав/ жилийн хорих ялаар, Эрїїгийн хуулийн тусгай ангийн 261 дїгээр зїйлийн 261.1-д зааснаар шїїгдэгч Ц.Батдэлгэрт 1 /нэг/ жилийн хорих ялаар, Эрїїгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зїйлийн 145.2-т зааснаар шїїгдэгч О.Доржсїрэнгээс эд хєрєнгє хураахгїйгээр 5 /тав/ сарын баривчлах ялаар, шїїгдэгч Є.Батбилэгээс эд хєрєнгє хураахгїйгээр 6 /зургаа/ сарын баривчлах ялаар, шїїгдэгч В.Тэрбишээс эд хєрєнгє хураахгїйгээр 5 /тав/ сарын баривчлах ялаар, шїїгдэгч Д.Тєгсболдоос эд хєрєнгє хураахгїйгээр 3 /гурав/ сар 10 /арав/ хоногийн баривчлах ялаар тус тус шийтгэж, Эрїїгийн хуулийн ерєнхий ангийн 57 дугаар зїйлийн 57.1-д заасныг журамлан шїїгдэгч Ц.Батдэлгэрт Эрїїгийн хуулийн тусгай ангийн 261 дїгээр зїйлийн 261.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг Эрїїгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зїйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялд багтааж, шїїгдэгч Ц.Батдэлгэрийн биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрїїгийн хуулийн ерєнхий ангийн 52 дугаар зїйлийн 52.6-д зааснаар шїїгдэгч Н.Батцэнгэлд оногдуулсан 10 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, Эрїїгийн хуулийн ерєнхий ангийн 52 дугаар зїйлийн 52.10-д заасныг журамлан Эрїїгийн хуулийн ерєнхий ангийн 52 дугаар зїйлийн 52.5-д зааснаар шїїгдэгч Ц.Батдэлгэрт оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлїїлж, Эрїїгийн хуулийн ерєнхий ангийн 59 дїгээр зїйлийн 59.1, 59.2-т зааснаар шїїгдэгч О.Доржсїрэнгийн цагдан хоригдсон 121 /нэг зуун хорин нэг/ хоног, шїїгдэгч Ц.Батдэлгэрийн цагдан хоригдсон 160 /нэг зуун жар/ хоног, шїїгдэгч Є.Батбилэгийн цагдан хоригдсон 29 /хорин ес/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Эрїїгийн хуулийн ерєнхий ангийн 49 дїгээр зїйлийн 49.2-т зааснаар энэ хэрэгт битїїмжлэгдсэн шїїгдэгч Є.Батбилэгийн эзэмшлийн 1 000 000 /нэг сая/ тєгрєгийн їнэлгээ бїхий Элентра маркийн 67-35 ХЄВ улсын дугаартай автомашиныг Є.Батбилэгээс хурааж, улсын орлогод оруулахыг, шїїгдэгч Н.Батцэнгэл, Ц.Батдэлгэр, Д.Тєгсболд нарын гэмт хэрэг їйлдэхдээ хэрэглэсэн мотоциклийн їнэ 1 000 000 /нэг сая/ тєгрєгийг шїїгдэгч Н.Батцэнгэлээс     333 333 /гурван зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ тєгрєг, шїїгдэгч Ц.Батдэлгэрээс 333 333 /гурван зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ тєгрєг, Д.Тєгсболдоос 333 333 /гурван зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ тєгрєгийг хурааж улсын орлогод оруулахыг Хєвсгєл аймаг дахь Шїїхийн шийдвэр гїйцэтгэх албанд даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зїйлийн 497.1, 510 дугаар зїйлийн 510.1-д зааснаар шїїгдэгч Ц.Батдэлгэрээс 175 000 /нэг зуун далан таван мянга/ тєгрєгийг гаргуулж Г.Наранцэцэгт, 450 000 /дєрвєн зуун тавин мянга/ тєгрєгийг гаргуулж Ч.Батхуягт, 200 000 /хоёр зуун мянга/ тєгрєгийг гаргуулж П.Ганцоожид, 433 333 /дєрвєн зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ тєгрєгийг гаргуулж Базарцогт, 466 666 /дєрвєн зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаа/ тєгрєгийг гаргуулж Д.Наранчулуунд, 183 333 /нэг зуун наян гурван мянга гурван зуун гучин гурав/ тєгрєгийг гаргуулж Б.Шижирбаатарт, 183 333 /нэг зуун наян гурван мянга гурван зуун гучин гурав/ тєгрєгийг гаргуулж Х.Мєнхбатад, 2 100 000 /хоёр сая нэг зуун мянга/ тєгрєгийг гаргуулж Г.Галбадрахад, шїїгдэгч Є.Батбилэгээс 175 000 /нэг зуун далан таван мянга/ тєгрєгийг гаргуулж Г.Наранцэцэгт, 450 000 /дєрвєн зуун тавин мянга/ тєгрєгийг гаргуулж Ч.Батхуягт, 200 000 /хоёр зуун мянга/ тєгрєгийг гаргуулж П.Ганцоожид, 433 333 /дєрвєн зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ тєгрєгийг гаргуулж Базарцогт, шїїгдэгч В.Тэрбишээс 450 000 /дєрвєн зуун тавин мянга/ тєгрєгийг гаргуулж Ч.Батхуягт,       466 666 /дєрвєн зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаа/ тєгрєгийг гаргуулж Д.Наранчулуунд, 183 333 /нэг зуун наян гурван мянга гурван зуун гучин гурав/ тєгрєгийг гаргуулж Б.Шижирбаатарт, шїїгдэгч Н.Батцэнгэлээс 175 000 /нэг зуун далан таван мянга/ тєгрєгийг гаргуулж Г.Наранцэцэгт, 450 000 /дєрвєн зуун тавин мянга/ тєгрєгийг гаргуулж Ч.Батхуягт, 200 000 /хоёр зуун мянга/ тєгрєгийг гаргуулж П.Ганцоожид, 466 666 /дєрвєн зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаа/ тєгрєгийг гаргуулж Д.Наранчулуунд, 183 333 /нэг зуун наян гурван мянга гурван зуун гучин гурав/ тєгрєгийг гаргуулж Б.Шижирбаатарт, 183 333 /нэг зуун наян гурван мянга гурван зуун гучин гурав/ тєгрєгийг гаргуулж Х.Мєнхбатад тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Ялтан Н.Батцэнгэл давж заалдах гомдолдоо: ... Би өөрөө бичиг үсэг мэдэхгүй бөгөөд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө үйлдсэн хэргээ бүгдийг нь нэг бүрчлэн үнэн зөвөөр мэдүүлсэн. Харин хохирогч Д.Наранчулууны 2 морийг би хулгай хийж аваагүй, морь хулгайд алдсан гэх 2016 оны 03-р сарын 18-21-ний үед цэргийн баяр дайрч байсан болхоор би сайн санаж байна. Цэргийн баярын өдөр буюу 2016 оны 03-р сарын 18-ны өдөр би ээж Алтанцэцэгийнд өнжөөд оройхон эхнэр Эрдэнэчулууны гэрт Мөрөн сумын 14-18-08 тоотод очиж хамт хоносон. Тухайн үед эхнэр бууз хийж өгч хамтдаа цэргийн баяр тэмдэглэж, хөдөө гадаа яваагүй. Үүнийг манай эхнэр болон дүү Мөнгөнтуяа, ээж Алтанцэцэг нар гэрчилнэ. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд хэн ч надаас тухайн Цаг хугацаанд хаана байсан гэдгийг тодруулаагүй, би хүмүүсийн асуусан асуултанд л хариулах юм байна гэж бодсон. Мөн 2016 оны 08-р сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт “2016 оны 05-р сард /яг өдрийг нь сайн санахгүй байна/ Бүрэнтогтох сумын Туяа багийн нутаг руу очиж саарал үрээ, хээр үрээ хоёр авсан боловч тухайн үед Батдэлгэр өөрийнхөө адуунаас авна гээд Тэрбиш бид хоёрыг дагуулж явсан. Тэгээд тэр хоёр морио өөрөө нэгийг нь эмээлгүй унаж, нэгийг нь хөтлөөд Мөрөн оруулж ирсэн. Тэр хоёр морийг яасныг нь бид хоёр мэдэхгүй, надад нэг ч төгрөг өгөөгүй, би өөрийнх нь морийг л гэж бодсон болохоор мөнгө төгрөг авах талаар асуугаагүй. Харин сүүлд нь мөрдөн байцаагч нэг чинь ийм морь авснаа хүлээсэн гэхээр нь тэр хоёр морийг хулгайн морь байсан юм байна гэж бодоод хэзээ хаанаас авснаа мэдүүлсэн юм. Тэр хоёр морь нь бага насны буюу үрээн морь байсан бөгөөд нэг нь саарал, нөгөөх нь зүрээр хээр зүсмийн морьд байсан. Харин шалгагдаж байхдаа Бүрэнтогтох сумын нутагаас авсан болохоор Наранчулууны хоёр морь юм байна гэж бодож байсан ч Наранчулууны морьд нь бор, шар хээр зүсмийн болхыг нь би шүүх хурлаас өмнө мэдсэн, мөн хулгайд алдсан гэх цаг хугацаа, газар нутаг нь таарахгүй байхаар нь хохирол төлнө гэж байснаа больсон. Би бол Бүрэнтогтох сумын Мөрөнгийн голын шугуй руу нэг ч удаа явж хулгай хийж байгаагүй. Тиймээс анхан шатны шүүхээс намайг Наранчулууны хоёр морь хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож намайг гэмт хэрэг болсон цаг хугацаанд хаана, хэнтэй байсан талаарх гэрчүүдийг асууж, малын зүс, нас, газар нутгийн байрлал зэргийг нарийн тогтоон шалгаж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Ялтны өмгөөлөгч Б.Мягмарсүрэн давж заалдах гомдолдоо: Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа хэт нэг талыг барьсан буюу гүйцэт биш хийсэн, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Шүүгдэгч Н.Батцэнгэл нь бусадтай нийлж 2016 оны 2-р сараас 5-р сарын дунд хүртэл хугацаанд хулгай хийх гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үнэн зөвөөр өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байх боловч зарим үйлдэл нь тогтоогдохгүй, эргэлзээтэй байдаг. Үүнд хохирогч Д.Наранчулууны 2 морийг шүүгдэгч нар хулгайлж авсан эсэх нь хангалттай нотлох баримтаар тогтоогдохгүй, морийг хулгайд алдсан гэх цаг хугацаа болон морины зүс, газар нь шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэгт дурьдагдсан морьний зүс болон хулгай хийсэн гэх цаг хугацаа, газар нутгийн байрлалтай огт таарахгүй байдаг. Тухайлбал: Хохирогч Д.Наранчулууны “2016 оны 03-р сарын 18-21-ний өдрийн хооронд Бүрэнтогтох сумын Их-Уул багийн Мөрөнгийн голын шугуй гурвалжин Цахир гэх газраас шар хээр морь, зөв талын гуян дээрээ загасан тамгатай, хөх бор морь зөв талын гуян дээрээ чандмань тамгатай 2 тооны морио хулгайд алдсан...” гэх мэдүүлэг, /1-р хавтаст хэргийн 62-р хуудас/, Эд зүйлд шинжилгээ хийх, шинжээч томилох тогтоол Нас гүйцсэн шар хээр морь 900 000 төгрөг, нас гүйцсэн бор морь 900 000 төгрөгөөр үнэлнэ гэх тайлбартай жагсаалт зэргээс харахад хохирогч Д.Наранчулуун нь нас гүйцсэн шар хээр морь, нас гүйцсэн бор морьдоо 2016 оны 3-р сарын 18-21-ний өдрийн хооронд Бүрэнтогтох сумын Их-Уул багийн Мөрөнгийн голын шугуй гурвалжин Цахир гэх газраас алдсан байна.

Харин шүүгдэгч нар нь мөрдөн байцаалт болон шүүх хурал дээр өгсөн мэдүүлэгтээ дээрх газраас тухай цаг хугацаанд шар хээр, бор зүсмийн морь хулгай хийгээгүй болох нь харагдаж байдаг.

Шүүгдэгч В.Тэрбиш 2016 оны 09-р сарын 14-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “... 2016 оны 05-р сард байхаа /яг өдрийг нь сайн санахгүй байна./ оройн 16 цагийн үед Батдэлгэр, Батцэнгэл хоёр манай гэрт ирсэн. Тэр хоёр ирээд бид хоёрыг Хүйтэн цахиур гэх газарт адуун дээр маань аваачаад өг гэж байсан. Тэгэхээр нь Батдэлгэрийн мотоциклийг унаад тэр хоёрыг Бүрэнтогтох сумын нутаг Хүйтэн цахиур гэх газарт хүргэж өгсөн. Тэнд очоод нилээд тооны адуунууд бэлчиж байсан. Уг адуунуудыг Батдэлгэр туугаад авч явж байснаа хээр үрээ, бор үрээ хоёрыг барьж авсан.. ” гэж хэлсэн, Мөн шүүхийн хэлэлцүүлэгт Даргалагчаас: “Та аль үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм бэ?” гэхэд Тэрбиш: “Наранчулууны хоёр морь, Шижирбаатарын хул гүү хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байна...,” “Өмгөөлөгч Г.Баярдаваа: ...Та мөрдөн байцаалтын шатанд Батдэлгэр, Батцэнгэл нартай хулгайлсан гэж мэдүүлсэн байдаг. Одоо болохоор ийм морь огт аваагүй гээд байх юм. Ер нь ийм морь авсан юм уу?” гэхэд “Аваагүй,” Өмгөөлөгч: “Яагаад тэгвэл мөрдөн байцаалтын шатанд ийм мэдүүлэг өгсөн юм бэ?” гэхэд Тэрбиш: “Нэг чинь ийм 2 морь авсан гээд мэдүүлэг өгсөн гэж мөрдөн байцаагч хэлсэн,” “Өмгөөлөгч: Яагаад ийм мэдүүлэг өгсөн юм бэ? Та нар ийм морь авсан юм уу?” гэхэд Тэрбиш: “Аваагүй, бид нарыг ийм мэдүүлэг өгсөн гэж байцаагч хэлсэн... ” гэх мэдүүлэг /2017-03-22-ны өдрийн хурлын тэмдэглэлийн 7-9 р хуудас/

Шүүгдэгч Н.Батцэнгэлийн 2016 оны 08-р сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ “... 2016 оны 05-р сард байхаа /яг өдрийг нь сайн санахгүй байна/ Батдэлгэр, Тэрбиш бид гурав Батдэлгэрийн мотоцикльтой Бүрэнтогтох сумын Туяа багийн нутаг руу явсан. Тэнд очиход хээр нилээд тооны адуунууд бэлчиж байсан. Уг адуунаас Батдэлгэр саарал үрээ, хээр үрээ хоёрыг бугуйлдаж барьж авсан. Уг морины хээр морийг нь Батдэлгэр эмээлгүй унаад саарал морийг нь хөтлөөд Мөрөн рүү оруулаад өөрийнхөө хашаандаа аваачсан. Тэгэхдээ энэ хоёр морийг нядлаагүй. Батдэлгэр л учрыг нь олсон байх, надад лав ямар ч мөнгө өгөөгүй...” гэж мэдүүлсэн, Мөн шүүхийн хэлэлцүүлэгт Даргалагчаас “Ганцоожийн 1 тооны үхрийг хулгайлсан уу?” гэхэд Батцэнгэл: “Тийм ээ. Бор, хээр хоёр зүсмийн 2 тооны морь хулгайлсан үйлдлийг л хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм”, Даргалагчаас: “Наранчулууны 2 морийг бэлчээр дээрээс нь хулгайлсан байдаг. Та энэ үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм уу?” гэхэд Батцэнгэл “Тийм ээ”, “Өмгөөлөгч Г.Баярдаваа. “Та сая Наранчулууны 2 морь хулгайлсан хэргийг хүлээн зөвшөөрөхгүй гэлээ. Үүнийгээ мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 08- р сард мэдүүлэг өгөхдөө “2016 оны 05-р сард Батдэлгэр, Тэрбиш нартай хамт явсан ... гэж мэдүүлсэн байдаг. Энэ хоёр хүнтэй яваагүй юм уу” гэхэд Батцэнгэл “Тийм ээ”. Өмгөөлөгч Г.Баярдаваа: “Ийм мэдүүлэг өгсөн нь үнэн юм уу?” гэхэд Батцэнгэл: “Би тийм 2 морь аваагүй. Би мөрдөн байцаалтын шатанд ийм мэдүүлэг өгөөгүй...” гэх мэдүүлэг /2017-03-22-ны өдрийн хурлын тэмдэглэлийн 6-8-р хуудас/ Шүүгдэгч Ц.Батдэлгэрээс өмгөөлөгч Г.Баярдаваа шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “...Өөр зөвшөөрөхгүй ямар үйлдэл байгаа юм бэ?” гэхэд Батдэлгэр “Бор морь, хээр морь хулгайлаагүй, Саарал үрээ, хээр үрээ 2 морь хулгайлахад би ганцаараа яваагүй хоёулаа явсан”, Өмгөөлөгч Г.Баярдаваа “Хэнтэй хамт явсан юм бэ?” гэхэд Төгсболдтой хамт явсан...” гэх мэдүүлэг, Даргалагчаас: “Танд хүлээн зөвшөөрөхгүй үйлдэл байна уу?” гэхэд Батдэлгэр: Наранчулууны 2 тооны морь хулгайлсан үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй”, Даргалагчаас. “Батцэнгэл, Тэрбиш 2 оролцоогүй гээд байгаа үйлдэл зөв юм уу?” гэхэд Батдэлгэр: “Тийм ээ”. Даргалагчаас: Наранчулууны хоёр тооны морь, Батсүмбэрэлийн 1 тооны морийг хулгайлсан хэрэгт та оролцоогүй юм уу?” гэхэд Батдэлгэр: “Тийм ээ...” гэх мэдүүлэг /2017-03-22-ны өдрийн хурлын тэмдэглэлийн 6-8-р хуудас/ Мөн хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт “... Анх шүүх хуралдаан болохоос өмнө би хэргийн материалтай танилцсан. Тэр үед Батцэнгэл, Батдэлгэр, Тэрбиш нар хохирол барагдуулж өгнө гэж хэлчихээд шүүх хурал болохоос 1 цагийн өмнө зүс нь таархаа байчихлаа гээд хохирол төлөхөө байсан. Энэ чинь ямар учиртай юм бэ?” гэхэд Батцэнгэл “Би таныг тэр 2 морины эзэн гэж мэдээгүй учир хохирол төлнө гэж хэлсэн”, Тэрбиш “2016 оны 03-р сарын 21-ний өдөр хулгайлсан гээд байгаа юм. Тэр үед би байгаагүй” гэх мэдүүлэг /2017-03-22-ны өдрийн хурлын тэмдэглэлийн 9-р хуудас/ -үүдийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шүүгдэгч болон хохирогч нар өгсөн байдаг. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудтай танилцаж байхад шүүгдэгч нар нь үйлдсэн хэргүүдээ бүгдийг нь он сар, газар орон, хулгайлсан малын тоо, зүсийг зааж мэдүүлэг өгсөн байдаг бөгөөд эдгээр үйлдлүүд нь Наранчулууны 2 морьноос бусад нь ямар ч эргэлзээгүй зөрүүгүй таарч байдаг. Харин энэ хоёр морийг шүүгдэгч Батцэнгэл, Батдэлгэр, Тэрбиш нар нь хулгайлсан эсэх нь хангалттай нотлох баримтаар тогтоогтохгүй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасан нотолбол зохих асуудпууд болох гэмт хэргийг хэдийг, хаана яаж үйлдсэн болохыг бүрэн тогтоогоогүй буюу сар өдөр, нутаг орон, морины зүс зэрэг нь илтэд зөрүүтэй байгаа нөхцөлд шүүгдэгч нар нь хохирогч Наранчулууны морь хулгайд алдсан гэх цаг хугацаанд хаана байсан, хэрэгт хамааралтай эсэхийг шалгаж тогтоогоогүй, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг эрс зөрүүтэй байхад мөрдөн байцаалтын ажиллагаанд хэт нэг талыг барьж энэ хулгайн үйлдэлд гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Тухайлбал, шүүгдэгч Тэрбиш нь 2016 оны 03-р сарын 21-нд би байгаагүй гэсэн байдаг. Харин шүүгдэгч Н.Батцэнгэл тухай үед цэргийн баяр болж байсан бөгөөд Мөрөн суманд гэртээ эхнэр болон дүүгийн хамт цэргийн баяр тэмдэглээд гэрээс гараагүй, хөдөө яваагүй гэж хэлж байгаа ч энэ талаар мөрдөн байцаалтанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хэн ч асууж тодруулаагүй байна. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж хохирогч Наранчулууны 2 тооны морь хулгайлсан гэмт хэрэгтэй холбоотой үйлдэлд шүүгдэгч нар нь гэм буруутай эсэхийг шалгаж тогтоолгох, тухайн цаг хугацаанд шүүгдэгч нар хаана юу хийж байсан талаарх гэрчүүдийг асуулгах, Бүрэнтогтох сумын Их-Уул баг Мөрөнгийн шугуй болон Туяа баригад, Хүйтэн цахиур гэх газар нутгууд нь хөрш зэргэлдээ газар мөн эсэх, Наранчулууны адуу мал тухайн газар нутагт очсон байх боломжтой эсэх, мөн хохирогч болон шүүгдэгч нараас саарал морь, бор морь гэж чухам ямар зүсмийг /нутаг нутгийн онцлогоос хамаарч малын зүсийг өөр өөрөөр зүсэлж ойлгож нас гүйцсэн морь уу, эсвэл үрээ морь байсан эсэх, өөр бусад содон шинж тэмдэг байсан эсхийг зайлшгүй тодруулах шаардлагатай.

Хоёр тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй. Анхан шатны шүүх шүүгдэгч Батцэнгэл нь Батдэлгэр, Тэрбиш нартай бүлэглэн хохирогч Д.Наранчулууны нас гүйцсэн шар хээр зүсмийн морь, бор морь хоёрыг 2016 оны 03-р сарын 18-21-ний өдрийн хооронд Бүрэнтогтох сумын Их-Уул багийн нутаг Мөрөнгийн голын шугуй, Гурвалжин Цахир гэх газраас хулгайлж 1 400 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ нөхцөл байдалтай нийцэхгүй байна. Энэ үйлдэл нь цаг хугацаа, газар нутаг, морины зүс, нас зэрэг нь эрс зөрүүтэй бөгөөд хэрэгт хангалттай нотлох баримт байхгүй байдаг. Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг нь хэдийгээр хэргээ хүлээсэн мэдүүлэг боловч үүнийг шүүгдэгч нар шүүх хурлын Үеэр бүгдээрээ няцаасан, морины зүс нь таарахгүй байна гэдгээ хэлж эргэлзээтэй байдал үүссэн байдаг. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлох баримтаар тогтоогдохгүй байхад, анхан шатны шүүх энэ үйлдэлд шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна.

Иймээс анхан шатны шүүхээс энэ гэмт хэрэгт шүүгдэгч Батцэнгэл нарыг буруутай гэж дүгнэсэн нь буруу гэж үзэж байна.

Гурав. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчих шүүгдэгч Н.Батцэнгэл нь бичиг үсэг мэдэхгүй, уншиж бичиж чадахгүй бөгөөд түүний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүдээс харж байхад хэдийгээр өмгөөлөгч оролцсон боловч мэдүүлгийг хөтөлсөн, тулгасан хэлбэрээр явуулсан байдаг. Тэрээр мөрдөн байцаагч шүүгч, өмгөөлөгчийн асуултанд хариулахдаа “тийм” эсвэл “үгүй”, авсан уу? гэхэд авсан гэх зэргээр хариулсан байгаа нь асуултууд нь тулгаж, хөтөлж асуусан байгааг харуулж байна. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144 дүгээр зүйлийн 144.6-д “Байцаагдаж байгаа этгээдийг хөтөлж буюу тулгаж асуухыг хориглоно” гэснийг зөрчиж авсан байх бөгөөд шүүгдэгчийн мэдүүлгүүд нь хоорондоо илтэд зөрүүтэй байхад үүнийг нотлох баримт гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож болохгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлох, шүүгдэгч нарын яллах, эсвэл цагаатгах нотлох баримт болох холбогдох гэрчүүдийг асуух, хэрэгт хамааралтай эсэхийг тогтоож өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангажээ.

Ялтан Ц.Батдэлгэр, Є.Батбилэг, В.Тэрбиш, Н.Батцэнгэл нар нь бїлэглэн машин механизм хэрэглэж 2016 оны 04 дїгээр сарын 22-23-нд шилжих шєнє Хєвсгєл аймгийн Бїрэнтогтох сумын Эрчим багийн нутаг Цахирын ам гэх газраас иргэн Г.Наранцэцэгийн 1 тооны їхрийг хулгайлж 900 000 /есєн зуун мянга/ тєгрєгийн хохирол учруулсан, 2016 оны 05 дугаар сарын эхээр Хєвсгєл аймгийн Тїнэл сумын нутаг Навчилтай гэх газраас иргэн П.Ганцоожийн 1 тооны їхрийг бэлчээрээс нь хулгайлж 900 000 /есєн зуун мянга/ тєгрєгийн хохирол учруулсан, 2016 оны 02 дугаар сарын 25-26-нд шилжих шєнє Хєвсгєл аймгийн Мєрєн сумын 10 дугаар багийн нутаг Нарийн хавчуу гэх газраас иргэн Ч.Батхуягийн 2 тооны їхрийг бэлчээрээс нь хулгайлж 1 800 000 /нэг сая найман зуун мянга/ тєгрєгийн хохирол учруулсан,

Ялтан Ц.Батдэлгэр, В.Тэрбиш, Н.Батцэнгэл нар нь бїлэглэн машин механизм хэрэглэн 2016 оны 03 дугаар сарын 18-21-ний єдрийн хооронд Хєвсгєл аймгийн Бїрэнтогтох сумын Их Уул багийн нутаг Мєрєнгийн голын шугуйгаас иргэн Д.Наранчулууны 2 тооны морийг бэлчээрээс нь хулгайлж 1 400 000 /нэг сая дєрвєн зуун мянга/ тєгрєгийн хохирол учруулсан, 2016 оны 05 дугаар сарын эхээр Хєвсгєл аймгийн Мєрєн сумын 7 дугаар багийн нутаг Элстэйн амнаас иргэн Б.Шижирбаатарын 1 тооны морийг хулгайлж 550 000 /таван зуун тавь/ тєгрєгийн хохирол учруулсан, 2016 оны 03 дугаар сарын 10-ны їеэр Хєвсгєл аймгийн Мєрєн сумын нутаг Хан жаргалант гэх газраас иргэн Х.Мєнхбатын 1 тооны морийг хулгайлж 550 000 /таван зуун тавь/ тєгрєгийн хохирол учруулсан,

Ялтан Ц.Батдэлгэр, Д.Тєгсболд, Є.Батбилэг нар нь бїлэглэн машин механизм хэрэглэн 2016 оны 07 дугаар сарын 21-22-нд шилжих шєнє Хєвсгєл аймгийн Бїрэнтогтох сумын Туяа багийн нутаг Нам дєрєлж гэх газраас иргэн Н.Базарцогийн 2 тооны їхрийг бэлчээрээс нь хулгайлж 1 300 000 /нэг сая гурван зуун мянга/ тєгрєгийн  хохирол учруулсан,

Ялтан Ц.Батдэлгэр, О.Доржсїрэн нар нь бїлэглэн 2016 оны 07 дугаар сарын 02-ны єдєр Хєвсгєл аймгийн Тємєрбулаг сумын 4 дїгээр багийн нутаг Дєш гэх газраас иргэн Д.Батсїмбэрэлийн 1 тооны морийг бэлчээрээс нь хулгайлж 750 000 /долоон зуун мянга/ тєгрєгийн хохирол учруулсан,

Ялтан Ц.Батдэлгэр нь 2016 оны 05 дугаар сарын 20-ны єдєр Хєвсгєл аймгийн Тїнэл сумын 5 дугаар багийн нутаг Туулайн зоо хєх бэлчир гэх газраас иргэн Г.Галбадрахын 3 тооны морийг бэлчээрээс нь хулгайлж 2 100 000 /хоёр сая нэг зуун мянга/ тєгрєгийн хохирол учруулсан,

Ялтан В.Тэрбиш, Н.Батцэнгэл нар нь Ц.Батдэлгэрийг 2016 оны 05 дугаар сарын 20-ны єдєр  машин механизм хэрэглэн  иргэн Г.Галбадрахын 3 тооны морийг хулгайлсан гэмт хэрэг їйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага албан тушаалтанд мэдээлээгїй,

Ялтан Ц.Батдэлгэр нь батлан даалтад єгєх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 12 дугаар сарын 19-ний єдрєєс шїїн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг тус тус їйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон шїїх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн ялтан Н.Батцэнгэлийг дээрэмдэх гэмт хэрэгт шийтгїїлсэн этгээд бусдын эд хєрєнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, бїлэглэж, машин механизм хэрэглэж їйлдсэн, хїндрїїлэх нєхцєл байдалтайгаар бусдын эд хєрєнгийг хулгайлах гэмт хэргийг їйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгїй, ялтан Ц.Батдэлгэрийг бусдын эд хєрєнгийг хулгайлах хэргийг давтан, бїлэглэж, машин механизм хэрэглэж їйлдсэн, шїїн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн, ялтан В.Тэрбишийг бусдын эд хєрєнгийг хулгайлах хэргийг давтан, бїлэглэж, машин механизм хэрэглэж їйлдсэн, хїндрїїлэх нєхцєл байдалтайгаар бусдын эд хєрєнгийг хулгайлах гэмт хэргийг їйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгїй, ялтан Ө.Батбилэг, Д.Тєгсболд нарыг бусдын эд хєрєнгийг хулгайлах хэргийг давтан, бїлэглэж, машин механизм хэрэглэж їйлдсэн, ялтан О.Доржсїрэнг  бусдын эд хєрєнгийг хулгайлах хэргийг бїлэглэж їйлдсэнд тус тус гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцжээ. Мөн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Ялтан Н.Батцэнгэл, түүний өмгөөлөгч Б.Мягмарсүрэн нараас 2016 оны 03 дугаар сарын 18-21-ний єдрийн хооронд Хєвсгєл аймгийн Бїрэнтогтох сумын Их Уул багийн нутаг Мєрєнгийн голын шугуйгаас иргэн Д.Наранчулууны 2 тооны морийг бэлчээрээс нь хулгайлж аваагүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаалгах үндэслэл зааж давж заалдах гомдол гаргажээ.

Хэргийн материалыг судлахад ялтан Н.Батцэнгэл, Ц.Батдэлгэр, В.Тэрбиш нарын бїлэглэж, машин механизм хэрэглэж їйлдсэн дээрх хулгайн гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар бүрэн нотлогдсон ба ялтан Н.Батцэнгэлийн 2016 оны 8 сарын 2-ны өдөр сэжигтнээр өгсөн “...2016 оны 05 дугаар сард байхаа /яг өдрийг нь санахгүй байна/ Батдэлгэр, Тэрбиш бид гурав Батдэлгэрийн мотоцикльтой Бүрэнтогтох сумын Туяа багийн нутаг руу явсан. Тэнд очиход хээр нилээн хэдэн тооны адуунууд бэлчиж байсан. Уг адуунаас Батдэлгэр саарал үрээ, хээр үрээ хоёрыг бугуйлдаж барьж авсан. Уг морины хээр морийг нь Батдэлгэр эмээлгүй унаад саарал морийг нь хөтлөөд Мөрөн рүү оруулаад өөрийнхөө хашаандаа аваачсан” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 239-р тал/,

ялтан Ц.Батдэлгэрийн 2016 оны 8 сарын 7-ны өдөр сэжигтнээр өгсөн “...2016 оны 3 дугаар сарын дундуур байхаа /яг өдрийг нь санахгүй байна/ Бүрэнтогтох сумын Дааган толгойн ард бэлчиж байсан адуунаас Батцэнгэл, Тэрбиш нартай хамт бор морь, хээр морь хоёрыг хулгайлсан” гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 2-р тал/,

ялтан В.Тэрбишийн 2016 оны 9 сарын 14-ний өдөр сэжигтнээр өгсөн “...2016 оны 05 дугаар сард байхаа /яг өдрийг нь санахгүй байна/ орой 19 цагийн үед Батдэлгэр, Батцэнгэл хоёр манайд ирсэн. Тэр хоёр ирээд бид хоёрыг Хүйтэн цахиур гэх газарт адуун дээр маань аваачаад өг гэж байсан. Тэгэхээр нь Батдэлгэрийн мотоциклийг унаад тэр хоёрыг Бүрэнтогтох сумын нутаг Хүйтэн цахиур гэх газарт хүргэж өгсөн. Тэнд очиход нилээд хэдэн тооны адуу бэлчиж байсан. Уг адуунуудыг Батдэлгэр туугаад авч явж байснаа хээр үрээ, бор үрээ хоёрыг барьж авсан. Тэгээд Батцэнгэл, Батдэлгэр хоёр барьж авсан морьтойгоо хоцорсон. Харин би Батдэлгэрийн мотоциклийг унаад Мөрөнд орж ирээд гэрлүүгээ харьсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 234-р тал/,

ялтан Н.Батцэнгэлийн 2016 оны 10 сарын 14-ний өдөр яллагдагчаар өгсөн “...Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байгаа. ...Надад өмнө сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээрээ нэмж болон залруулах зүйл алга байна” гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 26-р тал/,

ялтан Ц.Батдэлгэрийн 2016 оны 8 сарын 8-ны өдөр яллагдагчаар өгсөн “...Сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Надад өмнө сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээрээ дахин нэмж ярих зүйл алга байна. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ болсон зүйлийг бүгдийг нь үнэн зөвөөр ярьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 17-р тал/,

ялтан В.Тэрбишийн 2016 оны 10 сарын 14-ний өдөр яллагдагчаар өгсөн “...Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байгаа. Надад өмнө сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээрээ нэмж болон залруулж ярих зүйл алга байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 21-р тал/ зэргээр хангалттай нотлогдсон байх тул мөрдөн байцаалтаар хэргийн талаар шалгавал зохих байдлуудыг бүрэн шалгасан дахин шалгах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан тэдгээрийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийн 325.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.СОСОРБАРАМ

           ШҮҮГЧИД                                                                          З.ХОСБАЯР

                                                                                                      Н.БАЯРХҮҮ