| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2019/0479/Э |
| Дугаар | 501 |
| Огноо | 2019-06-20 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 501
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч Ц.Батбямба,
шүүгдэгч Н.М /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн хуулийн тусгай 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баатар овгийн Н.Мд холбогдох эрүүгийн 1911005630583 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Баатар овгийн Н.М, 1989 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Тулга ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 2, эхийн хамт Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуурын 21457Б тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар УЮ.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Н.М нь 2018 оны 12 дугаар сард Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 21-457Б тоотод жолоодох эрхийн 643242 дугаартай үнэмлэхийг хуурамчаар үйлдэж, улмаар 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд уг жолоодох эрхийн үнэмлэх хуурамч болохыг мэдсээр байж ашиглан 22-14 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Жамъянсүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №2420 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “... Шинжилгээнд ирүүлсэн Монгол Улсын жолооны үнэмлэх мэт зүйл хуурамч жолооны үнэмлэх байна. ...жолооны үнэмлэх мэт зүйлийг өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан энгийн цаасан дээр хэвлэсэн байна...” гэх дүгнэлт /хх 22/.
Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн зохицуулагч Э.Ариунболдын илтгэх хуудсанд: “...бичиг баримт хуурамчаар үйлдэж ашиглаж явсныг шалгуулахаар Чингэлтэй дүүргийн УХ-2-ын ерөнхий жижүүрт хүлээлгэн өгөв...” гэх илтгэх хуудас /хх 8/.
Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 14-17/
Гэрч Э.Ариунболд нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтэсд зохицуулагчаар ажилладаг бөгөөд 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Хүчит шонхор захын орчим хөдөлгөөн зохицуулж байхад 22-14 УНГ улсын дугаартай машины жолооч Н.М гэх жолоочийг зогсоож бичиг баримтыг шалгахад жолоочийн үнэмлэх хуурамч юм шиг харагдсан. Тэгээд би баруун доод буланг нь бага зэрэг урж үзсэн чинь тэр жолооч үнэмлэхээ хуурамчаар үйлдсэн, өнгөтөөр хуулбарлан гадна талаар нь гэрэнд хийсэн голд нь автобусны карт хийж наасан байсан...” гэх мэдүүлэг /хх-9/.
Шүүгдэгч Н.М нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхэдээ: “...Би 2018 оны 06 дугаар сард Банк бус санхүүгийн байгууллагаас машинаа барьцаанд тавиад зээл авах гэж хүсэлт гаргахдаа иргэний үнэмлэх болон жолооны үнэмлэхээ хуулбарлуулаад ир гэж хэлсэн юм. Тэгээд тухайн үед бичиг баримтаа 2 хувь хувилуулж, нэг хувийг нь банк бус санхүүгийн байгууллагад өгсөн. Харин нэг хуулбар хувь манай гэрт байсан. 2018 оны 12 дугаар сард би өөрийн иргэний үнэмлэх бичиг баримтаа гээгдүүлсэн. 2018 оны 12 дугаар сараас компанийн машин барих гэсэн боловч надад жолооны эрхийн үнэмлэх байхгүй болохоор нь өнгөрсөн зун хувилсан жолооны үнэмлэхний хуулбараа хайчилж жолооны үнэмлэхний хэв загварт оруулж, гол нь автобусны зорчих эрхийн карт хийж, улмаар замын хөдөлгөөнд машин жолоодоод оролцож явсан юм. ...миний бичиг баримтыг шалгаж үзээд тухайн замын цагдаа жолооны үнэмлэхийг хуулбарласан, хуурамч үнэмлэх байна гэж хэлээд намайг түр саатуулсан...” гэх мэдүүлэг /хх 29-30/
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 36/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 37/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Н.М нь 2018 оны 12 дугаар сард Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 21-457Б тоотод жолоодох эрхийн 643242 дугаартай үнэмлэхийг хуурамчаар үйлдэж, улмаар 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд уг жолоодох эрхийн үнэмлэх хуурамч болохыг мэдсээр байж ашиглан 22-14 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №2420 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 22/, Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн зохицуулагч Э.Ариунболдын илтгэх хуудас /хх 8/, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 14-17/, гэрч Э.Ариунболдын “...би баруун доод буланг нь бага зэрэг урж үзсэн чинь тэр жолооч үнэмлэхээ хуурамчаар үйлдсэн, өнгөтөөр хуулбарлан гадна талаар нь гэрэнд хийсэн голд нь автобусны карт хийж наасан байсан...” /хх-9/, шүүгдэгч Н.Мгийн “...жолооны үнэмлэхний хуулбараа хайчилж жолооны үнэмлэхний хэв загварт оруулж, гол нь автобусны зорчих эрхийн карт хийж, улмаар замын хөдөлгөөнд машин жолоодоод оролцож явсан юм. ...миний бичиг баримтыг шалгаж үзээд тухайн замын цагдаа жолооны үнэмлэхийг хуулбарласан, хуурамч үнэмлэх байна гэж хэлээд намайг түр саатуулсан...” гэх мэдүүлгүүд /хх 29-30/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Н.Мг жолоодох эрхийн үнэмлэхийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Н.Мгийн “В, С, D” ангиллын 643242 дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийн хуулбар, нийтийн тээврийн хэрэгслээр хүүхэд зорчих эрхийн 16110000003160306 дугаартай карт зэргийг хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Баатар овгийн Н.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан жолоодох эрхийн үнэмлэхийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч Н.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Н.Мгийн “В, С, D” ангиллын 643242 дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийн хуулбар, нийтийн тээврийн хэрэгслээр хүүхэд зорчих эрхийн 16110000003160306 дугаартай карт зэргийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Мд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН