| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01337/И |
| Дугаар | 01211 |
| Огноо | 2016-10-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 01211
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4-р хороо, 1-р 40 мянгат 44-р байр 40 тоотод оршин суух Харагчин овгийн Ничибугийн Энхтуяагийн /ХБ-59022200 / ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтээр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Н.Энхтуяа шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Ничибу овогтой Энхтуяа миний бие нь 1959-02-22-ны өдөр төрсөн бөгөөд одоо 57 настай.Өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нээгдсэн тул тэтгэврээ тогтоолгох хүсэлтэй байна.Би 1982-08-16-ны өдрөөс 1986-08-21-ний өдөр хүртэлх хугацаанд Эрдэнэт хотын шүүхэд шүүгчээр ажилласан боловч ажилд томилсон ба чөлөөлсөн тушаал байхгүй тул эдгээр жилүүдийг улсад ажилласан гэж тооцох боломжгүй байна.Иймд миний 1982-08-16-ны өдрөөс 1986-08-21-ний өдөр хүртэл улсад ажилласан буюу Эрдэнэт хотын шүүхэд шүүгчээр ажилласан байдлыг тогтоож өгнө үү.Миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Сэрээнэнгийн Оюунцэцэг шүүх хуралд намайг төлөөлж оролцоно гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыгшинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н.Энхтуяа нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасныг хангах үндэслэлтэй байна.
Ничибу овогтой Энхтуяа нь, 1982-08-16-ны өдрөөс 1986-08-21-ний өдөр хүртэл Эрдэнэт хотын шүүхэд шүүгчээр ажиллаж байсан болох нь, 1982-08-25-ны өдрийн 43 дугаартай, Эрдэнэт хотын Ардын депутатуудын хурлын Гүйцэтгэх захиргааны “шүүгчээр батлах тухай” тогтоолын хуулбар, 1985-12-30-ны өдрийн 105 дугаартай, Эрдэнэт хотын Ардын депутатуудын хурлын Гүйцэтгэх захиргааны “Шүүгч нарын коллеги байгуулах тухай” тогтоолын хуулбар, 1984-06-27-ны өдөр 5 дугаартай олгогдсон шүүгчийн үнэмлэх, 1986-9-01-ний өдөр нээсэн 159123 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн баталгаат хуулбар, Орхон аймгийн архивын 2016-04-28-ны өдрийн тодорхойлолт,үйлдвэрчний эвлэлийн батлах, Орхон аймгийн Шүүхийн тамгын газрын 2016-04-05-ны өдрийн 68 дугаартай тодорхойлолт, цахим үнэмлэхний баталгаат хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Н.Эхтуяаг 1982-08-16-ны өдрөөс 1986-08-21-ний өдөр хүртэл Эрдэнэт хотын шүүхэд шүүгчээр ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд зааснаар төрийн санд хэвээр үлдээхээр заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүлийн 135.2.6-д заасныг баримтлан Ничибу овогтой Энхтуяаг 1982 оны 08 дугаар 16-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүртэл Эрдэнэт хотын шүүхэд шүүгчээр ажиллаж байсныг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банкны 130000801681 тоот дансанд 2016 оны 09 сарын 314ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ