Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 01258

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Хүсэлт гаргагч: Архангай аймаг Хайрхан сум 1-р багт оршин суух Боржигон овгийн Дарьсүрэнгийн Дашнавганий /ФМ-61050772 / ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтээр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.Дашнавган, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Хүсэлт гаргагч Д.Дашнавган шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 1990-11-01-нээс 1995-01-01-ний өдрийг хүртэл Орхон аймгийн шүүхэд тогтоол гүйцэтгэгч, нарийн бичгийн дарга,шүүх хуралдааны харгалзагчаар ажиллаж байсан ба ажилд орсон гарсан тушаал олдохгүй байгаа тул энэ хугацааг тогтоож өгнө үү.Тэр үед шүүхийн дарга Т.Долгорсүрэн байсан гэжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыгшинжлэн судлаад         

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Дашнавган нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасныг хангах үндэслэлтэй байна.

 

Дарьсүрэн овогтой Дашнавган нь, 1990-11-01-нээс 1995-01-01-ний өдрийг хүртэл Орхон аймгийн шүүхэд тогтоол гүйцэтгэгч, нарийн бичгийн дарга,шүүх хуралдааны харгалзагчаар ажиллаж байсан болох нь Эрдэнэь хотын шүүхийн 1994 оны цалингийн нэмэгдэл олгох тухай шийдвэр, Эрдэнэт хотын шүүхийн даргын 1991 оны 17 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаалын хавсралт, Эрдэнэт хотын шүүхийн Тамгын хэлтсийн даргын 1994-01-10-ны өдрийн 01 дугаартай сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал,хамт ажиллаж байсан Т.Долгорсүрэн,Б.Байгаль нарын тодорхойлолт,иргэний үнэмлэхний хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.Иймд Д.Дашнавганг 1990-11-01-нээс 1995-01-01-ний өдрийг хүртэл Эрдэнэт хотын шүүхэд тогтоол гүйцэтгэгч, нарийн бичгийн дарга,шүүх хуралдааны харгалзагчаар ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд зааснаар төрийн санд хэвээр үлдээхээр заалаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүлийн 135.2.6-д заасныг баримтлан Дарьсүрэн овогтой Дашнавганг 1990 оны 11 дүгээр 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Эрдэнэт хотын шүүхэд тогтоол гүйцэтгэгч, нарийн бичгийн дарга,шүүх хуралдааны харгалзагчаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банкны 130000801681 тоот дансанд 2016 оны 10 сарын  10-ны  өдөр төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй  болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.АРИУНЦЭЦЭГ