| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2015/00934/и |
| Дугаар | 915 |
| Огноо | 2016-06-20 |
| Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 915
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2015/00934/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, ******* ****** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* овогт *******гийн *******ын хүсэлттэй
" Нас тогтоолгох" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч П.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч П.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 1983 оны 01 дүгээр сарын 22 нд Дархан-Уул аймгийн төрөх тасагт төрсөн. Төрсний гэрчилгээ, цахим үнэмлэх дээр 1983 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн гэж бичигдсэн боловч Улсын бүртгэлийн архивын Ерөнхий газраас ирүүлсэн лавлагаанд Төрөлт бүртгэлгүй гэж ирсэн тул нас тогтоож өгнө үү...” гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч П.******* нь нас тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
П.******* нь 1983 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн болох нь 1983 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 09 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, цахим үнэмлэхийн хуулбар, 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа, гэрч И.Цогт-Эрдэнийн “...Би 1983 оны 09 дүгээр сарын 16-нд өөрийн хүүгээ төрүүлж байсан. М.******* нь 1983 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр охин П.*******ыг төрүүлсэн. Бид 1981 оноос хойш нэг голын наана цаана амьдарч байгаа ” гэсэн мэдүүлэг, гэрч М.Наранцэцэгийн “... би 1983 оны 08 дугаар сарын 24-нд хүүхдээ төрүүлсэн. М.******* нь 1983 оны 01 дүгээр сард охин П.*******ыг төрүүлсэн. Тэр үед бид найзууд байсан болохоор гэр орноор нь их очдог байсан...” гэсэн мэдүүлэг зэргээр нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-д зааснаар хүсэлт гаргагч ******* овогт *******гийн *******ыг Дархан-Уул аймгийн Дархан суманд 1983 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА