| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 197/2025/00680/И |
| Дугаар | 210/МА2025/00530 |
| Огноо | 2025-03-28 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2025/00530
|
|
|
*******ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
*******ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох
Түрээсийн төлбөр, ашиглалтын зардалд 1,795,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ХЯНАВАЛ нь:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч *******д холбогдуулан түрээсийн төлбөрт дутуу төлсөн 1,323,550 төгрөг, ашиглалтын зардалд 472,400 төгрөг, нийт 1,795,950 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаснаас хариуцагч 795,950 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид барьцааны 1,000,000 төгрөг байгаа тул суутган тооцуулна гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
3. Талууд 2019 оны 01 сарын 01-ний өдөр байгуулсан Худалдаа, үйлчилгээний зориулалтаар талбай түрээслэх гэрээгээр *******ХХК нь өөрийн өмчлөлийн ******* дүүргийн *******дүгээр хороо, *******гудамж, *******ийн ******* давхарт байрлах талбайгаас ******* м.кв талбайг *******д хэсэгчлэн түрээслүүлэх, ******* нь 1 м.кв талбайг 69,000 төгрөгөөр тооцон сар бүр 1,162,650 төгрөгийн түрээс төлөхөөр харилцан тохиролцсоноор зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэнийг анхан шатны шүүх зөв тодорхойлжээ.
4. Хариуцагч ******* нь 2025 оны 01 сарын 20-ны өдрийн байдлаар түрээсийн төлбөр 1,323,550 төгрөг, ашиглалтын төлбөр 472,400 төгрөг, нийт 1,795,950 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй талаар талууд маргаагүй. Харин өмнөх түрээслэгч нараас нэхэмжлэгчид барьцаалсан 1,000,000 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасах ёстой гэж хариуцагч маргажээ.
Хэрэгт авагдсан 2020 оны 02 сарын 13-ны өдрийн Эрх, үүрэг шилжүүлэх гэрээний 2.3-т Түрээсийн гэрээний 4.1-т заалтын дагуу Эрх шилжүүлэгчээс өмчлөгчид төлсөн барьцаа төлбөр болох 1,000,000 төгрөгийг Эрх хүлээн авагчийн нэр дээр шилжүүлж, эрх хүлээн авагчаас төлсөнд тооцохыг Талууд харилцан тохиролцов... гэжээ. Тус гэрээнд нэхэмжлэгч *******ХХК-ийн гүйцэтгэх захирал гарын үсэг зурж, компанийн тамга дарагдсан байх тул нэхэмжлэгч нь энэхүү гэрээгээр өмнөх түрээслэгч У.Ганчимэгээс 1,000,000 төгрөгийг барьцаа болгон авсан гэж дүгнэнэ.
Энэхүү гэрээгээр эрх шилжүүлэгч буюу У.Ганчимэг нь түрээсийн гэрээний дагуу нэхэмжлэгчид барьцаалсан 1,000,000 төгрөгийг эрх хүлээн авагч буюу *******д шилжүүлснийг нэхэмжлэгч *******ХХК баталгаалжуулсан байх тул нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан түрээсийн болон ашиглалтын зардалтай холбоотой шаардлага гаргахдаа дээрх барьцааны төлбөрөөс хасч тооцоогүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас барьцааны төлбөр 1,000,000 төгрөгийг хасч /1,795,950-1,000,000=795,950/ тооцох нь зүйтэй.
5. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 795,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 17-ны өдрийн 197/ШШ2025/01293 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 795,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,
2 дахь заалтын ...43,685 төгрөг... гэснийг 23,652 төгрөг гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,685 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал шүүхийн эцсийн шийдвэр болох тул талууд магадлалд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Э.ЭНЭБИШ