Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 916

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2016/00953/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

            Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймгийн ****** сумын ******* цогцолбор сургуулийн төлөөлөгч Б.*******, / РД:*******, утас: *******/-ын  хүсэлттэй

 

" Э.Цэвэлмааг эрх зүйн чадамжгүйд тооцуулах” хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...******* цогцолбор сургуулийн 2А ангийн сурагч Ц.Мөнх-Эрдэнийн ээж *******ын Цэвэлмааг эрхзүйн чадамжгүйд тооцсон шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь Э.Цэвэлмааг эрх зүйн чадамжгүйд тооцуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1-д зааснаар сэтгэцийн өвчний улмаас иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцуулах тухай хүсэлтийг уг иргэний гэр ийн гишүүн, эсхүл сонирхогч этгээд шүүхэд гаргана гэж заасны дагуу ******* цогцолбор сургуулийн захирал Б.******* нь дээрх хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй бөгөөд хүсэлт гаргагч Б.******* нь Э.Цэвэлмаагийн хүү Ц.Мөнх-Эрдэнийн сургуулийн захирал болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д “Шүүх шинжээчийн дүгнэлт, бусад нөхцөл байдлыг үндэслэн тухайн иргэнийг хязгаарлагдмал чадамжтай, эсхүл иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцож уг иргэнд харгалзан дэмжилт, асран хамгаалалтыг тогтооно” гэж заажээ.

 

Тус шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ****** дугаартай захирамжаар ****** аймгийн ******* эмнэлгийн харьяа ******* тасгийг шинжээчээр томилсон бөгөөд шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ****** дугаар дүгнэлтээр Боржигон овогт *******ын Цэвэлмаа нь сэтгэцийн хувьд ОУӨ-ний 10-р ангилалын 5-р гийн F71.1 код бүхий бие сэтгэцийн өвчтэй тул өөрийн үйл ажиллагааны учир холбогдлыг ойлгож өөрийгөө зөв удирдах чадваргүй болно гэсэн дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

            Дээрх шинжээчийн дүгнэлт болон 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, комиссын шийдвэр, сэтгэцийн эмчийн тодорхойлолт, 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ****** дугаартай ***** аймгийн Хүүхэд, гэр хөгжлийн төвд хамруулах тухай захирамж зэргийг үндэслэн Э.Цэвэлмааг эрх зүйн чадамжгүйд тооцох нь зүйтэй.

 

Иргэний    хэрэг   шүүхэд   хянан   шийдвэрлэх   тухай   хуулийн   115   дугаар   зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д зааснаар Боржигон овогт *******ын Цэвэлмааг эрх зүйн чадамжгүйд тооцсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар хүсэлт гаргагч  нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.АЛТАНТУЯА