| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2016/00972/И |
| Дугаар | 931 |
| Огноо | 2015-06-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 931
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 135/2016/00972/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би
Нэхэмжлэгч: Хаан банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дүгээр баг, пионер ****** тоотод оршин суух, регистрийн дугаар: ТИ59081073, утас:99834556, Харнууд овогт Шаравын Нэргүйд холбогдох
5 378 503.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Дархан салбарын захирал С.Энхсувд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Шарав овогтой Нэргүй нь тус банкны Хонгор тооцооны төвөөс 2014 оны 10-р сарын 28-ны өдөр ЗГ/308 тоот зээлийн гэрээ байгуулж 5 454 299 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалтаар цалингийн зээл авсан.
Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу нийт үндсэн зээлд 1 062 162.31 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 566 957.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1 380.41 төгрөг нийт 1 630 500.1 төгрөгийг төлсөн байна.
Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгү й байна.
Иймээс банк Зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.3, 7.1.5, 7.1.8 дахь хэсгийг үндэслэн шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
А./Үндсэн зээлийн төлбөр 4 441 056 төгрөг,
Б/Зээлийн хүүгийн төлбөр 808 762.69 төгрөг,
В/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 126 185 төгрөг,
Г/ Нотариатын үйлчилгээний төлбөр 2500 төгрөг нийт 5 378 503.69 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие Шарав овогтой Нэргүй нь 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зээл авсан. Өрхийн хэрэглээний зориулалтаар цалингийн зээлийг Хаан банкнаас 5 424 299 төгрөгийг зээл авсан нь үнэн. Одоо 2016 оны 06-р сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүүгийн төлбөр зэрэг 5 378 503.09 төгрөгийг төлөх нь үнэн. Үнийн дүнд маргаан байхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Хаан банкны Дархан салбар нь хариуцагч Ш.Нэргүйд холбогдуулан 5 378 503.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Хаан банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Нэргүйд холбогдох 5 378 503.69 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Дархан салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99465 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Нэргүйгээс улсын тэмдэгтийн хураамж 49732.5 төгрөг, Төрийн сангийн 190000941 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 49732.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Дархан салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА