Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 932

 

 

        Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

  Хэргийн индекс 135/2016/00785/И

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дүгээр баг, ******  дугаар хороолол, ******  дүгээр байрны ******  тоотод оршин суух, регистрийн дугаар: ТЖ81052618, утас: 99371343, Цотон овгийн Цогбадрахын Болор-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, Хүслийн хотхоны ******-р корпуст байрлах, 1911001322 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй, утас: 99609603, “Дархан Шар Бүрд” ХХК-д холбогдох

 

Байрны талбайн зөрүү 2 244 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Болор-Эрдэнэ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

         “ Дархан Шар Бүрд” ХХК-тай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу талбайн хэмжилтийн зөрүүг гэрээний 1.4.2 заалтыг үндсэлэн 1 мкв-аас дээш зөрүүтэй байгаа тул гэрээний дагуу худалдан авсан нэгж үнээр нь тооцон нэхэмжилж байна. Жич: иргэн надад 70,53 мкв-аар тооцож нэгж үнийг 1 200 000 төгрөгөөр бодож зарсан. Бодит хэмжилтээр 68,66 мкв болохыг тогтоосон. Уг байдлыг гэрээний дагуу тооцож үзвэл зөрүү болох 70,53 мкв-68,66 мкв-ыг хасвал 1,87 мкв болж 1 200 000 төгрөгөөр үржүүлж тооцвол нийт 2 244 000 төгрөг болж байна.

            Иймд гэрээний 1.4.2 заалтын дагуу “ Дархан Шар Бүрд” ХХК-аас талбайн зөрүү болох                   2 244 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

           

            Нэхэмжлэгч Ц.Болор-Эрдэнэ нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

            Цогбадрах овогтой Ц.Болор-Эрдэнэ миний бие “ Дархан Шар Бүрд ” ХХК-д холбогдолтой нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

            

Нэхэмжлэгч Ц.Болор-Эрдэнэ нь  “Дархан Шар Бүрд”  ХХК-д холбогдуулан Байрны талбайн зөрүү 2 244 000  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа  татгалзаж байгаа хүсэлт шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Болор-Эрдэнэ нь хариуцагч  “Дархан Шар Бүрд”  ХХК-д холбогдуулан Байрны талбайн зөрүү 2 244 000  төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

     2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заснаар нэхэмжлэгч Ц.Болор-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50860 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж,  улсын тэмдэгтийн тал хувь болох 25430 төгрөгийг Төрийн сангийн 190000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч  Ц.Болор-Эрдэнэд буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                Д.АЛТАНТУЯА