Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 184/ШШ2016/00982

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 20-р хороо, өөрийн байранд байрлах, “Дулааны цахилгаан станц-2” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо, 32а байранд байрлах, “Сонгинохайрхан дүүргийн Уугуул залуучууд” ТББ-ын тэргүүн Д.Алтанхуяг, Д.Чинзориг нарт холбогдох

3 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Дулааны цахилгаан станц-2” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттогтох шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Дулааны цахилгаан станц-2” ТӨХК нь 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр “Сонгинохайрхан дүүргийн Уугуул залуучууд” ТББ-тай спорт заал түрээслэн тэмцээн зохион байгуулах гэрээг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 24 хоногийн хугацаатай байгуулсан бөгөөд “Сонгинохайрхан дүүргийн Уугуул залуучууд” ТББ нь 3 000 000 төгрөгийг 2 хувааж бэлнээр төлөх буюу эхний удаа 2016 оны 4 дүгээр сарын 15-нд 1 500 000 төгрөгийг, 2016 оны 4 дүгээр сарын 29-нд үлдэгдэл 1 500 000 төгрөгийг “Дулааны цахилгаан станц-2” ТӨХК-д төлөх нөхцөлтэй байсан. Гэвч түрээсийн гэрээний хугацаа дууссан боловч нэг ч төгрөг төлөөгүй болно.

Иймд “Сонгинохайрхан дүүргийн Уугуул залуучууд” ТББ-ын тэргүүн Д.Алтанхуяг, гүйцэтгэх захирал Д.Чинзориг нараас 3 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Дулааны цахилгаан станц-2” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттогтох шүүхэд гаргасан тайлбартаа:

Хариуцагч “Сонгинохайрхан дүүргийн Уугуул залуучууд” ТББ-ын тэргүүн Д.Алтанхуяг нь нэхэмжлэлийн шаардлага 3 000 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Мөн хамтран хариуцагч Д.Чинзоригоос татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч “Сонгинохайрхан дүүргийн Уугуул залуучууд” ТББ-ын тэргүүн Д.Алтанхуяг шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч тал хариуцагч хариуцагч Д.Чинзоригоос татгалзсан тул “Сонгинохайрхан дүүргийн Уугуул залуучууд” ТББ-ын тэргүүн Д.Алтанхуяг би нэхэмжлэлийн шаардлага болох 3 000 000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Дулааны Цахилгаан станц-2” ТӨХК нь “Сонгинохайрхан дүүргийн Уугуул залуучууд” ТББ-ын тэргүүн Д.Алтанхуяг, Д.Чинзориг нарт холбогдуулан 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч “Сонгинохайрхан дүүргийн Уугуул залуучууд” ТББ-ын тэргүүн Д.Алтанхуяг, Д.Чинзориг нар нь 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр А/16/02 дугаар “Спорт заал түрээслэн тэмцээн зохион байгуулах гэрээ” байгуулсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Д.Чинзоригоос татгалзсан байна.

Нэхэмжлэгч “Дулааны Цахилгаан станц-2” ТӨХК нь хариуцагч “Сонгинохайрхан дүүргийн Уугуул залуучууд” ТББ-ын тэргүүн Д.Алтанхуягаас 3 000 000 төгрөг  нэхэмжилсэн ба хариуцагч Д.Алтанхуяг нь 3 000 000 төгрөгийг бүрэн төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч “Дулааны Цахилгаан станц-2” ТӨХК нь хариуцагч “Сонгинохайрхан дүүргийн Уугуул залуучууд” ТББ-ын тэргүүн Д.Алтанхуягт холбогдох  3 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагч нь Д.Алтанхуяг нь 3 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 2601025961 тоот данснаас 31 475 төгрөг, хариуцагчаас 31 475 төгрөг  тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Зохигчид 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон болохыг дурдсугай.

 

4.Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

5.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                    С.ОЮУНЧИМЭГ