| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0433/Э |
| Дугаар | 428 |
| Огноо | 2019-05-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Бямбасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 428
2019 5 02 2019/ШЦТ/428
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,
улсын яллагч П.Бямбасүрэн,
хохирогч Б.Бадамзул, түүний өмгөөлөгч Н.Энхбаяр,
шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909003080302 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зургийн инженер мэргэжилтэй, “Алта класс” ХХК-д зургийн инженер ажилтай, ам бүл 1, ял шийтгэлгүй, Н.Б/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Н.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 12 дугаар сарын 24-ний 19 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 310 дугаар байрны 85 тоотод оршин суугч Б.Бадамзулыг “гэртээ оруулсангүй” гэх шалтгаанаас зодож эрүүл мэндэд нь “баруун талд хэнгэргэн хальсны цоорол, цээж, зүүн бугалгад цус хуралт, баруун хацарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…хохирогч Б.Бадамзулыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, учирсан хохирол, эмчилгээний зардлыг төлж барагдуулна....” гэсэн мэдүүлэг /хх-69/,
Хохирогч Б.Бадамзул шүүхийн хэлэлцүүлэгт “...2018 оны 12 сарын 24-ний өдөр орой 19.00 цагийн үед 2 хүүхэдтэйгээ байхад Баярсайхан согтуу ирээд хаалга цохисон. Согтуу байхаар нь хаалга хаачихсан чинь хаалга өшиглөөд байсан. Би “болиоч” гэж хэлсэн. Би айсандаа юу болсныг сайн санахгүй байна. “Болиоч” гэсээр байхад хаалга цохисоор байгаад эвдчихсэн. Тэгээд би цагдаа дуудсан...” гэв.
түүний мөрдөн байцаалтад өгсөн “...гэрийн хаалга тогшихоор нь онгойлготол Баярсайхан согтуу байсан, тэгтэл хаалгаа хаасан чин хаалга нүдээд өшиглөөд байхаар нь дахин хаалгаа онгойлгоод “чи боль” гэж хэлтэл намайг үсдээд, толгой руу цохиод цээж руу цохихоор нь би түлхэж унагаагаад хаалга хаасан, хаалга төлж өгсөн, чихний хэнгэрэг цоорсон учир нөхүүлэх хагалгаа хийлгэнэ. Ойролцоогоор 2 сая гаруй төгрөг гарах тооцоо гарсан. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг, ЭМЖЖ эмнэлэгт 2 удаа үзүүлсэн 35.000 төгрөгийн 2 ш баримтыг чихний хэнгэргийн зургийн хамт, дээр нэмээд цаашид гарах зардлыг нэхэмжилнэ. Н.Б манай гэрийн хаалгыг цохиж, нүдэж, эвдэлсэн. Дараа нь хаалгыг төлж өгсөн болохоор цагдаагийн байгууллагаар шалгуулах гомдол санал байхгүй. Эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33, 37-38, 42/,
гэрч О.Батсайханы “...манай эхнэр утсаар яриад Баярсайхан гэрт согтуу
агсам тавьсан гээд утас тасарсан, маргааш өглөө гэртээ ирэхэд Баярсайхан манай
эхнэрийг зодоод, хаалга өшиглөсөн байсан …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹14176 тоот актын “…Б.Бадамзулын биед баруун талд хэнгэргэн хальсны цоорол, цээж, зүүн бугалгад
цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо, гэмтэл нь мохоо зүйлийн
хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх эрүүл мэндийг түр хугацаагаар
сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн дүгнэлт /хх-46/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-72/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-74/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-73/, хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх-44-48/, хохирлын баримт /хх-19/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-87-88/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Н.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 12 дугаар сарын 24-ний 19 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 310 дугаар байрны 85 тоотод оршин суугч Б.Бадамзулыг “гэртээ оруулсангүй” гэх шалтгаанаас зодож эрүүл мэндэд нь “баруун талд хэнгэргэн хальсны цоорол, цээж, зүүн бугалгад цус хуралт, баруун хацарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Б.Бадамзул, гэрч О.Батсайхан нарын мэдүүлгүүд, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹14176 тоот актын дүгнэлт, шүүгдэгч Н.Бы сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Н.Быг хохирогч Б.Бадамзулын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Хохирогч Б.Бадамзулаас эмчилгээний зардалд 2.175.000 төгрөгийг нэхэмжилж байгаа хэдий боловч хэрэгт 78.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн байна.
Иймд шүүгдэгч Н.Баас 78.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бадамзулд олгож, нэхэмжлэлээс үлдэх 2.095.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.
Мөн хохирогч нь цаашид эмчилгээ хийх шаардлагатай гэсэн тул түүний цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Үүнээс гадна шүүгдэгч Н.Б нь хохирогчийн нэхэмжилсэн 2.175.000 төгрөг болон өмгөөлөгчийн хөлс болох 350.000 төгрөгийг төлөхөө илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Н.Бы дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Н.Б-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Н.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Баас 78.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бадамзулд олгож, хохирогч Б.Бадамзул нь цаашид гарсан эмчилгээний зардлаа иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
5.Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР