Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 431

 

 

 

 

 

 

 

      2019           5            03                                      2019/ШЦТ/431

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

улсын яллагч Г.Эрдэнэ,

шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,

шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ч.Шаравнямбуу,

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Г.Цагаан,

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Д.Чинзориг,

шүүгдэгч Ч.Г, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд, Т.Баясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт С.Г, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт Б.Н, Ч.Г, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг Б.Б, С.Б нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1802000000098 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

          1.Монгол Улсын иргэн, 1992 оны 7 дугаар сарын 15-нд Говь-Алтай аймгийн Дарви суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, “Мөнх Мацу” ХХК-д ажилладаг, ам бүл-3, дүү С.Г

 

          2.Монгол Улсын иргэн, 1984 оны 3 дугаар сарын 31-нд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-2, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 хороолол 100 айл гудамж 46 байрны 35 тоотод оршин суудаг,

          2005 оны 02 дугаар сарын 01-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

          2006 оны 12 дугаар сарын 27-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн,

          2015 оны 6 дугаар сарын 12-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, Б.Н,

 

            3.Монгол Улсын иргэн, 1992 оны 8 дугаар сарын 24-нд Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Дун” шүдний эмнэлэгт угтагч ажилтай, ам бүл-2, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Яргайтын 43-743 тоотод оршин суудаг,

2008 оны 7 дугаар сарын 29-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Ч.Г,

 

4.Монгол Улсын иргэн, 1987 оны 6 дугаар сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 10 гудамж 231 тоотод оршин суудаг,

2012 оны 3 дугаар сарын 14-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б.Б,

 

            5.Монгол Улсын иргэн, 1988 оны 6 дугаар сарын 30-нд Дорноговь аймгийн Зүүнбаян суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эцэг, эх, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 56 гудамж 0864 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, С.Б

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Сэжигтэн А.Далайцэрэн нь 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Элиганс” зочид буудалд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй зип лок түгжээ бүхий гялгар уутны хамт 1.8 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, Б.Золбаярт худалдаалсан, улмаар яллагдагч Б.Золбаяр нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо 32 тойргийн орчимд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй зип лок түгжээтэй гялгар уутны хамт 0,3 гр сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 56 дугаар байрны 12 тоот гэртээ, мөн метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй зип лок түгжээтэй гялгар уутны хамт 1.5 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг 62-10 УББ улсын дугаартай Т.Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд, нийт 1.8 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт яллагдагч С.Г нь дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон, мөн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Сан” зочид буудалд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий “мөс" гэх нэршилтэй бодис буюу метамфетамины агууламжтай мансууруулах эм, сэтгэц нөлөөт бодис хэрэглэдэг хэрэглүүр болох гуурс, тарианы усны шил зэргийг худалдаалах зорилгоор биедээ хадгалсан,

 

Яллагдагч Б.Н нь Ч.Гтэй хамт 2018 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай гялгар уутны хамт 0,5 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр Б.Золбаяраас худалдан авч, улмаар Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 32 тойргийн орчим 88-93 УНЕ улсын дугаартай Т.Гранд Марк II маркийн тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалж гэмт хэрэгт хамтран оролцож бүлэглэн гүйцэтгэсэн,

Яллагдагч Ч.Г нь Б.Нтай хамт 2018 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай гялгар уутны хамт 0,5 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр Б.Золбаяраас худалдан авч, улмаар Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 32 тойргийн орчим 88-93 УНЕ улсын дугаартай Т.Гранд Марк II маркийн тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалж гэмт хэрэгт хамтран оролцож бүлэглэн гүйцэтгэсэн,

 

Яллагдагч Б.Баттулга нь 2018 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай гялгар уутны хамт нийт 1.4 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр Б.Золбаяраас хууль бусаар олж авч, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо“Санни” худалдааны төвийн хойд талын авто зогсоол дээр 58-39 УНЕ улсын дугаартай Х.Соната-7 маркийн тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалсан,

 

Яллагдагч С.Б нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан “мөс” гэх нэршилтэй бодис буюу метамфетамины агууламжтай зиплок түгжээ бүхий гялгар уут, “мөс” гэх нэршилтэй бодис буюу метамфетамины агууламжтай тарианы усны шил зэргийг хууль бусаар биедээ хадгалсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч С.Г шүүхийн хэлэлцүүлэгт “…2018 оны 02 дугаар сарын 12-ны орой Далайцэрэнтэй уулзсан. Далайцэрэн Золбаярыг хаана байгаа талаар асуухад мэдэхгүй, уулзаагүй гэж хэлсэн. Золбаярын утасны дугаарыг нь олж өгсөн. Орой нь бид хоёр ганц 2 шил шар айраг уусан. Өглөө нь би гарч яваад Золбаярынд очиж уулзсан. Тэндээсээ “Сан” гэдэг нэртэй буудалд очсон. Золбаяр гарч явсны дараа манай найз Цахиур орж ирсэн. Удалгүй Золбаяр буцаж ирэхдээ халааснаасаа мөс гэх зүйл гаргаж ирсэн. Түүнийг нь хамт хэрэглээд цагдаад баригдсан...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр орой 21 цагийн үед Далайцэрэн манай гэрт ирээд намайг дуудсан. Тэгээд уулзтал “хоёулаа төв рүү оръё” гээд Хүнсний 1-ийн тэнд байдаг “Элиганс” гэх зочид буудалд орсон. Орой цагийг санахгүй байна Далайцэрэн “Золбаярын дугаарыг олоод өгөөч уулзаагүй удчихсан, дугаар нь байдаггүй” гэхээр нь би өөрийнхөө дугаараас Золбаяр луу залгаж “буудалд байна. Далайцэрэн байна. Хүрээд ир” гэж дуудсан. Тэгтэл тэр шөнө ирээгүй. Маргааш нь буюу 2018 оны 02 дугаар сарын 13-ны өглөө 10 цагийн үед дахиж Золбаяр луу залгаж дуудсан. Тэгтэл удалгүй Золбаяр буудалд ирсэн. Тэгээд Далайцэрэн, Золбаяр хоёр хоорондоо мөс өгч авах талаар яриад байсан. Би мөнгө төгрөгийнх нь талаар мэдэхгүй, ямар ч байсан гялгар ууттай мөс гэх зүйлийг Далайцэрэн Золбаярт өгсөн. Миний хажууд ярихдаа ийм зүйл байна гээд зээлээр өгч авах талаар хоорондоо яриад байсан. ...Цахиурын араас төд удалгүй байж байгаад 00 цагийн үед Золбаяр ирсэн. Золбаяр Далайцэрэнд боодолтой мөнгө өгөөд байсан. Хэдэн төгрөг гэдгийг нь мэдээгүй. Би ойлгохдоо мөн гэх зүйлийг авч яваад зарж өгсөн мөнгө нь юм байна гэж бодсон. Тэгээд Золбаяр тарианы усны бүтэн шил гаргаж ирээд хагалаад халааснаасаа гялгар ууттай зүйл гаргаж ирээд тарианы усны шилэндээ хийгээд сорж хэрэглэсэн. Тэгээд Далайцэрэн бид нар хэрэглэсэн...” гэсэн мэдүүлэг /4хх 50-51/,

 

Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт “…2018 оны 02 дугаар сарын 13-ны орой Ч.Г бид хоёр мөс гэдэг зүйлийг анх удаа хэрэглэж үзэх гээд авсан...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Гал-Эрдэнэ нь Гэрэлт-Одыг авахаар хороолол явж байх замдаа мөс гэх мансууруулах юм авах талаар яриа өгүүлэл гаргасан ба Гал-Эрдэнэ хэлэхдээ таньдаг хүн нь мөс зардаг, хоёулаа авъя гэсэн. Тэгэхлээр нь би зөвшөөрөн өөрт байсан Iphone 6 гар утсаар мөс сольж авахаар ярилцсан юм. Тэгээд их дэлгүүрийн урд талд байх тээврийн хэрэгслийн урд зогсоол дээр ирээд Гал-Эрдэнэ нэг хүнтэй утсаар ярьж байгаад 5 дугаар сургуулийн тийшээ явахаар болсон юм. Тэгээд 5 дугаар сургуулийн зүүн талд ирээд байж байхад хар өнгийн Т.Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй хүн ирсэн ба Гал-Эрдэнэ миний машинаас буугаад уг Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд суугаад яваад өгсөн. Гал-Эрдэнийг явахад би өөрийн Iphone 6 гар утсаа өгч явуулсан ба тэр утсаар мөс солих ёстой байсан юм. 30 минут болсны дараа Гал-Эрдэнэ нөгөө Приустэй ирээд Приуснээс буун миний машинд суугаад жижиг хэмжээтэй гялгар ууттай мөс үзүүлэн “үүнийг авлаа” гээд надад харуулсан. ...Би 2018 оны 02 дугаар сарын 13-ний орой 22 цагийн үед Гал-Эрдэнэ над руу залгаад уулзъя гээд 7 буудлын тэнд уулзсан. Надад зарах гар утаснууд байсан тэгээд Гал-Эрдэнэд үзүүлтэл би зараад өгье гэсэн их дэлгүүрийн тэнд хүнд үзүүлээдхье гээд явсан. Тэгтэл нөгөө хүн нь 5 дугаар сургууль дээр хүрээд ир гэсэн тэгээд 5-р сургуулийн эмнэлгийн хажууд зогстол Гал-Эрдэнэ би үзүүлчхээд ирье гээд “Iphone X” гэх хар өнгийн гар утсыг авч явсан. Тэгээд буцаж ирээд энэ гар утас дуураймал гэж байна гээд дахиад “Iphone 6” маркийн дугааргүй саарал өнгийн гар утсыг аваад явсан. Тэгээд гар утсаар чинь мөс сольчих уу татаж үзэх үү гэхээр нь  тэгье гээд нэг гялгар ууттай зүйлийг жижигхэн тарианы усны шилний хамт авч ирсэн. Тэгээд тэндээсээ хөдлөөд Ардын эрхийн автобусны буудлын ар талд 24 цагийн эмийн сан руу очсон. Гал-Эрдэнэ тэр эмийн сангаас шинэ шил аваад ирье гэж ороод хүн ихтэй байна хуучин шилээр нь сорьё гэсэн. Тэгээд Гал-Эрдэнэ гэртээ бууз хийж байгаа гэрт хүргээд өг хойшилж байгаад татъя гэж хэлсэн тэгээд хойшоо эргээд 32-н тойргийн шинэ зам дээр зогсоод шууд тэндээ цагдаа нарт баригдсан...” гэсэн мэдүүлэг /2хх-111-112, 4хх-60-61/,

 

Шүүгдэгч Б.Баттулга шүүхийн хэлэлцүүлэгт “…2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Золбаяртай байрныхаа үүдэнд уулзсан. Золбаяр хүнээс “мөс” гэж зүйл авсан сонирхож үзэх үү гээд надад өгсөн. Алтанхуяг, Шөөмий гэдэг 2 хүнтэй хамт хэрэглэсэн. Цайз 16 дээр явж байгаад цагдаад баригдсан...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Тухайн үед Золбаяр хүнээс мөс гэх зүйл авлаа, сонирхож үзэх үү гээд гаргаж ирсэн. Тэрнээс нь сорж үзсэн....” гэсэн мэдүүлэг /2хх-141-142/,

 

Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт “…2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Золбаяр намайг утсаар дуудсан. Би шинэ зам дээр яваад очсон. 3-4 танихгүй залуутай байсан. Танихгүй хүмүүстэй явж байхаар нь би машиндаа ороод суусан. Шинэ зам дагуу байдаг эгчийнхээ дэлгүүр рүү ороод байж байтал Золбаяр танихгүй хүмүүсээ буулгачхаад ирээд уулзъя гэсэн. Эгчдээ туслаад орой 23.00 цаг гээд дэлгүүр хаасан. Орой 32-н гэрлэн дохион дээр Золбаяртай таарсан. Өдөр уулзаж яах гэж байсан талаар асуухад эндээс жоохон холдоод тухтай уулзъя гэсэн. Машинд нь ороод суухад гялгар ууттай зүйл гаргаж ирээд өөрөө хэрэглэсэн. Намайг хэрэглэх үү гэхээр нь сонирхоод хэрэглэж үзсэн. Машинд нь байсан гялгар уут болон тарианы шилний үзүүрийг хаячих гээд надад өгсөн. Би тэдгээр зүйлсийг машиных нь салон дээр тавьчихсан байж байгаад цагдаа ирэхээр нь сандраад хаяж чадаагүй байж байгаад баригдсан...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Тэгээд юм яриад сууж байтал Золбаяр хаанаасаа гэдгийг нь мэдэхгүй байна ямар ч байсан гялгар ууттай мөс гэх зүйлийг гаргаад ирчихсэн байсан. Тэгээд новокаины шилний үзүүрээр хугалаад би новокаины шилний үзүүрт Золбаярын өгсөн цагаан мөс гэх зүйлийг хийгээд доороос нь асаагуураар халааж хэрэглэх гэтэл болохгүй байсан. Болохгүй болохоор нь би бэлтгэлийн өмднийхөө бүсэлхүйн резинд хаях гээд хийчихсэн. Золбаяр болохоор новокаины шилний ёроолд мөс гэх зүйлийг хийж байгаад доороос нь халаагаад гарсан утааг нь халааж хэрэглэсэн. Золбаяр эхэлж өөрөө сорж байгаад надад өгөхөөр нь би 2-3 удаа сорж хэрэглэсэн...” гэсэн мэдүүлэг /2хх-130-131/,

 

Шүүгдэгч Ч.Г шүүхийн хэлэлцүүлэгт “…2018 оны 02 дугаар сарын 13-ны орой Б.Нтай 7 буудал дээр уулзаад “мөс” гэх зүйлийн талаар ярьсан. Би Золбаярыг тэр зүйлийн тухай ярьж байхыг сонсож байсан. Золбаярын утас руу нь залгаж асуухад хүрээд ир гэсэн. Гэрэлт-Од гэдэг залууг аваад 5 дугаар сургууль дээр очиж Золбаяртай уулзсан. 5 дугаар сургуулийн арын зам дээр буудал, байр хоёрын завсарт орж зогссон. Золбаяр шилтэй соруултай зүйл гаргаж ирээд шатаагаад надад соруулсан. Наранбаатарын утсыг аваад буудал руу орсон. Гарч ирээд ууттай зүйл өгсөн. Би Наранбаатарын машинд суугаад 32-н гэрлэн дохионы орчим явж байгаад цагдаад баригдсан...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…тухайн үед Наранбаатар надаас “мөс сорж үзсэн үү” гэхээр нь “үзээгүй” гэж хэлсэн чинь “хоёулаа хамт хэрэглэж үзэх үү, мөс мэддэг хүн байна уу” гэхээр нь би Золоо гэж дууддаг залуугийн 99954226 дугаарын утас руу 96343585 дугаарын утсаар холбогдож “чамд мөс байна уу, ямар үнэтэй, утсаар солих уу” гэхэд “ямар утас юм бэ” гэхээр нь “Iphone 6 маркийн гар утас байна” гэж хэлсэн. Учир нь, Наранбаатар өөрийнхөө барьж байсан Iphone 6-аар мөс солих уу гэж асуугаад өг гэсэн болохоор нь асуусан. Тэгтэл Золоо “мөс байгаа, юу ч гэсэн 5 дугаар сургуулийн ард хүрээд ир” гэхээр нь Наранбаатартай хамт Золоо руу очихоор хөдөлсөн. Энэ үед Наранбаатар руу нэг найз нь залгаад “гэрт хүргээд өг, бие өвдөөд байна” гэж хэлсэн гээд тухайн найзыгаа хорооллын эцсээс очиж аваад буцаад 5 дугаар сургууль руу явж байх үед Золоо ирчихлээ хаана байна гэхээр нь очиж би Наранбаатарын Iphone 6 маркийн гар утсыг аваад ганцаараа бууж Золоогийн Приус-30 маркийн машинд нь орж уулзахад Золоо машиндаа ганцаараа сууж байсан. Намайг суусны дараа утсыг авч үзээд нэг хүнтэй утсаар ярьж байснаа машинтайгаа хөдлөөд Дөлгөөн нуурын арын нарийн зам дагуу зогсоод надад тарианы усны шилтэй хуванцар соруултай зүйлийг өөрөө доороос нь халааж сорж хэрэглэж байгаад надад “май хөгшөөн сорох уу” гэхээр нь би аваад нэг удаа сорсон. Тэр үед Золоо буугаад удалгүй буцаж орж ирэхдээ жижиг зиплок түгжээтэй уутанд хийсэн цагаан өнгийн зүйл өгсөн. Түүнийгээ мөс гэж байсан. Тэр үедээ Золоо “шил байгаа юмуу” гэхээр нь “байхгүй” гэтэл надад өгч соруулсан шилтэй соруултай зүйлээ “май энийг ав” гээд өгсөн Ингээд би машинаас нь буугаад Наранбаатарын машинд орж суугаад Золоогоос авсан мөсөө Наранбаатарт тарианы шилний хамт өгч машиных нь голын хайрцагны хэсэгт тавьсан....” гэсэн мэдүүлэг /2хх-106-107/,

 

Гэрч Ц.Тэмүүжингийн “Би Хуягаа болон Тулгаа гэх найзын хамт Хүнсний 4-р дэлгүүр орж өөрийн автомашинаа авах гэж явж байх зуур Хуягаа, Тулгаа 2 надад “нунтаг цагаан өнгөтэй зүйл харуулаад энэ мөс гэдэг хар тамхи, хүнийг унтуулдаггүй, чи хэрэглэж үзэх үү” гэж хэлэхээр би “тэгье” гэж хэлчхээд өөрийн машинаа аваад 11-р хорооллын орчимд машинаа тавьчхаад Хуягаа, Тулгаа бид 3 Отгоо гэх хүүхнийг хүлээнгээ Тулгаагийн машин дотор мөс гэх зүйлийг нь хэрэглэж үзсэн. Би 2 удаа сорсон. Хуягаа бас хэрэглэсэн. Тэгээд 00 цагийн үед Отгоо Тулгаагийн утас руу залгаж байгаад бид 3-ын хүлээж байсан газарт өөрийн Кроун маркийн хар өнгийн автомашинтай ирсэн. Тэгээд би Отгоогийн машиныг бариад хамт Цайз-16 руу явж автомашины масло авахаар болсон. Бид 2-ын араас Хуягаа, Тулгаа 2 явсан. Тэгээд би явж байх замдаа Отгоод “би сая мөс сорж үзсэн, Тулгаад одоо жоохон байгаа чи хэрэглэж үзэх үү” гэж асуусан. Тэгтэл Отгоо “үзье” гэж хэлээд Цайз-16-ын орчимд зогсож байгаад Отгоо мөсийг сорж үзэж байтал цагдаа ирээд бид нарыг барьсан. Тулгаа уг мөс гэх бодисыг Приус-20 маркийн автомашинтай явж байсан залуугаас авсан гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /1хх-205-206, 207-208/,

 

Гэрч П.Алтанхуягийн “Би манай найз Тэмүүжин, Тулга, Отгонсайхан гэх эмэгтэйн хамт Цайз руу хамт явсан. Хэсэг хугацааны дараа Тулгаа машины голын хайрцагнаас жижиг шил 1 ширхэг, хуйлсан мөнгө 1 ширхэг гаргаж ирсэн. Би Тулгаагаас асуухад “мөс” та нар мэдэхгүй байв л гэж дээ гэж хэлсэн. Машин дотор байсан хүмүүсийн хамт тухайн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох мөсийг хамт хэрэглэсэн” гэсэн мэдүүлэг /1хх-215-218/,

 

Гэрч А.Гэрэлт-Одын “5-р сургуулийн байрны дунд очиж зогсож байтал найз нь машинаас буугаад бид нарын хажууд ирсэн хар өнгийн Приус-30 машинд суугаад яваад өгсөн. Хэсэг хугацааны дараа Набагийн найз хүрч ирээд машинд суугаад бид нар хөдлөөд явсан. Замдаа эмийн сан орж юм авсан” гэсэн мэдүүлэг /1хх-219-222/,

 

Гэрч Ц.Отгонсайханы “Тэгтэл урд сууж байсан жолооч ах нэг тарианы усны шилтэй хуйлсан мөнгө гаргаж ирээд дотор нь мөнгөө хийчихсэн энийг сороод үз дээ гэхээр нь би “юу юм бэ” гэтэл тамхи шиг зүйл гэхээр нь нэг удаа сорсон” гэсэн мэдүүлэг /1хх-228-229/,

 

Шүүх эмнэлгийн шинжилгээний №2132, №2164 тоот актын “...Б.Баттулга, С.Б, С.Г, Ч.Г, Б.Н гэж хаягласан шээсэнд метамфетамин /МАМР/ илэрсэн. Метамфетамин нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно…” гэсэн дүгнэлт /2хх хавтаст 13-14, 21-22/,

 

Шүүх эмнэлгийн шинжилгээний №2133 тоот актын “...Шинжилгээнд ирүүлсэн “11” гэж дугаарласан гялгар ууттай хагархай тарианы усны шил мэт зүйл-2 ширхэг, “19” гэж дугаарласан ногоон өнгийн судалтай гуурс, “22” гэж дугаарласан АQ 8253747 серийн дугаартай МУ-ын 100 төгрөгний мөнгөн дэвсгэрт, “24” гэж дугаарласан гялгар ууттай хагархай тарианы усны шил мэт зүйл, “27” гэж дугаарласан гялгар ууттай хагархай тарианы усны шил мэт зүйл, “29” гэж дугаарласан гялгар ууттай хагархай тарианы усны шил мэт зүйл, “31”, “35” гэж дугаарласан улаан судалтай гуурс мэт зүйл 2 ширхэг, “34” гэж дугаарласан гялгар ууттай хагархай тарианы усны шил мэт зүйлд метафетамин илэрсэн. ...Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно. ...Шинжилгээнд ирүүлсэн “36” гэж дугаарласан хар өнгийн гаанс мэт зүйлд делта 9 тетрагидроканнабинол илэрсэн. ...Делта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно…” гэсэн дүгнэлт /2хх хавтаст 1/,

 

Шүүх эмнэлгийн шинжилгээний №2257 тоот актын “...Шинжилгээнд ирүүлсэн “20” гэж дугаарласан жижиг гялгар ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, “26” гэж дугаарласан жижиг гялгар ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, “28” гэж дугаарласан цагаан өнгийн бодис мэт зүйлээр бохирлогдсон гялгар уут, “62-10 УББ хураан авсан 32” гэж дугаарласан гялгар ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, “Б.Баттулгын унаж явсан 58-39 УНЕ Sonota 6 автомашинаас илэрсэн эд зүйлс 1, 2” гэж дугаарласан гялгар ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл 2 ширхэгт метафетамин илэрсэн. ...Метафетамин нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно…” гэсэн дүгнэлт /2хх-9/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт: “…Б.Баттулга нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. ...Б.Баттулга нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. ...Б.Баттулга нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ...Б.Баттулга нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ...Б.Баттулга нь мансууруулах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна. ...Б.Баттулга нь мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна…” гэсэн дүгнэлт /2хх-29-30/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт: “…Б.Н нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. ...Б.Н нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. ...Б.Н нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ... Б.Н нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ... Б.Н нь мансууруулах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна. ...Б.Н нь мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна…” гэсэн дүгнэлт /2хх-32-33/,  

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт: “…С.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. ...С.Б нь одоо сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. ...С.Б нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. ... С.Б нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ...С.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ... С.Б нь мансууруулах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.” гэсэн дүгнэлт /2хх-35-36/,  

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт: “…Ч.Г нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. ... Ч.Г нь одоо сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. ... Ч.Г нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. ...Ч.Г нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ...Ч.Г нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ...Ч.Г нь мансууруулах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.” гэсэн дүгнэлт /2хх-38-39/,  

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт: “…С.Г нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. ...С.Г нь одоо сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. ...С.Г нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. ...С.Г нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ...С.Г нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ...С.Г нь мансууруулах донтой эсхүл мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.” гэсэн дүгнэлт /2хх-44-45/,  

 

          Хэрэгт хураагдсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-6-26/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлүүд /1хх-26-31, 38-42, 43-47, 53-57, 63-66, Тоёота приус 30 маркийн, Х.Соната-6 маркийн, Т.Гранд-II тээврийн хэрэгслүүдэд тус тус үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-86-90, 101-104, 105-106, 108-115/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /4хх-217-219/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-153, 155, 156, 166, 167/, Оршин суугаа газрын тодорхойлолт, /3хх-40, 45, 46, 54/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-164, 166, 167, 168, 170/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /2хх-178-224/, Хувийн байдлыг тогтоосон баримт /3хх-42-44, 47, 50-53, 55-66, 68-70/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /4хх-221-225/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч С.Г нь сэжигтэн А.Далайцэрэнгийн 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Элиганс” зочид буудалд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй зип лок түгжээ бүхий гялгар уутны хамт 1.8 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, Б.Золбаярт худалдаалсан, улмаар яллагдагч Б.Золбаяр нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо 32 тойргийн орчимд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй зип лок түгжээтэй гялгар уутны хамт 0,3 гр сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 56 дугаар байрны 12 тоот гэртээ, мөн метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй зип лок түгжээтэй гялгар уутны хамт 1.5 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг 62-10 УББ улсын дугаартай Т.Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд, нийт 1.8 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон,

мөн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Сан” зочид буудалд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий мөс" гэх нэршилтэй бодис буюу метамфетамины агууламжтай мансууруулах эм, сэтгэц нөлөөт бодис хэрэглэдэг хэрэглүүр болох гуурс, тарианы усны шил зэргийг худалдаалах зорилгоор биедээ хадгалсан болох нь шүүгдэгч С.Гийн биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх мөн эсэхийг тандах багаж ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, шүүгдэгч С.Гийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч Б.Н нь Ч.Гтэй хамт 2018 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай гялгар уутны хамт 0,5 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр Б.Золбаяраас худалдан авч, улмаар Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 32 тойргийн орчим 88-93 УНЕ улсын дугаартай Т.Гранд Марк II маркийн тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт хамтран оролцож, бүлэглэн гүйцэтгэсэн болох нь шүүгдэгч Б.Нын биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 8893 УНЕ улсын дугаартай Т.Гранд II маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх мөн эсэхийг тандах багаж ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, шүүгдэгч Б.Н, Ч.Г, Б.Золбаяр нарын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч Ч.Г нь Б.Нтай хамт 2018 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай гялгар уутны хамт 0,5 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр Б.Золбаяраас худалдан авч, улмаар Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 32 тойргийн орчим 88-93 УНЕ улсын дугаартай Т.Гранд Марк II маркийн тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт хамтран оролцож, бүлэглэн гүйцэтгэсэн болох нь шүүгдэгч Ч.Гал-Эрдэнийн биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 8863 УНЕ улсын дугаартай Т.Гранд II маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх мөн эсэхийг тандах багаж ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, шүүгдэгч Ч.Г, Б.Н, Б.Золбаяр нарын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч Б.Баттулга нь 2018 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай гялгар уутны хамт нийт 1.4 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр Б.Золбаяраас хууль бусаар олж авч, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо“Санни” худалдааны төвийн хойд талын авто зогсоол дээр 58-39 УНЕ улсын дугаартай Х.Соната-7 маркийн тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалсан болох нь шүүгдэгч Б.Баттулгын биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 5839 УНЕ улсын дугаартай Х.Соната-7 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх мөн эсэхийг тандах багаж ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, шүүгдэгч Б.Баттулга, Б.Золбаяр нарын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч С.Б нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан “мөс” гэх нэршилтэй бодис буюу метамфетамины агууламжтай зиплок түгжээ бүхий гялгар уут, “мөс” гэх нэршилтэй бодис буюу метамфетамины агууламжтай тарианы усны шил зэргийг хууль бусаар биедээ хадгалсан, мөн “мөс” гэх нэршилтэй бодис буюу метафетамны агууламжтай тарианы усны шилийг худалдаалах зорилгогүйгээр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 42-737 тоот өөрийн гэрт хуувь бусаар хадгалсан болох нь шүүгдэгч С.Бын биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх мөн эсэхийг тандах багаж ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, шүүгдэгч С.Бын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон.

 

Шүүгдэгч С.Гийн дээрх сэжигтэн А.Далайцэрэнгийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, Б.Золбаярт худалдсан, яллагдагч Б.Золбаяр нь уг худалдаж авсан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор 6210 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон,

мөн түүний мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг хэрэглүүрийг худалдаалах зорилгоор биедээ хадгалсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон, түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан,

шүүгдэгч Б.Нын Ч.Гтэй бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр Б.Золбаяраас худалдан авч, хадгалсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,

шүүгдэгч Ч.Гал-Эрдэнийн Б.Нтай бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр Б.Золбаяраас худалдан авч, хадгалсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,

шүүгдэгч Б.Баттулгын мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр Б.Золбаяраас хууль бусаар авч хадгалсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,

шүүгдэгч С.Бын мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус агуулсан байна.

 

Иймд шүүгдэгч С.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.Н, Ч.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.Баттулга, С.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч С.Г, Б.Н, Ч.Г, Б.Баттулга, С.Б нарын дээрх үйлдлүүдэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан шүүхээс шүүгдэгч нарт дараах байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

 

Шүүгдэгч С.Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

шүүгдэгч Б.Н, Ч.Г, Б.Баттулга, С.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүрийг 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3 дэх хэсгүүдэд заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Баттулга, С.Б, Б.Н нар нь энэ хэрэгт 90 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй.

 

Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Алоэ экстракт, жидкий 1 мл” гэсэн бичиглэл бүхий 7 ширхэг дотроо шаргал өнгийн шингэнтэй тарианы ус мэт зүйл, №11 гэж дугаарласан ямар нэгэн бичиглэлгүй дотор хэсэг нь цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон орой хэсэг нь хагархай тарианы усны шил мэт зүйл 2 ширхэг, №12 гэж дугаарласан “алоэ экстракт, жидкий 1 мл” гэсэн бичиглэл бүхий дотроо ямар нэгэн шингэнгүй орой хэсгийг нь хагалсан тарианы усны шил мэт зүйл, орой хэсгийн хамт, 5х3 см-ийн хэмжээтэй зиплок түгжээ бүхий 10 ширхэг гялгар уутнууд, 40ммх32мм 100 гэсэн бичиглэл бүхий ууттай зиплок түгжээ бүхий гялгар уутнууд 60 ширхэг, чанартай асаагуур гэсэн бичиглэл бүхий хөх, улаан өнгийн асаагуур тус бүр 1 нийт 2 ширхэг, №19 гэж дугаарласан ногоон өнгийн судалтай гуурс 1 ширхэг, №20 гэж дугаарласан 2 талийг нь хайлуулж наасан 4x4 см хэмжээтэй зиллок түгжээ бүхий уутанд савласан цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, уутны хамт 0.3 грамм, №24 гэж дугаарласан ямар нэгэн бичиглэлгүй орой хэсгийг нь хагалсан дотор хэсэг нь цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон  тарианы усны шил мэт зүйл, №25 гэж дугаарласан гол хэсгээрээ шатаж харлаж базсан мэт мөнгөлөг цаас, №26 гэж дугаарласан 1 талийг нь хайлуулж наасан 6x2.5 см хэмжээтэй зиплок түгжээ бүхий уутанд савласан цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл уутны хамт 0.5 грамм, №36 гэж дугаарласан дунд хэсгээрээ хугарсан хар өнгийн хуванцар гаанс мэт зүйл, №27 гэж дугаарласан тарианы усны шилний хагархай орой хэсэг, №28 гэж дугаарласан 5x3 см хэмжээтэй зиплок түгжээ бүхий уутанд савласан цагаан өнгийн талстлаг мэт зүйл, уутны хамт 0,28 грамм, "С.Б гэрт нэгжлэг хийж хураан авсан” гэж хаягласан гялгар уутан дотор “Лидокаин” 20 мг/мл 2 мл 240616 до 0718” гэсэн бичиглэлтэй тарианы шил, №29 гэж дугаарласан “Лидокаин” гэсэн бичиглэл бүхий орой хэсгийг нь хагалсан тарианы усны шил, дотор хэсэг нь цайвар цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон, №31 гэж дугаарласан Улаан өнгийн судалтай соруул, №2 гэж дугаарласан 5x3 см-н хэмжээтэй зиплок түгжээ бүхий уутанд савласан цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, уутны хамт 0,9 грамм, №1 гэж дугаарласан 7x4,5 см-н хэмжээтэй зиплок түгжээ бүхий уутанд савласан цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, уутны хамт 0,5 грамм, №32 гэж дугаарласан 1 талыг нь хайлуулж наасан 6x2,5 см хэмжээтэй зиплок түгжээ бүхий уутанд савласан цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, уутны хамт 1,5 грамм, №34 гэж дугаарласан орой хэсгийн нь хагалсан ямар нэгэн бичиглэлгүй, дотор хэсэг нь цайвар цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы усны шил, №35 гэж дугаарласан улаан өнгийн судалтай цагаан өнгийн соруул мэт зүйлүүдийг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгахыг Хар тамхитай тэмцэх газарт даалгаж,

Б.Золбаярын биеэс хураан авсан цагаан саарал өнгийн “I Рhone-6” маркийн сим карт, дугааргүй гар утас 1 ширхэгийг Б.Золбаярт буцаан олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан №13 гэж дугаарласан хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт /АL91802938/, №17 гэж дугаарласан хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт /АК5773706 сери дугаартай/, №18 гэж дугаарласан хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт /АТ911921 сери дугаартай/, №22 гэж дугаарласан хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт /АQ8253747 сери дугаартай/, №23 гэж дугаарласан хуйлсан 500 төгрөгийн дэвсгэрт /АQ9329344 сери дугаартай/ зэргийг хэрэгцээний дагуу зохих байгууллага буюу Монголбанканд шилжүүлж,

Хэрэгт хавсаргаж ирүүлсэн “Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа”, “Сиди” зэргийг хэрэгт үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

  Шүүгдэгч Б.Н, Ч.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Б, С.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Шүүгдэгч С.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

Шүүгдэгч Б.Н, Ч.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

Шүүгдэгч Б.Б, С.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан С.Гд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Шүүгдэгч Б.Н, Ч.Г, Б.Б, С.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, өөр газар зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэж байх”, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар “мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд хэрэглэж, тэдэнд хяналт тавих үүргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Б.Н, Ч.Г, Б.Б, С.Б нарт танилцуулсугай.  

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Алоэ экстракт, жидкий 1 мл” гэсэн бичиглэл бүхий 7 ширхэг дотроо шаргал өнгийн шингэнтэй тарианы ус мэт зүйл, №11 гэж дугаарласан ямар нэгэн бичиглэлгүй дотор хэсэг нь цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон орой хэсэг нь хагархай тарианы усны шил мэт зүйл 2 ширхэг, №12 гэж дугаарласан “алоэ экстракт, жидкий 1 мл” гэсэн бичиглэл бүхий дотроо ямар нэгэн шингэнгүй орой хэсгийг нь хагалсан тарианы усны шил мэт зүйл, орой хэсгийн хамт, 5х3 см-ийн хэмжээтэй зиплок түгжээ бүхий 10 ширхэг гялгар уутнууд, 40ммх32мм 100 гэсэн бичиглэл бүхий ууттай зиплок түгжээ бүхий гялгар уутнууд 60 ширхэг, чанартай асаагуур гэсэн бичиглэл бүхий хөх, улаан өнгийн асаагуур тус бүр 1 нийт 2 ширхэг, №19 гэж дугаарласан ногоон өнгийн судалтай гуурс 1 ширхэг, №20 гэж дугаарласан 2 талийг нь хайлуулж наасан 4x4 см хэмжээтэй зиллок түгжээ бүхий уутанд савласан цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, уутны хамт 0.3 грамм, №24 гэж дугаарласан ямар нэгэн бичиглэлгүй орой хэсгийг нь хагалсан дотор хэсэг нь цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон  тарианы усны шил мэт зүйл, №25 гэж дугаарласан гол хэсгээрээ шатаж харлаж базсан мэт мөнгөлөг цаас, №26 гэж дугаарласан 1 талийг нь хайлуулж наасан 6x2.5 см хэмжээтэй зиплок түгжээ бүхий уутанд савласан цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл уутны хамт 0.5 грамм, №36 гэж дугаарласан дунд хэсгээрээ хугарсан хар өнгийн хуванцар гаанс мэт зүйл, №27 гэж дугаарласан тарианы усны шилны хагархай орой хэсэг, №28 гэж дугаарласан 5x3 см хэмжээтэй зиплок түгжээ бүхий уутанд савласан цагаан өнгийн талстлаг мэт зүйл, уутны хамт 0,28 грамм, "С.Б гэрт нэгжлэг хийж хураан авсан” гэж хаягласан гялгар уутан дотор “Лидокаин” 20 мг/мл 2 мл 240616 до 0718” гэсэн бичиглэлтэй тарианы шил, №29 гэж дугаарласан “Лидокаин” гэсэн бичиглэл бүхий орой хэсгийг нь хагалсан тарианы усны шил, дотор хэсэг нь цайвар цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон, №31 гэж дугаарласан Улаан өнгийн судалтай соруул, №2 гэж дугаарласан 5x3 см-н хэмжээтэй зиплок түгжээ бүхий уутанд савласан цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, уутны хамт 0,9 грамм, №1 гэж дугаарласан 7x4,5 см-н хэмжээтэй зиплок түгжээ бүхий уутанд савласан цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, уутны хамт 0,5 грамм, №32 гэж дугаарласан 1 талыг нь хайлуулж наасан 6x2,5 см хэмжээтэй зиплок түгжээ бүхий уутанд савласан цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, уутны хамт 1,5 грамм, №34 гэж дугаарласан орой хэсгийн нь хагалсан ямар нэгэн бичиглэлгүй, дотор хэсэг нь цайвар цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы усны шил, №35 гэж дугаарласан улаан өнгийн судалтай цагаан өнгийн соруул мэт зүйлүүдийг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгахыг Хар тамхитай тэмцэх газарт даалгаж,

Б.Золбаярын биеэс хураан авсан цагаан саарал өнгийн “I Рhone-6” маркийн сим карт, дугааргүй гар утас 1 ширхэгийг Б.Золбаярт буцаан олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан №13 гэж дугаарласан хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт /АL91802938/, №17 гэж дугаарласан хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт /АК5773706 сери дугаартай/, №18 гэж дугаарласан хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт /АТ911921 сери дугаартай/, №22 гэж дугаарласан хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт /АQ8253747 сери дугаартай/, №23 гэж дугаарласан хуйлсан 500 төгрөгийн дэвсгэрт /АQ9329344 сери дугаартай/ зэргийг хэрэгцээний дагуу зохих байгууллага буюу Монголбанканд шилжүүлж,

Хэрэгт хавсаргаж ирүүлсэн “Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа”, “Сиди” зэргийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7.Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн эд хөрөнгөгүй, ялтан Б.Б, С.Б, Б.Н нар нь 90 хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурьдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, ялтан С.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан С.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, ялтан Б.Баттулга, С.Б, Б.Н, Ч.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                       

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР