Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 26

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Золбадрах би Тус аймгийн ******* сумын иргэн *******ийн нэхэмжлэлтэй, ******* сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга *******д холбогдох тус сумын Их булаг багийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн иргэдийн Нийтийн Хурлаас ******* миний Засаг даргад нэр дэвшиж авсан 59 хүний саналыг баталгаажуулж, багийн Засаг даргад томилуулахаар нэр дэвшүүлэх тогтоол гаргахыг даалгаж, багийн иргэдийн Нийтийн Хурлаас гарсан 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад                                                                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч  ******* сумын иргэн ******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие ******* тус шүүхэд ******* сумын Их булаг багийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн иргэдийн Нийтийн Хурлаас ******* миний Засаг даргад нэр дэвшиж авсан 59 хүний саналыг баталгаажуулж, багийн Засаг даргад томилуулахаар нэр дэвшүүлэх тогтоол гаргахыг даалгаж, багийн иргэдийн Нийтийн Хурлаас гарсан 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаснаасаа бүхэлд нь татгалзаж байна. Иймд нэхэмжлэгч би нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч ******* нь шүүхэд өгсөн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.                                                                    

 ҮНДЭСЛЭХ нь:

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1,  66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэн ирүүлсэн байгаа нь бусдын эрхийг зөрчөөгүй,  хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугар зүлийн 66.4-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл  гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.  

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  111 дүгээр зүйлийн 111.1  дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ  нь:

1.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дэхь хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн ******* сумын иргэн *******ийн нэхэмжлэлтэй, ******* сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга *******д холбогдох хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг  хэрэгсэхгүй  болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэдээв үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 66, 67, 68 дугаар зүйлийн дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн тохиолдолд хэргийн ороолцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.  

 

ШҮҮГЧ                                 Э.ЗОЛБАДРАХ