Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 437

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, нарийн бичгийн дарга Л.Ундармаа, улсын яллагч Ж.Энхжаргал, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хосбаяр, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл, шүүгдэгч Б.Амартүвшин, түүний өмгөөлөгч А.Нарангарав нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Намнан овогт Болдын Амартүвшинг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 18030009270048 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1995 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцааны мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, аав, ээж, эгч, дүүгийн хамт, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Гэгээн хотхон, Д-02 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Намнан овогт Болдын Амартүвшин, /регистрийн дугаар: УК 95033032/, Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Яллагдагч Б.Амартүвшин нь 2018 оны 11 дүгээр сарын 03-ны шөнө 03 цаг 58 минутын орчим Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, 17-ын зам буюу Портуна төвийн зүүн талын замд Т.Кроун маркийн 20-01 УБА улсын дугаартай автомашиныг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр жолоодож Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3-д заасан ‘Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Ганболдыг мөргөж амь насыг нь хохироосон, уг зам тээврийн хэргийг үйлдээд, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Шүүгдэгч Б.Амартүвшин нь шүүхийн хэлэлцүүлэгт “…Би оройтож ажиллаад 2 цагийн үед ажлаасаа гараад найз охинтойгоо хоол идээд дараа нь найз охиноо гэрт нь буулгачхаад гэр рүүгээ явж байгаад хүн дайрчихсан. Тухайн үед зам дээр хүн явж байхыг хараагүй. Юу дайрснаа сайн мэдээгүй, тэгээд айж, сандраад зугтаагаад явсан. Дараа нь над руу цагдаагийн байгууллагаас залгаад хүн дайрсан байна гэж хэлэхэд утасны цэнэг дуусаад унтарсан. Би найз охиныхоо гэрт ирээд найз охиныхоо утсаар эцэг эхдээ хэлээд манай аав цагдаагийн газарт хаана хүн дайрсан машинаа орхисныг хэлсэн. Тэгээд эцэг эхтэйгээ хэрэг болсон газар буцаад очсон...” гэв, түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2018 оны 11 дүгээр сарын 03-ны шөнө 03 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр иргэний бүртгэл мэдээллийн төвийн хажуугийн байранд өөрийн эзэмшлийн 2001 УБА улсын дугаартай Т.Кроун маркийн автомашинтай найз охин Солонгоог хүргэж өгөөд зуслангийнхаа гэр рүү явах гээд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо 17-ийн зам буюу “Портуна” төвийн зүүн талын замд автомашиндаа ганцаараа ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй замын нэгдүгээр эгнээгээр 50 орчим км цагийн хурдтай явж байтал машины баруун урд хэсэгт тас гаад л явчихсан тухайн үед би баруунаас зүүн чиглэлд зам гарч явсан хүнийг хараагүй мөргөсөн юм тэгээд л маш хүчтэй шоконд ороод л зогсож чадаагүй цаашаа яваад өгсөн юм. Тэгээд хойшоо явж байгаад жаахан тайвшраад буцаж зам дээр эргээд хүргэж өгөөд буцаж явсан найз охин Солонгоогийн гэрт ирээд аав ээж рүүгээ хүн мөргөсөн талаараа утсаар хэлээд цагдаа руу яриад машинаа орхисон газраа зааж өгөөд аав ээжийн хамтаар машин орхисон иргэний бүртгэл мэдээллийн байрны урд очиход цагдаа нар машин дээр ирсэн байсан. ...Тухайн өдөр би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй энэ талаар манай ажлын хүмүүс болон найз охин Солонго мэдэж байгаа би хүн мөргөөд буцаад Солонгоогийн гэр орохдоо айсандаа хөргөгчинд нь байсан архинаас нэг том балгасан өөр архи уусан асуудал байхгүй мөн Солонгоогийн төрсөн эгч надад зүрхний долоогоны ханд найруулж өгсөн тэрнээс болж л драйгер үлээхэд гарсан юм болов уу гэж бодож байна…” гэсэн мэдүүлэг /хх-150/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Хосбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Тухайн хэрэг учралын газар юу болсныг мэдэхгүй байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 25.000.000 сая төгрөг, шүүхийн шатанд 30.000.000 сая төгрөг төлсөн. Шүүгдэгчийн ар гэр болон өөрөө уучлал гуйж уулзсан...” гэв. түүний мөрдөн байцаалтад өгсөн “…Би талийгаач Цэнджавын Ганболдын том хүү нь байгаа юм. Аав, ээж болон дүү нарынхаа хүсэлтийн дагуу энэ хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Цэнджавын Ганболд нь 1964 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Эцэг маань эхээс дөрвүүлээ бөгөөд айлын 3 дахь хүүхэд юм аа. ...Аав маань 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Бэрх тосгон руу геологийн судалгааны ажлаар яваад 2018 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 03 цагийн орчим хөдөөнөөс орж ирээд цуг явсан бүрэлдэхүүнээрээ 1 дүгээр сургууль дээр бууж салаад тэр осол гардаг газар руу 17-ын орчим ажил руугаа руугаа явж байсан юмаа. Тэгээд л осолд орсон юм шиг байна лээ. ...оршуулгын зардалд 5 сая гаран төгрөг гарсан, энэ мөргөсөн жолооч Б.Амартүвшин 25 сая төгрөг төлсөн...” гэсэн мэдүүлэг /хх-36-38/, Гэрч Г.Солонгын “...Амартүвшин бид хоёр Нисэх орж хүнтэй уулзаад буцаад 22 цагийн орчимд Амартүвшингийн ажил дээр нь ирсэн юм. Манай найз залуу Амартүвшин хувцасны үйлдвэрт ажилладаг учраас хувцсаа хүнд хүлээлгэж өгнө гэж байсан, тэр үед би доор нэг давхарт хүлээлгийн өрөөнд байсан 02 цаг 30 минутын орчимд байх Амартүвшин ажлаа дуусгачихлаа явъя гээд гараад ирсэн юм. Тэгээд бид хоёр Хүмүүнлэгийн их сургуулийн хойд талд байдаг Си-Юу гэдэг хүнсний дэлгүүр орж юм идээд 03 цаг болж байхад гараад намайг Сүхбаатар дүүргийн паспортын төвийн хойд талд байдаг 64 дүгээр байранд хүргэж өгөөд буцаад ажил руугаа явна гээд явсан. Намайг гэрт ороод 10-20 минут болж байхад Амартүвшин танай үүдэнд байна хаалгаа онгойлго гэхээр нь би хаалгаа онгойлгосон. Амартүвшин би хүн мөргөх шиг боллоо гээд уйлаад орж ирээд манай аав, ээж рүү залгаадах би буцаад хэргийн газарт очих хэрэгтэй байна гэхээр нь би Амартүвшингийн утсаар ээжийнх нь утас руу залгаж хэлсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-51-52/, Гэрч Ц.Намбарын “...2018 оны 11 дүгээр сарын 03-ны шөнө 03 цаг 40 минутын орчим Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, 17-ын зам буюу Портуна төвийн хажуугийн замд 46-40 УНД улсын дугаартай Т.Приемо маркийн машинтай, машиндаа ганцаараа ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явж байтал урдаас асар их хурдтай ирж явсан бараан өнгийн Т.Кроун маркийн автомашины баруун урд талд л гэнэт пис хийх аймар чанга чимээ гарсан юм. Тэгэхээр нь юу болов гээд хурдаа хасаад хартал замаар хөндлөн гарч явсан хүн мөргөсөн байсан. Би ослыг 20-30 метр зайнаас харсан юм. Тэгээд хүн мөргөсөн машин шууд зугтаагаад явахаар нь араас нь машинаа эргүүлээд нөгөө машины араас нь явтал тэр машин ослын газраас машин ослын газраас 500 орчим метр яваад 5 буудлын автобусны буудлын карма руу ороод зогсох үед би араас нь очоод зогстол нөгөө мөргөсөн машины жолооч машинаас буугаагүй шууд надаас зугтаагаад зам дээрээ буцаж эргээд хөдөлсөн. Тэгэнгүүт би араас нь хөдлөөд гэрлээрээ дохиод сигналдаад хажуугаар нь орох гэтэл хурдаа нэмээд зугтаагаад нөгөө осол болсон газар руу буюу ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа явсан. Би араас нь гүйцэхгүй явж байтал нөгөө хүн мөргөсөн машин осол болсон газрын ойролцоо ирээд хурдаа хасаад нөгөө мөргөсөн хүнээ хараад тэгээд хурдаа нэмээд урагшаа 32 руу явсан. Би араас нь яваад 32-ын гэрлэн дохион дээр ирээд зэрэгцэж зогсоод сигнал дараад цонхоо буулга гэж хашгиртал нөгөө жолооч нь уйлаад жолооны хүрдээ нүдээд суугаад байсан. Тэгэхээр нь би машинаасаа буух гэтэл гэнэт хаазлаад 100 айл зүг рүү буюу Иргэний бүртгэл мэдээллийн зүг рүү явсан, би араас нь яваад олоогүй алдсан, тэгээд би өөрийн 99168037 утсаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-54/, ¹2453 “…Ц.Ганболдын цогцост баруун чамархай ясны цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн дээд хана, духны зүүн хэсэг, суурийн урд хонхорын гол хэсэг, суурийн их бага далавч руу үргэлжилсэн нийлмэл сэлтэрсэн хугарал, баруун чамархайн голомтлог аалзан бүрхүүлийн цус харвалт, тархины эдийн няцрал, баруун чамархайн булчин, баруун чамархайн духны хуйханд цус хуралт, элэгний баруун дэлбэнгийн язарсан шарх, цус хуралт хэвлийн хөндийд цус хуралт, 2 бөөрний гялтан, голтод цус хуралт, баруун 1, 2, 3, 4, 5-р хавирганы далд хугарал, гялтанд цус хуралт, гол судасны нум хэсгийн тасрал, цээжний хөндийд цус хуралт, баруун бугалга, дунд чөмөг ясны далд хугарал, баруун чамархай, нуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. ...Уг гэмтлүүд нь хүний хүчин зүйлээс давсан хүчний үйлчлэлээр буюу зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр автомашинд мөргөгдөх, дайрагдах, автомашины эд ангид цохигдох, дарагдах үед үүсэх боломжтой, учрах үедээ амь биед аюултай шинэ гэмтлүүд байна. ...Талийгаачид задлан шинжилгээгээр зүрхний булчингийн сорвижил архаг өвчин тогтоогдлоо. ...Дээрх өвчин нь үхэлд нөлөөлөөгүйг. ...Талийгаач нь дээрх авто ослын улмаас үүссэн хавсарсан гэмтлүүдийн улмаас гэмтлийн шоконд орж газар дээрээ нас баржээ. ...Талийгаач нь АВО системээр 0/1/ бүлгийн цустай байна. ... Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ...” /95-98/, Автотээврийн Үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч нарын 64522 дугаартай дүгнэлт: “...Уг автомашины дээрх эвдрэл, гэмтлүүд нь ослын дараа буюу осол болох үед үүссэн байх боломжтой. ...Уг автомашин нь шингэн дамжуулгатай, АВЗ тоормосны системтэй ба тоормосны ажиллагаа техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд хойд тэнхлэгийн дугуйн тоормос, зогсоолын тоормос стандартын шаардлага хангаж байна...” /77-83/, 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 18 дугаартай мөрдөгчийн магадалгаа: 2001 УБА улсын дугаартай Тоёота Кроун маркийн автомашины жолооч Б.Амартүвшин нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” ...3.5,-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5- д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах”, 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчсөн байна ...” /92- 93/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8-9, 136/, Осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-12, 133/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-19, 134-135/, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10/, хохирлын баримтууд /хх-152-184/, Жолоочийн согтуурал шалгасан баримт /хх-26/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-199/, шүүгдэгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-202/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-194/, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материал танилцуулсан баримт /хх-225-226/ зэргийг шинжлэн судалсан болно. , , , 16.2 , , . Шүүгдэгч Б.Амартүвшин нь 2018 оны 11 дүгээр сарын 03-ны шөнө 03 цаг 58 минутын орчим Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, 17-ын зам буюу Портуна төвийн зүүн талын замд Т.Кроун маркийн 20-01 УБА улсын дугаартай автомашиныг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр жолоодож Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3-д заасан ‘Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Ганболдыг мөргөж амь насыг нь хохироосон, уг зам тээврийн хэргийг үйлдээд, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь дээр дурдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Хосбаяр, гэрч Г.Солонго, Ц.Намбар нарын мэдүүлгүүд, шүүх эмнэлгийн шинжилгээний №2453 тоот актын дүгнэлт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч Б.Амартүвшингийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч Б.Амартүвшингийн Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдлүүдэд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч Б.Амартүвшинг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй гэж дүгнэв. Шүүгдэгч Б.Амартүвшингийн зүгээс хохирогчийн ар гэрт мөрдөн шалгах ажиллагааны явцад 25.000.000 төгрөг, шүүхийн шатанд 30.000.000 төгрөг нийт 55.000.000 сая төгрөгийг нөхөн төлсөн байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгч Б.Амартүвшинд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүх хуралдаанд илэрхийлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч Б.Амартүвшингийн дээрх үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин түүний тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа харгалзав. Шүүх шүүгдэгч Б.Амартүвшинд ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах боломжтой гэж дүгнэв. Шүүгдэгч Б.Амартүвшин нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СиДи 2 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээн шийдвэрлэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч Б.А Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2.Шүүгдэгч Б.А Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилээр хасч, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. Мөн Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Ань тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.А нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тус тус тайлбарласугай. 4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргасугай. 5.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, Б.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар Б.Амартүвшингийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР