Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2016/00635

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, толгойт 84-03 тоотод оршин суух, эмэгтэй, ДЮ65122866 регистрын дугаартай, Цогоон овогт Бадамдоржийн Батсайханы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 31-р хороо, Алтай 1-р гудамж 66 тоотод оршин суух, эмэгтэй, ДР76102307 регистрийн дугаартай, Бэсүд овогт Очирбатын Бүнчинсүрэнд холбогдох

гэрээний үүргийн биелэлт 5 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           Нэхэмжлэгч Б.Батсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч О.Бүнчинсүрэнгийн хүсэлтээр 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 2 800 000 төгрөгийг 5-н сарын хугацаатай 10 хувийн хүүтэй, зээлийн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор зэлээийн гэрээ байгуулсан. Гэвч зээлийн гэрээний хугацаа дуусахад О.Бүнчинсүрэн зээлийн төлбөрөө өгөөгүй намайг хохироож байна.Иймд О.Бүнчинсүрэнгээс үндсэн зээл 2 800 000 төгрөг, 5-н сарын хүү 1 400 000 төгрөг, алданги 1 400 000 төгрөг, нийт 5 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Батсайхан шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Миний бие О.Бүнчинсүрэнгээс гэрээний үүргийн биелэлтэд 5 600 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэвч нэхэмжлэлийн үнийн дүн 4 000 000 төгрөгөөс татгалзаж, 1 600 000 төгрөгийг гаргуулахаар эвлэрсэн гэжээ.

 

Хариуцагч О.Бүнчинсүрэн шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Батсайханы нэхэмжилж байгаа 1 600 000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 500 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 550 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 550 000 төгрөг, нийт 1 600 000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч эвлэрсэн гэжээ. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Батсайхан нь хариуцагч О.Бүнчинсүрэнд холбогдуулан гэрээний үүргийн биелэлтэд 5 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Б.Батсайхан, О.Бүнчинсүрэн нар нь 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 2 800 000 төгрөгийг 5 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй, гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцож эвлэрсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, зээлийн гэрээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1 600 000 төгрөгийг О.Бүнчинсүрэнгээс нэхэмжилсэн ба хариуцагч 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 500 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 550 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 550 000 төгрөг, нийт 1 600 000 төгрөгийг төлөхөөр зохигч эвлэрсэн байх тул эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Зохигч эвлэрсэн тул шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн тул тэдний хүсэлтийг үндэслэн эзгүйд нь хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

          1. Б.Батсайханы нэхэмжлэлтэй О.Бүнчинсүрэнд холбогдох гэрээний үүргийн биелэлт 1 600 000 төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагч нь 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 500 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 550 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 550 000 төгрөг, нийт 1 600 000 төгрөгийг төлөхөөр  зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч О.Бүнчинсүрэнгээс 52 275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 104 550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3. Шүүгчийн  захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

          4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                                    С.ОЮУНЧИМЭГ