Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 454

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

          улсын яллагч П.Эрдэнэбаатар,                                                                 

          шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909014620457 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт , ял шийтгэлгүй, Д.Д,

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Д.Д нь 2019 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Япон Улсын Токио хотын Шинбаши /Shinbashi/ тауны 105 дугаар байрны 318 тоот өрөөнд аяллаар хамт явсан Монгол улсын иргэн Н.Доржхүүтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж баруун нүдний ухархайн дотор хана этмойд хөндий рүү цөмөрсөн, доод хана гайморовын хөндий рүү цөмөрсөн хугарал, баруун гайморов, этмойд хөндийн цус хугаралт, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус хуралт, зүүн тохойд зулгаралт бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэргийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         

          ТОДОРХОЙЛОХ нь:

             Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Д.Д нь 2019 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Япон Улсын Токио хотын Шинбаши /Shinbashi/ тауны 105 дугаар байрны 318 тоот өрөөнд аяллаар хамт явсан Монгол улсын иргэн Н.Доржхүүтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж баруун нүдний ухархайн дотор хана этмойд хөндий рүү цөмөрсөн, доод хана гайморовын хөндий рүү цөмөрсөн хугарал, баруун гайморов, этмойд хөндийн цус хугаралт, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус хуралт, зүүн тохойд зулгаралт бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэргийн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид  холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.  

 

          Шүүх шүүгдэгч Д.Дэлгэрсайханд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

          Шүүгдэгч Д.Д нь 2019 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Япон Улсын Токио хотын Шинбаши /Shinbashi/ тауны 105 дугаар байрны 318 тоот өрөөнд аяллаар хамт явсан Монгол улсын иргэн Н.Доржхүүтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж баруун нүдний ухархайн дотор хана этмойд хөндий рүү цөмөрсөн, доод хана гайморовын хөндий рүү цөмөрсөн хугарал, баруун гайморов, этмойд хөндийн цус хугаралт, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус хуралт, зүүн тохойд зулгаралт бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэргийн хохирол санаатай учруулсан болох нь:

          хохирогч Н.Доржхүүгийн “…Би эхнэр Баяраа болон түүний найз хүүхэн Цэвэлмаа, түүний нөхөр Дэлгэрсүрэн нарын хамт 2019 оны 03 дугаар сарын 09- ний үед санагдаж байна /он сар өдрөө сайн санахгүй байна/ Япон улсад аяллаар явсан ингээд 2019 оны 3 дугаар сарын 12-ны орой буудалд байрлаж байсан нэг өрөөндөө Дэлгэрсүрэн болон Солонгос улсаас түр над дээр уулзах гэж ирсэн миний найз Энхсайхан бид гурав 3 шил виски, 2 шил сөжүү архи хувааж уусан. Тэгээд “би юу ч санахгүй тасарчихсан байна лаз” тэр үед Дэлгэрсүрэнгийн дургүйг хүргэсэн юм шиг байна лээ ухаан орсон чинь Японы цагдаа дээр ирчихсэн байсан. Надтай хамт Энхсайхан байж байсан, Дэлгэрсүрэн эхнэртэйгээ гараад явсан байсан. Тэгээд маргааш нь Дэлгэрсүрэн болон түүний эхнэр Цэвэлмаа бид гурав Японы цагдаагаас гараад уулзсан чинь тэр хоёр хоёулаа надад, Эхлээд би согтуу агсам тавьсан гэсэн, тэгтэл Дэлгэрсүрэн миний баруун нүд рүү гараараа цохисон гэсэн. Хэдэн удаа цохисон гэдгийг нь би бол мэдэхгүй байна…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12/, Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹3973 тоот актын дүгнэлт, шүүгдэгч Д.Дгийн мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

           Шүүгдэгч Д.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогчтой эвлэрсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Д.Д нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Д.Д зөвшөөрсөн нь хуульд нийцсэн байна.  

          Иймд шүүх шүүгдэгч Д.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Д.Дд 800 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д.Д-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Дг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Д.Дд нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.  

 

4. Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтол хүчин төгөлдөр болтол Д.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

                       

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР