Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 467

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

          улсын яллагч Ц.Хашбаатар,

          шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903002800185 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1953 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 65 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улс төр судлаач мэргэжилтэй, тэтгэвэрт, эхнэрийн хамт оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, Н.Б,

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Н.Б нь 2019 оны 3 дугаар сарын 18-ны өглөө 07 цаг 07 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 100 айлын уулзварын баруунаас урагш эргэх замд Тоёота Приус 20 маркийн 20-77 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1. Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө гэснийг зөрчиж, гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч З.Энх-Ундрааг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Н.Быг 2019 оны 3 дугаар сарын 18-ны өглөө 07 цаг 07 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 100 айлын уулзварын баруунаас урагш эргэх замд Тоёота Приус 20 маркийн 20-77 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1. Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө гэснийг зөрчиж, гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч З.Энх-Ундрааг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

          Шүүх шүүгдэгч Н.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

          Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 3 дугаар сарын 18-ны өглөө 07 цаг 07 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 100 айлын уулзварын баруунаас урагш эргэх замд Тоёота Приус 20 маркийн 20-77 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1. Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө гэснийг зөрчиж, гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч З.Энх-Ундрааг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

          хохирогч З.Энх-Ундраагийн “2019 оны 3 дугаар сарын 18-ны өглөө 7 цаг 08 минутын үед би ажилруугаа явах гээд Сүхбаатар дүүргийн нутаг 100 айлын уулзварын урд талын замыг баруунаас зүүн тийш зам хөндлөн гарах гээд замруу ортол миний зүүн гар талаас Тоёота Приус 20 маркийн автомашин уулзвараар эргэж орж ирээд намайг мөргөсөн. Би мөргүүлээд машины урд талд унасан...” гэсэн мэдүүлэг  /хх-13/,

          хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹3575 тоот актын “…З.Энх-Ундраагийн биед зүүн өвдөгний дотор жийргэвч мөгөөрсийн арын эврийн урагдал, урд чагтан холбоосны урагдал тасрал, дотор талын коллатерал холбоосны суналт, жижиг сэмэрсэн урагдалтай, өвдөгний үений өмнөд болон дотор хажуу хэсгийн зөөлөн эд арьсан доорхи өөхөн эдэд бага зэргийн нэвчдэст өөрчлөлт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...”  гэсэн дүгнэлт,

          Шүүгдэгч Н.Бын мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн өглөө 07 цаг 10 минутын үед би өөрийн эзэмшлийн 20-77 УБД улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашин жолоодоод Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо их тойруу 100 айлын уулзварын баруун талын замд 1-р эгнээнд явж байгаад шулуун явах үндсэн ногоон гэрлээр баруун гар тийш эргээд ортол замын баруунаас зүүн тийш чиглэлтэй явган хүний гарцаар нэг эмэгтэй хүн цаашаа хараад машины урдуур алхаад ороод ирэхэд нь тормосоо гишгээд явган зорчигчийг мөргөөд зогссон. Явган зорчигч машины урд бөгсөөрөө суучихсан байсан тэгээд би явган зорчигчийг босгож явган зорчигч өөрөө 102, 103 руу дуудлага өгсөн…” гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Шүүгдэгч Н.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, мөн цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байгаа нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Н.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг бичиж, яллагдагч Н.Бд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

          Иймд шүүх шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын харгалзан шүүгдэгч Н.Бд 450 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

          Үүнээс гадна хохирогч З.Энх-Ундраагийн цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж, хэрэгт хавсаргаж ирсэн шүүгдэгч Н.Бын эзэмшлийн 17552 дугаартай жолооны үнэмлэх 1 ширхэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэгийг Н.Бд буцаан олгох нь зүйтэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Н.Б-г Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Н.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

4.Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Хохирогч З.Энх-Ундраа нь цаашид гарсан эмчилгээний зардлаа хуульд заасан шаардлага хангасан нотлох баримт бүрдүүлж иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6.Хэрэгт хавсаргаж ирүүлсэн шүүгдэгч Н.Бын эзэмшлийн 17552 дугаартай жолооны үнэмлэх 1 ширхэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэгийг түүнд буцаан олгосугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

           

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР