| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0502/Э |
| Дугаар | 494 |
| Огноо | 2019-05-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Жавхлантөгс |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 494
2019 5 23 2019/ШТ/494
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,
улсын яллагч Т.Жавхлантөгс,
шүүгдэгч Б.Б, Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б, Г.Б нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909018130519 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, 1990 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Төв аймаг Баянчандмань суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, хувиараа автомашины хальс наадаг ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт урьд ял шийтгүүлж байгаагүй, Б.Б
2.Монгол Улсын иргэн, 1989 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэгт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, хувиараа автомашины хальс наадаг ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт урьд ял шийтгүүлж байгаагүй, Б.Г
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Б нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Авто плаза төвд 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр иргэн Г.Бн биед халдаж, улмаар хөнгөн хохирол учруулсан,
Яллагдагч Г.Б нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Авто плаза төвд 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр иргэн Б.Болдгомбын биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Болдгомбыг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Авто плаза төвд 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр иргэн Г.Бн биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
мөн шүүгдэгч Г.Бг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Авто плаза төвд 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр иргэн Б.Болдгомбын биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж үзэж тэдгээрийг Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллагдагч нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх шүүгдэгч Б.Б, Г.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.Б нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Авто плаза төвд 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр иргэн Г.Бн биед халдаж, улмаар хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Г.Бн “2019 оны 5 дугаар сарын 5-ны өдөр 14 цагийн үед өөрийн ажил болох Авто плаза төвийн гарааш дотор сууж байсан чинь нэг автомашин тень наалгуулахаар орж ирсэн тэгсэн чинь Амгаа гэдэг ах уу намайг чи дандаа яагаад ажил булаагаад байдаг юм бэ гэж хэлээд миний хүзүү хэсэг рүү нэг удаа цохисон. Тэр үед Улаанаа хажуу талд сууж байгаад босч ирээд заамдаж аваад намайг нэг удаа цохисон тэгсэн чинь миний уруул сэтэрчихсэн. Тэгээд би гэмтлийн эмнэлэг рүү очиж оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг /хх-24-25/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹5595 тоот актын “…Г.Бн биед духанд зөөлөн эдийн няцрал, урууланд шарх гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. ...Дээрх гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт, шүүгдэгч Б.Болдгомбын мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Г.Б нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Авто плаза төвд 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр иргэн Б.Болдгомбын биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
хохирогч Б.Болдгомбын “2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр нэг автомашин цонхондоо тень наалгана гээд ороод ирсэн тэгээд тухайн автомашинд тень наах гэтэл Баярмагнай хажуунаас орж ирээд миний таньдаг хүн байгаа юм би наана гэж хэлсэн тэгээд маргаан эхэлсэн тэгсэн чинь Баярмагнай манай ажлын ах Амгаланбаяртай маргалдаад Амгаланбаяр ах Баярмагнайг цаашаа бай гээд түлхсэн чинь Баярмагнай Амгаланбаатар ахыг алгадаад авсан тэгэхээр нь би босч очоод чи яаж байгаа юм бэ гэсэн чинь өөдөөс уурлаад байхаар нь би уруул хэсэг рүү нэг удаа цохисон чинь цус гарсан. Тэгээд би сууж байтал Баярмагнай гүйж ирээд миний нүүр хэсэг рүү өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-5-6/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹5604 тоот актын “…Б.Болдгомбын биед дээд уруулын дотор салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, баруун дээд үүдэн 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт, шүүгдэгч Г.Бгийн мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Б.Б, Г.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Б.Б, Г.Б нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Б, Г.Б нарт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Б.Б, Г.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын харгалзан шүүгдэгч Б.Б, Г.Б нарыг тус бүр 500 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б, Г.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Б, Г.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Г.Б нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Б, Г.Б нар нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
4.Шүүгдэгч Б.Б, Г.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б, Г.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР