| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0509/Э |
| Дугаар | 518 |
| Огноо | 2019-05-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Сундуй |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 518
2019 5 30 2019/ШЦТ/518
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,
улсын яллагч Г.Сундуй,
шүүгдэгч О.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Хоролт овогт Ойдовын Чойжилыг холбогдох эрүүгийн 1909012600404 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн 1994 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ОХУ-ын Новосибирск хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, Эйр экспресс ХХК-д суудал захиалгын ажилтай, ам бүл 2, ээжийн хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6-р хороолол, 43-1 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, О.Ч
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч О.Ч нь согтуурсан үедээ 2019 оны 3 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ЗҮ бааранд иргэн Б.Билгүүнтэй маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар мөргөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч О.Ч шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй..”гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…2019 оны 3 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо ЗҮ гэх нэртэй бааранд.Тэлмэн гэдэг найзтайгаа орж үйлчлүүлсэн тэгээд Тэлмэн надаас түрүүлээд гэр лүүгээ явсан тэгээд би тухайн бааранд ганцаараа үйлчлүүлж байгаад архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж тасарсан байсан тэгээд яг болсон асуудлыг сайн санахгүй байна. ...Би тухайн залуугийн хамар хэсэг рүү нь нэг удаа мөргөж учруулсан. Тухайн хүний биед учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-17-18/,
Хохирогч Б.Билгүүний “...2019 оны 3 дугаар сарын 28-ны 03 цаг 56 минутын орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ЗҮ бааранд тухайн үед хаасан байсан уух юмаа дуусгаад гарах гэж байсан. Зу баарны үүдэн дээр нь сууж байсан. Тэгээд гарах гэж байхад нэг үл таних залуутай би мөрөөрөө шүргэлцээд тэгээд би уучлаарай гэж тэр үл таних хүнд хэлсэн. Тэгээд би хувцсаа авах гээд өлгүүр рүү явж байсан. Тэгээд шатаар бууж байхад шатан дээр баахан хүмүүс маргалдаад байж байсан тэгэхээр нь би нэг залуу аймар агсам тавиад байхаар нь тэр үл таних залуугийн чихэнд нь чи яагаад ийм согтуу байгаа юм бэ гэсэн чинь тэр залуу миний хамар луу мөргөсөн …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹4035 тоот актын “…Б.Билгүүний биед хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний дотор булангийн цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун бугуй, хурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй…” гэсэн дүгнэлт /хх-9/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-19/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-22/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-20/, хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх-21, 23, 24-32/, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-33/, хохирлын баримт /хх-39-43/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-44-45/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч О.Ч нь согтуурсан үедээ 2019 оны 3 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зу бааранд иргэн Б.Билгүүнтэй маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар мөргөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Б.Билгүүний мэдүүлэг, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹4035 тоот актын дүгнэлт, шүүгдэгч О.Чын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч О.Чыг хохирогч Б.Билгүүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч О.Чын дээрх үйлдлийн улмаас хохирогч Б.Билгүүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эмчилгээний зардалд 270.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчээс 270.000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй.
Мөн шүүгдэгч О.Ч нь хохирлын 270.0000 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын барьцааны дансанд байршуулсан байх тул уг 270.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид гаргуулан олгож шийдвэрлэв.
Харин хохирогч Б.Билгүүн нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Шүүгдэгч О.Чын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.
Хэрэгт эд битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч О.Ч Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Чыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан О.Ч нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4.О.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргасугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Чоос Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын барьцааны дансанд байршуулсан 270.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Билгүүнд олгосугай.
7.Хохирогч Б.Билгүүн нь цаашид гарсан эмчилгээний зардлаа иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Чд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР