| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самбуугийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 184/2016/00598/И |
| Дугаар | 184/ШШ2016/00785 |
| Огноо | 2016-09-05 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 184/ШШ2016/00785
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 2-р хороо, 5-р хороолол 14 байранд байрлах, “Мон-Жигүүр” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянгол 14 гудамж 3 тоотод оршин суух, эмэгтэй, УХ90061926 регистрийн дугаартай, Алаг адуу овогт Түвшинбаярын Янжинлхамд холбогдох
гэрээний үүргийн биелэлт 2 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мэндсайхан, хариуцагч Т.Янжинлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Одончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Мон-Жигүүр” ХХК-ийн захирал Б.Оюунсанаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Т.Янжинлхам нь 2016 оны 4 дүгээр сарын 12-н ыөдөр нэг хоногийн хугацаатай 2 000 000 төгрөгийг зээлсэн. Зээлсэн мөнгөө өндөөрийг хүртэл төлөөгүй байгаа тул шүүхийн журмаар гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч “Мон-Жигүүр” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мэндсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагчид манай компанийн нягтлан бодогч Уранбилэг 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 2 000 000 төгрөгийг 1 хоногийн хугацаатай Т.Янжинлхамд зээлүүлсэн. Компанийн мөнгө гэдгийг нотлох баримт хавтаст хэрэгт байгаа. Иймд 2 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Т.Янжинлхам нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр “Мон-Жигүүр” ХХК-иас ямар ч мөнгө аваагүй болно. Харин нэхэмжлэгч компанид гомдолтой байна. Би 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хадам ээжийн ах болох Ганболдоос 2 000 000 төгрөгийг зээлсэн. Гэвч үүнийг тодруулан асуухад нөхөр Баатарболдод зээлсэн мөнгө нь ажлынхаа газраас буюу “Мон-Жигүүр” ХХК-ийн нягтлан бодогч Урнаагаас авсан мөнгө байсан. Энэ мөнгийг анх авахдаа албаны мөнгө өгсөн гэдгийг мэдээгүй. “Мон-Жигүүр” ХХК-д ямар ч өр тооцоо байхгүй болно. Хэрэв Урнаа, Ганболд нар шүүхэд гомдол гаргавар 2 000 000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрөх болно гэжээ.
Уранбилэгээс зээлсэн 2 000 000 төгрөгийг би компанийн мөнгөнөөс авч өгсөн гэдгийг мэдээгүй. Уранбилэгийн нөхөр Ганболд гэж хүнээс уг 2 000 000 төгрөгийг авсан. 2 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй авъя гэж тохирсон. Гэтэл компани нэхэмжлэл гаргасан байсан учраас компанийн мөнгө гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Мон-Жигүүр” ХХК нь хариуцагч Т.Янжинлхамд холбогдуулан 2 000 000 төгрөг нэхэмжилсэн ба дараахь үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Хариуцагч Т.Янжинлхам нь Уранбилэгээс 2 000 000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрдөг ба “Мон жигүүр” ХХК-иас 2 000 000 төгрөг аваагүй тул төлөхгүй гэсэн тайлбарыг гаргасан байна.
Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т.Янжинлхамд Уранбилэг нь “Мон жигүүр” ХХК-иас 2 000 000 төгрөгийг зээлж өгсөн болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагч Т.Янжинлхам нь Уранбилэг надаас 2 000 000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэвэл “Мон жигүүр” ХХК-д 2 000 000 төгрөгийг маргаангүй төлнө гэж тайлбарласан болно.
Иймд Уранбилэг нь “Мон жигүүр” ХХК-иас 2 000 000 төгрөг зээлж Т.Янжинлхамд өгсөн болох нь тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч Т.Янжинлхамаас 2 000 000 төгрөгийг гаргуулан “Мон жигүүр” ХХК-д олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 492 зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Алаг адуу овогт Түвшинбаярын Янжинлхамаас 2 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Мон-Жигүүр” ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас 46 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ