| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 148/2024/00649/И |
| Дугаар | 208/МА2025/00014 |
| Огноо | 2025-03-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 208/МА2025/00014
иргэний хэргийн тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 316/ШШ2025/00029 дугаар шийдвэртэй
Хариуцагч С.Г*******эд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 50,000,000 төгрөг гарг*******ах тухай
Хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Т*******, хариуцагчийн өмгөөлөгч Р.А******* нарыг оролц*******ан тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин хөтлөв.
1. 50,000,000 төгрөг гарг*******ах
2. ... С.Т******* би 2015 оны 10 сарын 09-ний өдөр С.Г******* болон түүний эхнэр Д.Э******* нарт 32,500,000 төгрөгийг хаан банкны ************ дугаартай дансаар дамж*******ан зээлүүлсэн. С.Г******* нь удаа дараа над руу залгаж найз нөхөд байж итгээч, мөнгөө зээлүүлчих, 2016 оны 08 сарын 09-ний өдөр 50,000,000 төгрөг болгоод ямар ч асуудалгүй өгнө, итгээд мөнгөө зээлчих гэж удаа дараа гуйсаар байгаад авсан юм. Бид найз нөхдийн холбоотой учир, тусалъя гэсэн сэтгэлээр мөнгө зээлүүлсэн. Тэрнээс надад мөнгө зээлж ашиг, орлого олох зорилго огт байгаагүй. Мөнгө зээлснээс хойш бид харилцаатай байсан бөгөөд чиний мөнгө их хэрэг болж байгаа шүү, яг хугацаандаа 50,000,000 төгрөгийг чинь өгнө гэж ярьж байсан. Ингээд 2016 оны 08 сарын 09-ний өдөр болж мөнгөө авъя гэхэд өгнөө, гээд миний данс руу 4,000,000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш сураг байхгүй болж, миний бие энэ асуудлаар Л.Ганчимэг гэж хүнийг өмгөөлөгчөөр авч, өмгөөлөгчийн хөлсөнд нийт 5,000,000 төгрөг зарц*******сан. Уг нь бид сайхан найз, нөхдийн холбоотой, биедээ тустай дэмтэй, гэмгүй байсан. Гэтэл Д.Э*******, С.Г******* нар 2017 оны 09 сарын 01-ний өдөр Замын-Үүд авто замын боомтоор улсын хилээр гарсан байсан.
Мөнгө зээлүүлсэн Д.Э*******, С.Г******* нар сураг тасарч, надтай нэг ч удаа холбогдоогүй. Бид *******залдаагүй удаж байна. 32,500,000 төгрөгийг анх зээлэхдээ 3,5 хувийн хүүтэй авъя гэж өөрсдөө санал болгосон, 50,000,000 төгрөг болгон өгнө гэж өөрсдийнх нь тавьсан хүсэлт юм. Тэрнээс нэхэмжлэгч надаас санал болгосон, би өөрөө зохиосон дүн биш. 32,500,000 төгрөгөөр би хүүдээ байр авч өгч өгөх гэж байсан, хүүгийн минь байрны мөнгө юм. Энэ асуудлаас болж хүү миний байраа авч чадалгүй, түрээсийн байраар хохирсон.
Одоо хариуцагч С.Г******* нь Монголд ирчихсэн, өөрийн Сэлэнгэ аймаг С******* сум *-р баг, *-р хэсэг, * байрны ** тоот байрандаа оршин сууж, ******* бараа нэртэй дэлгүүрээ ажилл*******ж байна. Иймд С.Г*******ээс 50,000,000 төгрөгийг гарг*******ж иргэн С.Т******* надад олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч хариу тайлбартаа:
Би С.Т*******аас 32,500,000 авсан нь үнэн. Удааж өгсөнд уучлаарай. Би 32,500,000 төгрөг авсан нь үнэн, би 50,000,000 төгрөгийн гэрээ хийгээгүй. Надад машины татварын мөнгө хэрэгтэй байсан. Би хүүг чинь япон руу даг*******ж хамт наймаа хийе гэсэн. Би 32,500,000 төгрөгөө аваад удалгүй аваарт ороод бэртсэн. Тэрнээс хойш юу мөнгө өгөх нь байтугай өөрөө үхэхийн даваан дээр арай гэж боссон. Би эхний удаа чадах чинээгээрээ 14,000,000 төгрөг өгсөн. Би ажил хийх чадваргүй болсон байсан. Аргагүй эхнэрээ дагаад Солонгос явах болсон. Тэрний өмнө би ослын хэргээр таслагдаад 6 сар Зайсангийн хорих ангид байсан. Тэгээд Солонгост очоод ажлаа ч хийж чадаагүй, эмнэлгээр маш их явсан. 2017 онд хүү нь ирээд ...Би таниас 50,000,000 төгрөг авна... гэсэн би ахад нь одоо ямар ч мөнгө байхгүй би 32,500,000 төгрөг аваад 14,000,000 төгрөгийг нь өгсөн удаахгүй үлдэгдэл 18,500,000 төгрөгийг өгнө гэж хэлсэн. Нотариат дээр очоод 50,000,000 төгрөг авах ёстой гэж хэлсээр байгаад 50,000,000 төгрөг гээд бичүүлчихсэн. Би хамгийн сүүлд нь 18,500,000 төгрөг өгнө шүү гэдгээ хэлсэн. Тэгээд би Солонгос яваад өөрөө ч ажил хийж чадахгүй байж байгаад сая 2025 оны 02 дугаар сард ирсэн. Одоо би С.Т*******д бол ямар ч өргүй л гэж бодож байна. Удааж өгсөнд уучлаарай. С.Т******* өдөр болгон ярьж гуйсан гэж байна. Би бол өдөр болгон яриагүй, эхнэр л чамтай ярьж байсан. Танай хүү Дахүрээ зах дээр ирэхэд би байрны түрээсийг чинь төлье гэж ямар ч юм яриагүй гэжээ.й
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 316/ШШ2025/00029 дугаартай шийдвэрээр:
Иргэний х*******ийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг баримтлан хариуцагч С******* Г******* /РД:**********/-ээс 4,300,000 төгрөгийг гарг*******ж, нэхэмжлэгч С******* Т******* /РД:**********/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 45,700,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4,300,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамжид 35,083 төгрөгийг гарг*******ж, нэхэмжлэгчид олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 148/ШЗ2024/02065 дугаартай шүүгчийн захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгааж*******ах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдаж,
...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдан шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо:
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-өдрийн 316/ШШ2025/00029 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж ах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь х*******ь ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Учир нь:
1. Шүүх хуралдааны оролцогч гэдэгт ...хэргийн оролцогч, шинжээч, гэрч ... хэлдэг. Гэтэл гэрчээр Б.Б нь шүүх хуралдаанд оролцсон талаар үг үсэг байхгүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил үүссэн гэж үзэж байна.
2. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр /нэхэмжлэгчийн/ хүү Б.Б оролцож, мэдүүлэг өгсөн. Гэтэл Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.01.09-ний өдрийн 316/ШШ2025/00029 тоот шийдвэрт гэрч Б.Б******* мэдүүлэг тусгагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт хэргийн нотлох баримт нь зохигч , гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг ... зэргийг хэлдэг. Гэтэл гэрч Б.Б нь Сэлэнгэ аймагт хариуцагч С.Г*******тэй 2017.08.21 өдөр эвлэрлийн гэрээ байг*******ж, нотариатаар гэрчлүүлсэн байдаг. Уг эвлэрлийн гэрээнд ...С.Т*******ын хүү болох Б.Б миний бие ... гэж бичсэнийг нотариат гэрчилсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшл*******ах ... гэж заасны дагуу шүүх өөрийн санаачилгаар нэхэмжлэгч С.Т*******, хүү Б.Б хоёрын садан төрлийн холбоотой нотлох баримтыг гарг*******ах эсхүл хамаарал бүхий этгээд болохыг шүүх хуралдааны явцад тодр*******ах бүрэн боломжтой байсан. Иймээс анхан шатны шүүх нь хэргийн үйл баримтыг бүрэн дүүрэн тогтоогоогүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэрэг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна.
3. Мөн анхан шатны шүүх нь гэрчийн мэдүүлэг, нотариатын батл*******сан гэрээг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл шүүх нотлох баримтыг үнэлэхдээ х*******ийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Цаасан суурьтай баримт л нотлох баримт бусад нь нотлох баримт биш гэж үзэж байгаа нь хэтэрхий өрөөсгөл ойлголт юм. Хэрэгт авагдсан нотариатаар гэрчлүүлсэн эвлэрлийн гэрээ болон гэрчийн мэдүүлгүүдийг цаасан дээр бичээд бэхжүүлчихсэн байна.
4. 2008 оны 10 сарын 10-ны өдрийн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дахь гэрчийн мэдүүлгийн тухай Дээд шүүхийн зөвлөмжид Гэрчийн мэдүүлэгт гол төлөв нотлогдвол зохих уйл баримтыг харсан, үзсэн этгээдийн мэдүүлэг тусгагдсан байдаг учир түүний мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаас нотлох чадвараараа харьцангуй илүү байдаг мөн ... анхдагч буюу шууд нотлох баримтад тооцогдох гэрчийн мэдүүлэг нь нотлогдвол зохих үйл баримтыг /үйлдэл үзэгдэл, үйл явдал/ дэргэд нь байсан, түүнийг үзсэн, харсан байдаг учир нотолгооны ач холбогдол өндөр байна хэмээн тайлбарласан байна. Энэхүү зөвлөмжөөс харахад гэрчийн мэдүүлэг нь заавал бусад бичмэл нотлох баримтаар нотлогдох шаардлагатай биш бөгөөд нотолгооны ач холбогдлоороо бусад нотлох баримтаас илүү ч байх боломжтой гэдгийг зааж өгчээ.
5. Энэ хэргийн тухайд авч үзэхэд дээрх гэрчийн мэдүүлэг нь бусад нотлох баримттай зөрчилдсөн зүйл байхгүй мөн х*******ьд заасан арга хэрэгслээр олж авсан байхад ийнхүү үнэлэхгүй байгаа нь х*******ьд нийцсэн үйлдэл биш хэмээн үзэж байна.
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Иргэний х*******ийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт хэлцлийг төлөөлөгчөөр дамж*******ан хийж болно: 62.3-т төлөөлөгч бүрэн эрх х*******ийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ гэж заасан тул Б.Б нь С.Т*******аас түүнд олгосон итгэмжлэлийн үндсэн дээр дээрх гэрээг байг*******ах эрхтэй гэж дүгнэсэн нь х*******ь зүйн үндэслэлгүй буюу хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний х*******ийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар, эсхүл бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно гэж заасан. Үүний дагуу нэхэмжлэгч С.Т*******аас Б.Бд хэлцэл хийх төлөөлөх бүрэн эрхийг амаар олгосон нь х*******ьд нийцсэн гэж үзэж байгаа. Гэтэл анхан шатны шүүх заавал бичгээр төлөөлөх эрхийг олгосон байх шаардлагыг тавьж буй нь учир дутагдалтай буюу х*******ийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
7. Б.Б гэрчийн мэдүүлэг өгөхдөө биеийн байцаалтаа дэлгэрэнгүй өгсөн ба гэрчийн мэдүүлэг өгөхдөө миний хүү болохоо хэлсэн. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан.
8. Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт: Хариуцагч С.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тэгээд би Солонгос яваад өөрөө ч ажил ажил хийж чадахгүй байж байгаад сая 2025 оны 02 сард ирсэн... гэж бичсэн байдаг. Үүнээс харахад, энэ шүүх хурал 2025.01.09 өдөр болсон байдаг. Энэ мэтчилэн шүүхийн шийдвэр нь алдаатай, х*******ь ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. С.Г*******эд мөнгө зээлүүлснээс хойш буюу 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл хүү Б минь түрээсийн байр түрээсэлж амьдарч байна. Хүүгийн минь зүрх байнга энэ асуудлаас үүдэж, сэтгэл санаа, бие махбодоороо маш их хохирч байна гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би Г******* гэж хүнд 2015 онд үр хүүхдийнхээ орон байрыг зарсан мөнгөө өгсөн. Би х*******ь зүйн яаманд очоод зөвлөгөө өгдөг газар очсон. Зээлийн гэрээг амаар болон бичгээр хийж болно гэж байгаа юм. Иймд анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хурлыг үндсээр нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 38 дугаар зүйлийн 38.39-т зааснаар шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшл*******ах гэсэн заалт байдаг. С.Т******* болон түүний хүү 2 садан төрлийн холбоотой гэсэн баримтыг гарг*******ах шүүх хуралдааны явцад тодр*******ах боломжтой байсан. Гэтэл анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэрэг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх нь гэрчийн мэдүүлэг, нотариатын байг*******сан гэрээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай талаас нь үнэлээгүй. Би өөрөө х*******ийн мэргэжилтэй биш гэхдээ 10 жил энэ хэргээр явж байгаа учраас х*******ийн анхан шатны мэргэжилтэй болж байна. Хэрэгт авагдсан нотариатаар гэрчлүүлсэн эвлэрлийн гэрээ, гэрчийн мэдүүлгийг цаасан дээр бичээд гэрчлүүлсэн. Яагаад С.Г******* өгөхгүй юм бол С.Т*******д өгөх ёстой 50,000,000 төгрөг гэж бичсэн юм. 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь шүүхийн зөвлөмж байдаг. Энэ зөвлөмж гэрчийн мэдүүлэгт нотлогдвол зохих үйл баримтыг харсан үзсэн этгээдийн мэдүүлэг тусгагдсан байдаг учир түүний мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаас нотлох чадвараараа харьцангуй илүү байдаг гэж заасан гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 29 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэж байна. С.Т*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн 3 шаардлага байсан энэ тус бүр дээр х*******ь зүйн үнэлэлт дүгнэлтийг шүүх өгсөн. С.Т*******ын маргаад байгаа гомдлын үндэслэл нь н.Б гэж хүүг миний хүү гэдгийг шүүх хурал дээр хэлээд байхад шүүхийн шийдвэр дээр бичсэнгүй гэж яригдаад байна. С.Т*******ын хүүхэд биш гэсэн маргаан шүүх хуралд огт болоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 118 дугаар зүйлд шүүхийн шийдвэрийн аг*******гыг тогтооход заавал гэрчийн мэдүүлгийг шийдвэр дээрээ бичнэ гэсэн зүйл байхгүй. Хариуцагч, нэхэмжлэгч нарын мэтгэлцээний тайлбарыг бол юугаар нотлогдож байгаагаар бичнэ гэж байгаа. С.Т*******ын гаргаж байгаа гомдлын нэг болох гэрчийн мэдүүлэг бичигдээгүй байна гэж яриад байгааг хүлээж авах боломжгүй. 32,500,000 төгрөг дээр ямар ч маргаан гараагүй. Анх С.Г*******ийн эхнэр н.Э*******ийн данс руу шилжүүлсэн байдаг. Би анхан шатны шүүх хуралд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох дүгнэлт гаргасан. Яагаад гэвэл энэ хэргийн хариуцагч С.Г******* биш н.Э******* гэж хүн байх ёстой. Яагаад тэр болгоныг ярихгүй байна гэхээр энэ хүний гаргасан гомдолтой холбогд*******ж тайлбар гаргаж байна. Нэхэмжлэл дээрээ 4,000,000 төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэр дээр 4,000,000 төгрөг өгсөн нь нотлогдсонгүй гэж хасч шийдвэрлэсэн. Нотлох баримт шаардагдвал нэг удаа хойшилно гэдэг асуудал шүүх өөрийн санаачилгаар хийсэнгүй гэж байна. Иргэний хэргийн гол онцлог бол хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх нотлох баримтыг авна. Шүүх өөрийн санаачилгаар нотлох баримт цугл*******ах эрх нь бол х*******иар олгогдоогүй учраас шүүх хойшл*******ах үйл явц байхгүй. Харин нь нэхэмжлэгч талаас ийм, ийм нотлох баримт бүрдүүлье гэсэн хүсэлт гаргаагүй байгаа юм. Хавтаст хэрэгт авагдсан эвлэрлийн гэрээний асуудал яригддаг. Н.Б гэж хүн очоод С.Г*******тэй баталгаа ч юм уу эвлэрлийн гэрээ ч юм уу нэг зүйл гаргаж өгсөн. С.Т******* гэж хүн мөнгийг шилжүүлээд байгаа бол С.Т******* хүүдээ миний өмнөөс очоод энэ хүнтэй эвлэрлийн гэрээ байг******* гэсэн итгэмжлэл олгогдоогүй байна. Иргэний х*******ийн 62 дугаар зүйл, 63 дугаар зүйлд итгэмжлэл байх ёстой гэсэн зүйлийг би дүгнэлтдээ гаргасан үүнийг шүүх хүлээж авч шийдвэрлэх байх гэж үзэж байна. Н.Б гэж хүний дансыг өгөөд энэ рүү 4,500,000 төгрөг шилжүүл гэсэн асуудал ярьсан. Шүүх болохоор С.Т*******ын данс руу ороогүй байна н.Б*******н данс руу орсон учраас 4,500,000 төгрөгийг нийт авсан 32,500,000 төгрөгөөс хасч шийдвэрлэсэнд С.Г*******ийн хувьд гомдолтой байдаг. Би энэ хүний мөнгийг өөрийнх нь хэлснээр шилжүүлсэн энэ нь хавтаст хэргийн 50 дугаар хуудаст байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл байгаа гэж үзэж байна гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй С.Т*******ын нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.
2.Анхан шатны шүүхийн шийдвэр х*******ь ёсны бөгөөд үндэслэл бүхий байх х*******ийн шаардлага хангасан, зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна.
Хэдийгээр шүүх талуудын маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, зохигчдоос ирүүлсэн нотлох баримт нь х*******ьд заасан нотлох баримтын шаардлага хангасан байх тул давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан баримтад зохих дүгнэлт хийж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт ор*******ан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
3.Хэргийг судлан үзвэл:
Нэхэмжлэгч С.Т******* нь хариуцагч С.Г*******ээс зээлийн гэрээний үүрэг 50,000,000 төгрөг гарг*******ах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч С.Г******* зээлсэн 32,500,000 төгрөгийг бүрэн төлж барагд*******сан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Анхан шатны шүүх Иргэний х*******ийн 281 дүгээр зүйлийн 281.1, 281.3-д заасныг баримтлан хариуцагч С******* Г*******ээс 4,300,000 төгрөг гарг*******ан нэхэмжлэгч С******* Т*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 45,700,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч С.Т******* эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.
Нэхэмжлэгч С.Т******* давж заалдах гомдлын үндэслэлээ ....Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж шүүх хуралдаанд оролцсон гэрч Б*******н мэдүүлгийг шийдвэрт тусгаагүй, хавтаст хэрэгт нотлох баримт болгон өгсөн нотариатын баталгаатай баримтыг буруу үнэлсэн, хэргийн үйл баримтыг бүрэн дүүрэн тогтоогоогүй, шүүх нотлох баримтыг бүрэн дүүрэн бүрдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.. гэжээ.
4.Үйл баримтын талаар:
Нэхэмжлэгч С.Т******* нь 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч С.Г*******ийн эхнэр Д.Э*******ийн Хаан банкны ************* дугаарын дансанд 32,500,000 төгрөгийг Т*******аас гэх утгаар шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон ба энэ талаар талууд маргаангүй байна.
Дээрх мөнгө шилжүүлснээс хойш нэхэмжлэгч С.Т******* нь хариуцагч С.Г*******, Д.Э******* нарт холбогд*******ан 2017 онд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 43,525,000 төгрөг гарг*******ах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан ба хариуцагч нар оршин суух хаягтаа байхгүй, Монгол улсын хилээр нэвтэрч гарсан орж ирээгүй болох нь нотлогдсон шалтгаанаар эрэн сурвалжилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тус шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1984 тоот захирамжаар түдгэлзүүлсэн улмаар тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2277 тоот захирамжаар эрэн сурвалжилж олж ирүүлэх ажиллагаа тодорхой үр дүнд хүрээгүй шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.
Улмаар нэхэмжлэгч С.Т******* Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Д.Э*******, С.Г******* нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газар хаягийг тогтоолгохоор хандаж тус шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 522 тоот шийдвэр гарчээ.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга Н.Ганбатаас нэхэмжлэгч С.Т*******д хандаж 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 42/1 тоот албан бичгээр хариуцагч Д.Э*******, С.Г******* нарыг эрэн сурвалжилж байгаа талаараа мэдэгдсэн байна.
Нэхэмжлэгч С.Т******* 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч С.Г*******ээс 50,000,000 төгрөг гарг*******ах тухай нэхэмжлэлийн шаардлагаа гаргахдаа, хариуцагч С.Г******* Солонгос улсаас оршин суух хаягтаа ирсэн гэж тайлбарласан бөгөөд шүүх түүний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг яв*******ан хэргийг эцэслэн шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон.
Хариуцагч С.Г******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, Д.Э******* бид хоёр С.Т*******аас 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 32,500,000 төгрөгийг хүлээн авч, тухайн үед хүү тогтоогоогүй, аль болох хурдан хугацаанд буцаан төлөхөөр тохиролцсон. Би осолд орж хүнд гэмтсэн, гэвч 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 18,250,000 төгрөг, үүнээс хойш 18,500,000 төгрөг, бүгд 36,750,000 төгрөг төлж дуусгасан гэж тайлбарласан ба уг мөнгийг авсан, өгсөн эсэх дээр зохигчид маргаангүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан хариуцагч талаас гаргаж ирүүлсэн мөнгө буцаан шилжүүлсэн баримтуудыг дүгнэн үзвэл 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 4,000,000 төгрөг гэх мэтээр 18 удаагийн гүйлгээгээр хамгийн сүүлд 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 4,500,000 төгрөгийг шилжүүлэн нийт 36,750,000 төгрөг шилжүүлэн өгсөн байна.
5.Анхан шатны шүүхээс зохигчдын хооронд үүссэн үйл баримтуудыг зөв тогтоосон, зохигчдын хооронд Иргэний х*******ийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар эрх зүйн дүгнэлтийг хийсэн нь х*******ь зүйн үндэслэлтэй, түүнчлэн анхан шатны шүүхээс дээрх 18 удаагийн гүйлгээнд нэг бүрчлэн дүгнэн үзэж 4,300,000 төгрөгийг Б.Б*******н данс руу шилжүүлсэн нь С.Т*******д зээлийн дагуу төлбөр төлсөн гэж үзэх үндэслэлгүй хэмээн дүгнэж уг мөнгийг хариуцагчаас гарг*******ахаар шийдвэрлэснийг хариуцагч зөвшөөрсөн, уг шүүхийн шийдвэрт хариуцагчаас давж заалдах гомдол гаргаагүй болохыг дурьдав.
Давж заалдах шатны шүүхээс хариуцагч нар 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 32,500,000 төгрөгийг зээлдэн авах үедээ бичгээр гэрээ байг*******аагүй, хүү тооцсон талаар бичгээр тохиролцоогүй боловч зохигчдын хооронд Иргэний х*******ийн 281 дүгээр зүйлийн зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн х*******ийн 283 дугаар зүйлийн 283.1-т зээлийн гэрээгээр зээлийг буцаан төлөх хугацаа заагаагүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэж заасан бөгөөд хариуцагч С.Г******* нь 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зээл авснаас хойш 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 4,000,000 төгрөг гэх мэтээр цув*******ан өгч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй үйл баримт тогтоогдсон байх тул хариуцагч буюу С.Г*******, Д.Э******* нар зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэрээний хугацааг хожимд*******сан, түүнээс нэхэмжлэгч талд тодорхой хэмжээний эдийн засгийн хор хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байдал тогтоогдсон гэж үзлээ.
Хариуцагч С.Г******* нь нэхэмжлэлийн татгалзлаа гэрээгээр хүү тохироогүй, 2015 онд авсан үндсэн зээлээ бага багаар 7 жилийн хугацаанд үндсэн төлбөрөө төлсөн, тодорхой хэмжээний хүү төлсөн, хохирол төлөхгүй гэж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаар энэхүү татгалзлаа нотлоогүй байна.
Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй 7 жилийн хугацаа хэтрүүлсэн энэ хугацаанд нэхэмжлэгчээс хариуцагч талаас үүргээ биелүүлэх талаар шаардаж Дорнод аймгаас хариуцагч нартай ирж *******зах, хариуцагчийг эрэн сурвалжлах, түүнд холбогд*******ан нэхэмжлэл гаргах мөн хүүдээ байрны урьдчилгаа өгөхөөр бэлдсэн мөнгөө зээлүүлж авч чадаагүйгээс орон сууц түрээсэлсэн зэрэг хохирол учирсан гэж гэрээний үүрэг хохирол 9,425,000 төгрөг гарг*******ахаар гаргасан шаардлагыг Иргэний х*******ийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилг*******ахаар шаардах эрхтэй гэж мөн х*******ийн 227 дугаар зүйлийн 227.3 Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно.гэж тус тус заасны дагуу хариуцагч С.Г*******ээс гарг*******ан олгох нь зүйтэй гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт ор*******ж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын заримыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын заримыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийг гомдол хангагдсан хэмжээгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 316/ШШ2025/00029 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг:
Иргэний х*******ийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг баримтлан хариуцагч С******* Г******* /РД:***********/-ээс 4,300,000 төгрөг, хохиролд 9,425,000 төгрөг нийт 13,725,000 төгрөгийг гарг*******ж, нэхэмжлэгч С******* Т******* /РД:****************/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 36,275,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтыг:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 13,725,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамжид 226,575 төгрөгийг гарг*******ж, нэхэмжлэгчид олгосугай гэж өөрчлөлт ор*******ан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 386,450 төгрөгөөс гомдол хангагдсан хэмжээгээр буюу 165,750 төгрөгийг шүүгчийн захирамжаар төсвийн орлогоос буцаан гарг*******ж нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн х*******ь хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх х*******ийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл х*******ь хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилц*******ан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧИД Я.ТУУЛ
Б.ЭРДЭНЭХИШИГ