Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 542

 

 

 

 

 

 

 

               2019           6            05                                     2019/ШЦТ/542

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

                        нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

                        улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

            шүүгдэгч О.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт О.Э холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903002010154дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:     

Монгол Улсын иргэн, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо 1А хэсэг 14-45 тоотод оршин суух,

2016 оны 01 дүгээр сарын 27-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, О.Э

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч О.Э нь 2019 оны 02 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Гадаад харилцааны яамны хойд 4 замын уулзварт Тоёота Кроун маркийн 67-16 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 8.9-д заасан “Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно”, 8.10-т заасан “Нэмэгдэл гэрэл дохио нь зөвхөн сум заасан чигийн хөдөлгөөнийг зохицуулах бөгөөд үндсэн гэрэл дохио нь нэмэгдэл дохионы зааснаас бусад чигийн хөдөлгөөнийг зохицуулна” гэсэн заалтуудыг тус тус зөрчин Хонда Инсайт маркийн 55-96 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч У.Энхжингийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч О.Э шүүхийн хэлэлцүүлэгт “…мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн...” гэв,

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2019 оны 02 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 01-нд шилжих шөнө 3 цаг өнгөрч байхад хадам ах Батбаярын эзэмшлийн 67-16 УНО дугаартай тоёота кровн маркийн автомашиныг жолоодоод Сүхбаатар дүүргийн талбайн урд талын автобусны буудал дээрээс хөдлөөд Амгалан орохоор явсан. Ингээд 1 дүгээр эгнээгээр ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээгээ Гадаад харилцааны яамны хойд уулзвар руу явж байхад урагшаагаа буюу баруун гар тийшээгээ эргэх нэмэгдэл гэрэл асаж байхаар нь баруун гар тийшээгээ эргэж орох гэж байгаад болиод тэр чигээрээ уулзвар руу орох үед миний баруун гар талаас буюу урдаасаа хойшоогоо явсан машин ирж мөргөсөн. Би мөргөлдсөний дараа цааш яваад баруун тийшээгээ хараад зогсож байсан машиныг очиж мөргөсөн…” гэсэн мэдүүлэг /хх-85/,

 

Хохирогч У.Энхжингийн “...ажил тараад жолооч нараа гэрт нь хүргэж өгөхөөр жолооч Золжаргалаар өөрийнхөө эзэмшлийн 55-96 УНА дугаартай Хонда Инсайт маркийн автомашиныг жолоодуулаад ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо Сүхбаатарын талбайн урд замаар 2 дугаар эгнээгээр явж байгаад гэрэл дохиотой 4 замын уулзварт очиход улаан гэрэл асаж байхаар нь гэрэл дохион дээр зогссон. Ногоон гэрэл асахаар нь дөнгөж хөдлөөд уулзвар руу орох үед ертөнцийн зүгээр баруунаас зүүн буюу миний зүүн гар талаас нэг машин маш их хурдтай орж ирээд манай машиныг мөргөсөн, би ухаан алдсан байсан. Би жолоочийн хажуу талын урд сандалд сууж явсан. Машины жолооны хүрд баруун гар талдаа байдаг. Арын сандалд хамт ажилладаг 2 жолооч явсан...” гэсэн мэдүүлэг /хх-21-22/,

 

Гэрч Д.Бат-Өлзийгийн“…2019 оны 02 дугаар сарын 28-ноос 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө 03 цагийн орчимд би эхнэрийнхээ эзэмшлийн 15-38 УББ дугаартай Тоёота Ист маркийн автомашиныг жолоодоод 2 зорчигчийн хамтаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээгээ 13 дугаар хорооллоос Шангрила орохоор явж байгаад Сүхбаатарын талбайн зүүн урд талын гэрэл дохиотой 4 замын уулзварт улаан гэрэл дээр 3 дугаар эгнээнд зогсож байхад миний урд талд 2 машин мөргөлдөөд мөргөлдсөн эрчиндээ Тоёота Кроун маркийн автомашин нь миний машины урд ирж мөргөсөн. Хонда Инсайт маркийн автомашин урдаасаа хойшоогоо, Тоёота Кроун маркийн автомашин баруунаас зүүн тийшээгээ явж байсан. Би зүүнээс баруун тийшээгээ явж байгаад урагшаагаа зүүн гар тийшээгээ эргэх гэж байсан. Гэрэл дохио ажиллаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-38/,

 

Гэрч Н.Золжаргалын “…Энхжингийн эзэмшлийн 55-96 УНА дугаартай Хонда Инсайт маркийн автомашиныг жолоодоод Энхжин болон 2 зорчигчийн хамтаар ертөнцийн зүгээр 3 дугаар сургууль орохоор урдаасаа хойшоогоо явж байгаад гэрэл дохиотой уулзвар дээр улаан гэрэл асаж байхаар нь 2 дугаар эгнээд орж зогссон. Зөвшөөрсөн ногоон гэрэл асахаар нь хөдлөөд уулзвар луу ороход миний зүүн гар талаас буюу ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээгээ явсан машин орж ирээд мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-41/,

 

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹45 тоот актын “…У.Энхжинд баруун гарын шуу болон богтос ясны доод хэсгийн хөндлөн далд хугарал, зөөлөн эдийн няцрал, духны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх баруун гарын шуу болон богтос ясны доод хэсгийн хөндлөн далд хугарал гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр уүсгэгдэж эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах шүүх эмнэлгийг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан хүндэвтэр зэргийн гэмтэл болно. ...Уг гэмтлээс 5олж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй…” гэсэн дүгнэлт,

 

Мөрдөгчийн 105 дугаартай магадлагаа “Тоёота Кроун маркийн 67-16 УНО улсын дугаартай автомашины жолооч О.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 8.9. “Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно”, 8.10. “Нэмэгдэл гэрэл дохио нь зөвхөн сум заасан чигийн хөдөлгөөнийг зохицуулах бөгөөд үндсэн гэрэл дохио нь нэмэгдэл дохионы зааснаас бусад чигийн хөдөлгөөнийг зохицуулна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Хонда Инсайт маркийн 55-96 УНА улсын дугаартай автомашины жолооч Н.Золжаргал, Тоёота Ист маркийн 15-38 УББ улсын дугаартай автомашины жолооч Д.Бат-Өлзий нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна...” гэсэн дүгнэлт /хх-76-77/,

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7-8/, Осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-9-10/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-17/,жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-91/, автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-60, 72/, хохирлын баримтууд /хх-97/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-86/, шүүгдэгчийн оршин суугаа газрын тодорхойлолт /хх-87/, Ажлын газрын тодорхойлолт /хх-51/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-92/, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материал танилцуулсан баримт /99-102/  зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч О.Э нь 2019 оны 02 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Гадаад харилцааны яамны хойд 4 замын уулзварт Тоёота Кроун маркийн 67-16 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 8.9-д заасан “Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно”, 8.10-т заасан “Нэмэгдэл гэрэл дохио нь зөвхөн сум заасан чигийн хөдөлгөөнийг зохицуулах бөгөөд үндсэн гэрэл дохио нь нэмэгдэл дохионы зааснаас бусад чигийн хөдөлгөөнийг зохицуулна” гэсэн заалтуудыг тус тус зөрчин Хонда Инсайт маркийн 55-96 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч У.Энхжингийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч У.Энхжин, гэрч Д.Бат-Өлзий, Н.Золжаргал нарын мэдүүлэг, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжээчийн 45 тоот актын дүгнэлт, шүүгдэгч О.Эын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч О.Э нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хохирогч У.Энхжингийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Энэ хэргийн улмаас хохирогч У.Энхжингийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, мөн түүний жолоодож явсан тээврийн хэрэгсэлд 5.675.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Б.Түвшинжаргалын тээврийн хэрэгсэлд 180.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч О.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч О.Эын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин түүний хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзав.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч О.Э Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эыг 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.  

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан О.Эыг торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

 

4.Шүүгдэгч О.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                   

 

                       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР