| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 149/2025/00005/И |
| Дугаар | 208/МА2025/00018 |
| Огноо | 2025-03-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 208/МА2025/00018
иргэний хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 149/ШШ2025/00054 дугаар шийдвэртэй
Хариуцагч С.Б*******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 8,000,000 төгрөг гаргуулах тухай
Хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.******* /цахим/, хариуцагчийн өмгөөлөгч С.******* /цахим/ нарыг оролцуулан, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.******* хөтлөв.
Миний бие нь 2019 онд С.Б*******д 28,000,000 төгрөгийн хонь зарсан юм. Тухайн үед 20,000,000 төгрөгөө бэлнээр нь өгөөд 8,000,000 төгрөгөө удаахгүй өгнө гэсээр өдийг хүрлээ. 2024 оны эхээр банкин дээр таараад машины граш өгнө гэсэн боловч худлаа байсан. Утсаар ярихаа ч больсон. 2024 оны 12 дугаар сарын эхээр утсаар нь залгасан чинь бид мөнгийг чинь өгч чадахгүй. Та нар цагдаа, шүүхээрээ яв гээд ална хядна гэж хэл амаар доромжилж хараасан. Уг нь бид цагдаа, шүүх гээд яах вэ үг хэлээ ойлголцоод тохиролцъё гээд 6 жил хүлээлээ. Одоо ч аргагүй байдал хүндэрч мөнгөний хэрэгцээ ч чухал болоод сэтгэл алдарлаа. Энэ асуудлыг даруй шийдэж өгч туслахыг ардын шүүхээсээ хүсэж байна гэжээ.
Хариуцагч С.Б******* хариу тайлбартаа:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
... 2018 оны 08 дугаар сарын 26-нд өмнө нь тохирсноор Д.Б*******ынд очиж /Эхнэр нь байсан/ эм хонь, төлөг нийлсэн 304 тооны хонийг авч явж 29,350,000 төгрөг төлөх бичиг хийж өгсөн. Мандал суманд ирээд 10-аад хонийг нь нядалж үзтэл Д.Б*******ын хэлж байсан шиг 1 хонь нь 20-25 кг хүрээгүй. 15-20 килограммтай байсан тул буцаж очоод наймаа буцъя гэхэд Д.Б******* ярилцаж тохиролцъё гэснээр үнээ бууруулж 1 хонийг 80,000 төгрөг орчим төгрөгт тооцож би нийт 24,500,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Тухайн үед хонины махны жижиглэнгийн үнэ 4500 төгрөг орчим, бөөний үнэ 4000 төгрөг орчим үнэтэй байсан. Би 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр /данснаас мөнгөө авсан тул дансны хуулгаа авч огноог тодорхой болгоно/ Д.Б*******ын гэрт нь өөрийн эхнэр Ц.*******ын хамт очиж 24,000,000 төгрөг бэлнээр Д.Б*******т өөрт нь өгсөн. Д.Б*******ын хэлж байсан шиг ихэнх нь эм хонь байгаагүй. Харин 70 орчим хувь нь төлөг байсан учир наймаанаас би ашиг олоогүй, алдагдал хүлээсэн. Д.Б******* намайг хуурсан байсан. Энэ байдлаа хаа хаана аа ойлгож байсан болохоор тухайн үед би 500,000 төгрөгийг хасаж 24,000,000 төгрөгийг аваачиж өгөхөд Д.Б******* 500,000 төгрөг нэхээгүй. Түүнээс хойш 06 жилийн хугацаанд дээрх 500,000 төгрөгөө огт нэхээгүй. Утсаар ч яриагүй. Таг чиг байж байгаад 2024 оны 09 дүгээр сард таараад үлдэгдэл мөнгөө өгөөч ээ гэхээр нь би 2024 оны 11 дүгээр сарын 30-нд 500,000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл Д.Б******* утсаар залгаад 500,000 төгрөг шилжүүлсэн байна. 8,000,000 төгрөг шилжүүл гэсэн. Би юу яриад байгаа юм бэ, үлдэгдэл 500,000 төгрөг байгаа шүү, тэрийгээ өгсөн гэсэн. Ингээд бид хоёр утсаар маргасан. Миний хувьд Д.Б*******аас авсан 304 тооны хонины үнийг бүрэн төлж барагдуулсан. Хэрвээ надаас 8,000,000 төгрөгийн авлагатай байсан бол бүтэн 6 жилийн хугацаанд огт нэхэхгүй байна гэж байхгүй шүү дээ. Д.Б******* нь надаас 8,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 149/ШШ2025/00054 дугаартай шийдвэрээр:
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч С.Б*******ас 7,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б*******т олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б*******ын Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч С.Б*******ас 134,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б*******т буцаан олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.1-т Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдан шийдвэрлэжээ.
Хариуцагч С.Б******* давж заалдах гомдолдоо:
...2025 оны 01 сарын 30-ны өдөр болсон Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэгийн даргалж хийсэн шүүх хуралдаанд Санжаажамц овогтой Б******* миний бие нь хариуцагчаар оролцсон. Уг шүүх хуралдаанаар гаргасан Б.Алтанцэцэг шүүгчийн шийдвэрийг эс зөвшөөрч байгаа учир гомдол гаргаж байна гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Анхан шатны шүүх 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд гэрээний үүргийн хугацааг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хугацаа өнгөрөөд шаардах эрх дуусгавар болсон хойно 500,000 төгрөг шилжүүлснийг шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын шаардлагыг хариуцагч хүлээж гэрээний үүрэг гүйцэтгэх үүрэгтэйгээ мэдэж үүрэг хүлээхээс татгалзаагүй, төлбөр төлөх үүргээ гүйцэтгэхээс зайлсхийх нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авч төлбөр төлж байсан гэх зэргээр дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Иргэний хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.3-т заасан үүрэг гүйцэтгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан болохыг мэдээгүй байхад үүрэг гүйцэтгэсэн бол гүйцэтгэсэн үүргээ буцааж шаардах эрхгүй гэсэн хуулийн зохицуулалтай нийцэж байгаа болохоос биш худалдах худалдан авах гэрээний шаардлагыг ямар ч хугацаагүй хүлээх нөгөө тал нь хугацаагүй шаардах тийм зүйл байхгүй. Хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд зааснаар тасалдсан гэж үзэж байгаа юу? эсхүл 84 дүгээр зүйлд зааснаар хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж үзээд байна уу? гэдэг нь тодорхойгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан нотлох баримт цуглуулах гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.
Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т тогтоосон хугацаа журмаар нэхэмжлэл гаргасан эсвэл үүрэг хүлээсэн эрх бүхий этгээд хүү төлөх, баталгаа гаргах бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэсэн байх ба хариуцагч С.Б******* нь нэхэмжлэгч Д.Б*******т ямар нэг байдлаар хүү төлсөн, баталгаа гаргасан бусад хэлбэрээр шаардах эрхийг хүлээн зөвшөөрсөн зүйл байхгүй, хэрэгт авагдаагүй. Хэргийг тусгайлсан журмаар шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчснөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэнэ гэсэн заалтын дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн ийм учраас 82.1-т заасан зохицуулалтын дагуу Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь анхан шатны шүүхийн 54 тоот шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хөөн хэлэлцэх хугацааг ярина гэдэг бол хариуцагч би төлбөр төлөх ёстой байсан юм гэсэн агуулга байна. Мал авсан 29,000,000 төгрөг төлөх байсан гэсэн зүйл дээр маргадаггүй. Үүнээс гол хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарласан нотлогдоогүй зүйл байна. Малын махны гарз гарсан учраас үнээ бууруулсан үүнийг нотолсон баримт хэрэгт байхгүй. 24,000,000 төгрөг бэлнээр өгсөн гэсэн нотлох баримт хэрэгт байхгүй. Хариуцагч өөрийнхөө татгалзлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нотолж чадаагүй гэж үздэг. Хариуцагч хээр таараад 9,350,000 төгрөг биш 1,000,000 төгрөг өгсөн учраас тэгшлээд 350,000 төгрөг үлдээгээд 8,000,000 төгрөг авна гэж тохиролцсон байдаг. Үүнийг хариуцагч огт үгүйсгэдэггүй. Ингээд 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Ямар нэг амлалт өгөөгүй гэж байна. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар үүрэг гүйцэтгэгч эрхээсээ татгалзах эрхтэй гэж байна. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй гэдэг. Хэрвээ 24,000,000 төгрөгөө бэлэн төлсөн бол нэхэмжлэгчид 1,500,0000 төгрөг илүү төлөөд мөн машинаа өгье гэж хэлээд байх шаардлага байхгүй. Хөөн хэлэлцэх хугацаатай зүйлийг ойлгож байгаа ч гэсэн үүнийг мэдээгүй байхдаа шаардлагыг хүлээж аваад үүргийн гүйцэтгэлийн тодорхой хэсгийг хангаад амлалт өгөөд хугацаа тогтоогоод байна. Үүнийг үгүйсгэсэн нотлох баримт энэ хэрэгт байхгүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Д.Б*******ын нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.
2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
3.Нэхэмжлэгч Д.Б******* нь С.Б*******ас худалдан авсан хонины үнийн үлдэгдэл төлбөр 8.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч С.Б******* болон түүний өмгөөлөгч С.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
4.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
4.1. Нэхэмжлэгч Д.Б*******т 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 304 толгой хонийг С.Б*******д худалдаж, хонины үнэнд 20,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн гэх үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаангүй байх ба хонины үлдэгдэл төлбөр 8,000,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсаныг анхан шатны шүүх хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулан зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан Зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
4.2. Хариуцагчийн зүгээс хонины төлбөрийг бүрэн төлсөн гэж маргаж байгаа боловч энэ байдлаа нотлоогүй, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй, түүнчлэн хонины үлдэгдэл төлбөр болох 500,000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдсон.
4.3. Хариуцагч түүний өмгөөлөгчийн талаас хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргаж байгаа боловч энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон, уг дүгнэлтийг үгүйсгэж няцаах баримт хавтаст хэрэгт хариуцагч талаас ирүүлээгүй байна.
5. Анхан шатны шүүх маргааны үйл баримт болон талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
6.Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 149/ШШ2025/00054 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн
167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 149/ШШ2025/00054 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧИД Я.ТУУЛ
Б.ЭРДЭНЭХИШИГШИГ