| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2023/01403/И |
| Дугаар | 210/МА2025/00487 |
| Огноо | 2025-03-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2025/00487
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 31-ний өдрийн 191/ШШ2025/00937 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 10,118,195 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгч *******, ******* нарын тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгох, тээврийн хэрэгслийн үнэ 21,100,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл болон *******, ******* нарт холбогдох нэгж талбарын *******, ******* дугаар бүхий зуслангийн зориулалттай газрыг гэр бүлийн гишүүд хамтран эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, эзэмших эрхийг өөрт шилжүүлэхийг даалгах тухай *******ын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 15,173,275 төгрөгийг гаргуулан гуравдагч этгээд *******од олгож, бие даасан шаардлагаас нэхэмжлэгч *******, ******* нарт холбогдох 30,346,550 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтын ... нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нараас тус бүр 192,775 төгрөгийг гаргуулж гуравдагч этгээд *******од ... гэснийг ... хариуцагч *******аас 233,816 төгрөгийг гаргуулж гуравдагч этгээд *******од ... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 377,250 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
С.ЭНХБАЯР