| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0588/Э |
| Дугаар | 592 |
| Огноо | 2019-06-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Халиун |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 592
2019 6 14 2019/ШЦТ/592
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,
улсын яллагч Э.Халиун,
шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Н холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909016370562 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй. Д.Н
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Д.Н нь 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, 43 дугаар байрны гадна эхнэр М.Энхцолмонтой хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу “юу хийгээд гэрээр шиншлээд байгаа юм бэ гэж хэллээ” гэх шалтгааны улмаас маргалдан зодож улмаар түүний биед духны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун нүдний зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, сарвуу, өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Ныг 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, 43 дугаар байрны гадна эхнэр М.Энхцолмонтой хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу “юу хийгээд гэрээр шиншлээд байгаа юм бэ гэж хэллээ” гэх шалтгааны улмаас маргалдан зодож улмаар түүний биед духны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун нүдний зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, сарвуу, өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх шүүгдэгч Д.Нт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүгдэгч Д.Н нь 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, 43 дугаар байрны гадна эхнэр М.Энхцолмонтой хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу “юу хийгээд гэрээр шиншлээд байгаа юм бэ гэж хэллээ” гэх шалтгааны улмаас маргалдан зодож улмаар түүний биед духны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун нүдний зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, сарвуу, өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
хохирогч М.Энхцолмонгийн “Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 43 дугаар байрны 52 тоотод салсан нөхөр Ням-Осор нь манай гэрт өөрийн хүүхэд Идэр, Сувд-Эрдэнэ нарыг сургуульд нь хүргэж өгөх гээд өглөөний 06 цагийн үед ирсэн юм.Тэр үед би газарт хэвтэж байсан чинь манай нөхөр Ням-Осор нь босооч чи гэж хэлээд миний нуруу хэсэг рүү хөлөөрөө өшиглөөд авахаар нь яах гэж чи намайг дээрэлхээд байгаа юм бэ гэж хэлээд гэрээсээ хөөгөөд гаргасан юм.Тэгээд миний уур хүрээд гэрээсээ модон бариултай төмөр алх барьж гараад Ням-Осорыг цохих санаатай очтол Ням-Осор нь миний гараас барьж байсан алхыг булааж авснаа тэгснээ алхаар миний гуя, зүүн гар, дух хэсэг рүү алхаараа цохиж авчхаад зодоод байснаа манай хоёр хүүхэд Идэр, Сувд-Эрдэнэ нарыг гэрээс гараад ирсэн чинь эхийгээ аваач гэж хэлээд намайг зодох үйлдлээ больсон юм.Тэгээд хоёр хүүхдээ сургуульд хүргэж өгчхөөд машин дотор нөхөр бид хоёр хэрүүл маргаан хийгээд маргалдсан юм.Тэгсэн чинь машин дотор миний хамар хэсэг рүү гараараа цохиж хамраас цус гаргасан юм тэгснээ намайг эмнэлэг явах уу гэж асуухаар нь нөхөр Ням-Осорт чи нэг бол наад зууралдаад байгаа хүүхнээсээ сал, эсвэл цагдаагийн байгууллагаар явмаар байна гэж хэлсэн чинь нөхөр шууд цагдаагийн байгууллагад дээр ирж асуудлыг шийдмээр байна гэж хэлээд цугтаа цагдаагийн байгууллагад дээр ирсэн юм. ...Нөхөр Ням-Осортой хоорондын гэрлэлтийн баталгаа байгаа. Ням-Осортой цугтаа амьдраад 20 жил болж байна...” гэсэн мэдүүлэг /хх-16/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹4895 тоот актын “… М.Энхцолмонгийн биед духны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун нүдний зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, сарвуу, өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...Дээр гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-25/,
Шүүгдэгч Д.Нын мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “… Би 2017 оноос хойш эхнэр Энхцолмон, хүүхдүүдээсээ алаад тусдаа амьдарч байгаа юм. Эхнэр Энхцолмон бид хоёр хоорондоо гэр бүлийн таарамжгүй харьцаатай болсноос хойш хоёр тийшээ болоод 2 жил байгаа юм. Тэгээд 2019 оны 4 дүгээр сарын 18-ний өдрийн өглөөний 07 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 43 дугаар байрны 52 тоотод хуучин гэртээ хоёр хүүхэд хүү Идэр, охин Сувд-Эрдэнэ нарыг хүргэж өгөх гээд орсон юм. Тэгтэл салсан эхнэр Энхцолмон нь газарт хэвтээд унтаж байхаар нь босооч гэж хэлээд нуруу хэсэг рүү нэг удаа хөлөөрөө өшиглөөд авсан чинь эхнэр Энхцолмон нь босож ирээд намайг гэрээс хөөгөөд юу хийгээд гэрээр шиншлээд байгаа юм бэ гэж хэлээд хөөгөөд байхаар нь гэрээсээ гараад машиндаа суух тэгтэл миний араас Энхцолмон баруун гартаа алх барьчихсан намайг цохих дайрсан тэгэхээр нь алхыг булааж авах гэж ноцолдоод толгой руу алхаар нэг удаа цохисон юм.Тэгээд би машиндаа суугаад явах тэгтэл эхнэр Энхцолмон нь намайг явуулахгүй байхаар нь би машинаас буугаад машины жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгоод Энхцолмонг буулгах гээд татахад буухгүй болохоор нь Энхцолмонгийн куртикны энгэрээс барьж аваад хоолойг гараараа боосон чинь машинаас буухгүй надтай зууралдаад байхаар нь Энхцолмонгийн цээж хэсэг рүү нь өөрийнхөө баруун хөлийн өвдөг хэсгээрээ өвдөглөсөн чинь машинаас буухгүй байхаар нь орхиод хоёр хүүхэд гарч ирэхээр нь цугтаа сургууль орох гээд машинтай явж байхад эхнэр Энхцолмон нь жолоочийн хүрдийг булаасан тэгэхээр нь би зүүн гараараа Энхцолмонгийн хамар хэсэг рүү нэг удаа гараараа цохисон чинь хамраас нь цус гарсан юм. Хүүхдүүдээ замдаа буулгаад эхнэртэйгээ хэрүүл хийгээд байж байхдаа машинаас дахин буулгах гээд гуя руу нь хоёроос гурван удаа баруун гараараа гэрийнхэн гадаа хүртэл машинтай явсан.Тэгээд би Энхцолмонг хоёулаа цагдаагийн байгууллага дээр очоод асуудлыг шийдмээр байна гэж хэлээд цагдаагийн байгууллагад дээр ирсэн юм…” гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Д.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Д.Н нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Д.Нт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Д.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын харгалзан шүүгдэгч Д.Ныг 600 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Нт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Д.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
4.Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР