| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2024/05647/И |
| Дугаар | 210/МА2025/00489 |
| Огноо | 2025-03-21 |
| Маргааны төрөл | үл хөдлөх эд хөрөнгийг дуудлга, худалдаагаар худалдах журам зөрчсөн , |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2025/00489
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 29-ний өдрийн 197/ШШ2025/00514 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* газрын харьяа ******* газарт холбогдох,
Хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “” ХК-ийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч ******* газрын харьяа ******* газарт холбогдуулан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь “... шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан” гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/02624 дугаар захирамжаар *******ХХК нь нэхэмжлэгч ******* газрын 101,768,202,443 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн./1хх-47-51/
3.1. Дээрх шийдвэрийг төлбөр төлөгч *******ХХК нь сайн дураараа биелүүлээгүй тул “*******” ХХК-ийн өмчлөлд байсан зээлийн төлбөрийг барагдуулах гэрээний дагуу банкинд түр шилжүүлсэн Баянгол дүүргийн ******* хороо, ******* гудамж, баруун бүс гудамжны *******, ******* тоот хаягт байрлах, 24,806 м.кв талбайтай үйлчилгээ, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай газар эзэмших эрхтэй газрыг 2024 оны 05 сарын 07-ны өдөр битүүмжилж, хураан авчээ. /1хх-59-60/
3.2. Төлбөр төлөгч *******ХХК дээрх үл хөдлөх хөрөнгийн үнийн саналаа 5,600,000,000 төгрөг гэсэн өгснийг төлбөр авагч ******* газар хүлээн зөвшөөрсөн тул Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг 2024 оны 06 сарын 10-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчдод мэдэгджээ. /1хх-67-74/
3.3. 2024 оны 07 сарын 03-ны өдөр үнийн санал ирээгүй, хөрөнгө худалдан борлогдоогүй тул хоёр дахь албадан дуудлага худалдааг 2024 оны 07 сарын 19-ний өдөр зохион байгуулж, 2,830,000,000 төгрөгөөр “” ХК нь дуудлага худалдааны ялагч болжээ.
3.4. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 08 сарын 29-ний өдрийн А/110 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай тушаалаар Баянгол дүүрэг, ******* хороо, үйлдвэрийн зориулалттай 23,381 м.кв талбайтай, тоот нэгж талбарын дугаар бүхий “*******” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй газрын эзэмших эрхийг “” ХК-д шилжүүлэх ажиллагааг гүйцэтгэсэн байна. /2хх-131-132/
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.” гэж зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийг газар эзэмшигч болохын хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн эрх зүйн байдалтай оролцох эрхтэй байжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдэгдэх, уг ажиллагаанд оролцуулах үүргийг хариуцагч байгууллага хүлээнэ.
3.5. Хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа бүртгэлээр шилжүүлээгүй хөрөнгийг шилжүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8-д заасан төлбөр төлөгчийн хөрөнгөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах журмыг зөрчсөн байх тул гуравдагч этгээдийн хувиар “*******” ХХК шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй. Энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдож байна
4. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/02371 дүгээр шийдвэрээр *******ХХК-ийн нэхэмжлэлтэй “” ХХК , “*******” ХХК-уудад холбогдох иргэний хэрэгт “” ХХК-аас 2,810,575,993 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ХХК-д олгож, хариуцагч “” ХХК нь төлбөрийг сайн дураар төлөөгүй нөхцөлд барьцаа хөрөнгө болох хариуцагч “*******” ХХК-ийн Баянгол дүүргийн ******* хороо, ******* гудамжны, баруун бүс гудамжны *******, ******* тоот хаягт байрлах 24,806 м.кв талбай бүхий үйлдвэрлэл үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө болон 23,400 м.кв талбай бүхий газраар үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн.
“*******” ХХК нь *******ХХК-тай 2024 оны 03 сарын 19-ний өдөр “Буцаан худалдан авах нөхцөлтэйгээр хөрөнгийг шилжүүлэх гэрээ” байгуулж, уг гэрээний 6-д “... гэрээнд заасан нөхцөл болзлын дагуу 2024 оны 12 сарын 31-ний өдрийн дотор 2,500,000,000 төгрөгөөр буцаан худалдан авах эрхтэй ба тус хугацаанд төлбөрийг бүрэн барагдуулж чадаагүй нөхцөлд цаашид тус хөрөнгийг захиран зарцуулах эрхийг *******ХХК дангаар эзэмшиж, хууль ёсны өмчлөгч болохыг талууд харилцан тохиролцов.” гэж тохиролцсон байна.
Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, төлбөр төлөгч “” ХХК, өмчлөгч “*******” ХХК, төлбөр авагч *******ХХК нар харилцан тохиролцож, барьцаа хөрөнгийг төлбөр төлөгчийн өмчлөлд шилжүүлэх ажиллагаа хийгдэж, 2024 оны 03 сарын 29-ний өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болжээ.
Гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь *******ХХК-д үл хөдлөх хөрөнгө шилжүүлэхийг зөвшөөрсөн албан бичгийг үйлдэж өгсөн ба гэрээнд заасан хугацаанд буюу 2024 оны 12 сарын 24-ний өдөр *******ХХК-д 2,500,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх албан бичгийг үндэслэн *******ХХК-д нэр дээр үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай газрын эрхийг шилжүүлсэн боловч газрын эзэмших эрхийг шилжүүлэх ажиллагааг бүрэн гүйцэтгэхгүйгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон ба тусдаа бие даасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь маргааны зүйлд хамааралгүй тул дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй.
5. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасныг баримталсныг хасч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсгийг баримталсан өөрчлөлт оруулна.
6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 29-ний өдрийн 197/ШШ2025/00514 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2024 оны 07 сарын 19-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгосугай.” гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ******* газрын харьяа ******* газраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
С.ЭНХБАЯР