Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 184/ШШ2016/00756

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 45 дугаар гудамж, 9-4 тоотод оршин суух, 39 настай, эмэгтэй, Түвшиндөш овогт Дамдинхүүгийн Должинсүрэнгийн нэхэмжлэлтэй,

хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Должинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Одончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Должинсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Должинсүрэн миний бие 2004 оны 5 дугаар сараас эхлэн О.Батболдтой хамтран амьдарсан бөгөөд гэрлэлтийн баталгаа хийлгэж байгаагүй юм. Бидний дундаас 2006 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүү Батболдын Бямбажав төрсөн ба одоо 11 настай. О.Батдболд нь 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдөр өвчний улмаас нас барсан бөгөөд хүү Б.Бямбажавд тэжээгчээ алдсаны тэтгэмж гаргуулах гэсэн боловч талийгаач О.Батболд бид хоёр гэрлэлтийн баталгаа байхгүйн улмаас шүүхээр хамтын амьдралтай болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Иймд О.Батболдтой 2004 оны 5 дугаар сараас 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртлэх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Түвшиндөш овогт Дамдинхүүгийн Должинсүрэн нь Боржигон овогт Очирхүүгийн Батболдтой хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ

Д.Должинсүрэн, О.Батболд нар нь 2004 оны 5 дугаар сарын 20-ноос О.Батболдын нас барсан буюу  2016 оны 7 дугаар сарын 31-нийг хүртэл хамтын амьдралтай байсан ба хамтын амьдралын хугацаанд 2006 оны 9 дүгээр сарын 16-нд хүү Батболдын Бямбажавыг төрүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, нас барсны 0000187861 тоот гэрчилгээ, 0258532 тоот төрсний гэрчилгээ, гэрч Д.Пүрэвжав, О.Дэчмаа нарын мэдүүлэг зэргийн баримтуудаар тогтоогдож байна.

Иймд  Д.Должинсүрэнгийн нэхэмжлэлийг хангаж, түүнийг О.Батболдтой 2004 оны 5 дугаар сарын 20-ноос  2016 оны 7 дугаар сарын 31-нийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:       

1.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар. Түвшиндөш овогт Дамдинхүүгийн Должинсүрэнг Боржигон овогт Очирхүүгийн Батболдтой  2004 оны 5 дугаар сарын 20-ноос  2016 оны 7 дугаар сарын 31-нийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

 

2. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                    С.ОЮУНЧИМЭГ