Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 604

 

 

 

 

 

 

 

   2019             6            19                                      2019/ШЦТ/604

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

          улсын яллагч П.Даваасүрэн,

          шүүгдэгч Р.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Удирдах овогт Равсалын Эрдэнэчимэгийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909001870446 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1965 оны 5 дугаар сарын 13-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эмэгтэй дээд боловсролтой, ноосны технологич мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 4 нөхөр, охин, зээ хүүгийн хамт ял шийтгэлгүй, Р.Э,

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Р.Э 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 43 дугаар байрны гадна хохирогч Г.Дэнсмаатай маргалдан түүний биед тархи доргилт, зүүн шанаа эрүүний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Р.Э шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…хохирогч Б.Дэнсмааг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, учирсан хохирол, эмчилгээний зардлыг төлж барагдуулна....” гэсэн мэдүүлэг /хх-69/,

 

Хохирогч Г.Дэнсмаагийн “...Тэр өдөр манай бэр Халиунаа хүүхдээ гадуур эмнэлэгт үзүүлнэ гээд би өрхийн эмнэлэгт үзүүлнэ гээд маргалдсан юм. Тэгээд С.Халиунаа ээжийгээ дуудаад ээж нь ирсэн би ээжтэй нь уулзахаар урдаас нь очтол ээж нь миний толгой руу хэд хэдэн удаа цохисон …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/,

 

Гэрч С.Азжаргалын “...манай дүү Халиунаа манай хадам ээж манай нөхөр хоёр намайг хөөгөөд байна гээд залгаад байсан би ээжийгээ аваад Халиуны гэрт очихоор гадаа нь иртэл Халиуны хадам ээж явж байснаа зугтаасан тэгээд би очоод бариад автал миний толгой руу цүнхээрээ цохисон тэгснээ утсаа гаргаж ирээд ээжийг нь зодоод байна гээд хүүхэд рүүгээ залгаад байсан хүү нь гарч ирээд цагдаа нар ч ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹1013 тоот актын “…Г.Дэнсмаагийн биед тархи доргилт, зүүн шанаа эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. …Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-20/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-49/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-48/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-42/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-50-51/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Р.Э 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 43 дугаар байрны гадна хохирогч Г.Дэнсмаатай маргалдан түүний биед тархи доргилт, зүүн шанаа эрүүний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Г.Дэнсмаа, гэрч С.Азжаргалын нарын мэдүүлгүүд, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹1013 тоот актын дүгнэлт, шүүгдэгч Р.Эийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Р.Эрдэнчимэгийг хохирогч Г.Дэнсмаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Р.Э дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч Р.Эрдэнчимэгийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   

1.Шүүгдэгч Р.Э Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Эийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Р.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

4.Шүүгдэгч Р.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Р.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.БОЛДБААТАР