Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 607

 

 

 

 

 

 

 

    2019          6            20                                      2019/ШЦТ/607

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

          улсын яллагч Б.Мөнгөншагай,

          шүүгдэгч Н.Х, түүний өмгөөлөгч Б.Дамба нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дугаар зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт Н.Х холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909005560272 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1973 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Алтайн 6-619 тоотод оршин суух, урьд:

          1991 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 38 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял,

          1993 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 53 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял,

          1996 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн шүүхийн 378 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэг, 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял,

          1998 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн шүүхийн 40 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял,

          2006 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгэгдэж 2 жилийн хугацаагаар хойшилсон,

          2007 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар эдлээгүй үлдсэн 00 жил 05 сар 24 хоногийн хорих ялыг 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр өршөөн хэлтрүүлсэн,

          2014 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 579 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ял,

          2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 648 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Н.Х,

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Н.Х нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Зүрх судасны эмгэг судлалын тасгийн 3 дугаартай тасагт нэвтэрч, тус тасагт хэвтэн эмчлүүлж байсан иргэн Ж.Оюунцэцэгийн эзэмшлийн эд хөрөнгө болох iphone 6s Plus /Ай фоне 6 эс плас/ загварын гар утас 1 ширхэг, бэлэн 600.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.050.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

шүүгдэгч Н.Х шүүх хуралдаанд “...Манай найз Замын-Үүдээс ирж эмнэлэгт хэвтсэн гэж ярьсан. Эмнэлэгт эргэх гэж очиход манай найз эмнэлгээс гарсан байсан. Намайг гарах гэж явахад хаалга нь онгорхой өрөө байсан. Өрөөнөөс ороод түрийвч болон утсыг авсан. Түрийвчинд 470.000 төгрөг байсан. Хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан...” гэв,

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн  “…Би анхнаасаа хулгай хийе гэсэн бодлоор нэвтэрч ороод улмаар хохирогч Ж.Оюунцэцэгийн гар утас бэлэн мөнгийг хулгайлсан юм. Гар утсыг би тэр үед 100.000 төгрөгөөр зарсан. ...Би түрийвч дэх бэлэн мөнгийг авсан.…” гэсэн мэдүүлэг /хх-36-38/,

 

Хохирогч Ж.Оюунцэцэгийн “…Би 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын клиникийн нэгдсэн эмнэлгийн зүрх судасны тасагт хэвтэн эмчлүүлж байхад 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 17 цаг 55 минутад над дээр ажлын газраас эргэлт ирээд би өрөөнөөсөө түр гараад 5 минут орчим уулзаад буцаад хэвтэж байсан өрөөндөө утсаар ярих гээд ортол миний утас байхгүй байсан. ...2015 оны 11 дүгээр сарын орчим манай хүү Америкаас өгч явуулж байсан 1.200.000 төгрөгөөр худалдан авч байсан бөгөөд нүүр хар өнгийн Ай фоне 6 эс плас маркийн гар утас байгаа юм. ...Камер дээрээс харахад 30 орчим насны эмэгтэй жоохон таргандуу, нүүрний төрх нь жоохон шаймий, годон гуталтай, ноосон шаргал өнгийн хантааз, хар өнгийн цүнх, хар хөх өнгийн малгайтай куртик, хар ногоон ангийн ноосон малгайтай байсан…” гэсэн мэдүүлэг /хх-25-26/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-46/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-43/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-45/, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-17-18/, Хувийн байдлыг тогтоосон баримт /хх-41, 44, 47, 51-60/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-6/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-63-64/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Хгийн дээрх үйлдлийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.

Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч...” гэдэг нь түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг суглах, онгорхой байхад нь сэм орох, нуугдах зэргээр бусад аргаар нэвтэрч орохыг ойлгох юм.

Харин нийтийн үйлчилгээний газар болох дэлгүүр, эмнэлэг, үсчин гэх мэт газарт хууль ёсоор нэвтэрч орсны дараа бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсныг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрсэн” гэж үзэх бөгөөд хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэх санаа нь урьдаас бодож төлөвлөсөн байдаг бол нийтийн үйлчилгээний газарт зөвшөөрөгдсөн үед нэвтрэн орсны дараа эд зүйл хулгайлах санаа нь тухайн үедээ үүссэн байдаг онцлогтой.

Дээр дурьдсан үндэслэлүүдээс үзвэл шүүгдэгч Н.Хгийн дээрх үйлдлийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэж үзэх боломжгүй байна.

Иймд шүүгдэгч Н.Хд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх зүйтэй гэж үзсэн болно.

 

Харин шүүгдэгч Н.Х нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Зүрх судасны эмгэг судлалын тасгийн 3 дугаартай тасагт нэвтэрч, тус тасагт хэвтэн эмчлүүлж байсан иргэн Ж.Оюунцэцэгийн эзэмшлийн эд хөрөнгө болох iphone 6s Plus /Ай фонэ 6 эс плас/ загварын гар утас 1 ширхэг, бэлэн 600.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.050.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Ж.Оюунцэцэгийн мэдүүлэг, шүүгдэгч Н.Хгийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Иймд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Н.Хгийн үйлдлийн улмаас хохирогч Ж.Оюунцэцэгт 1.050.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүгдэгчийн зүгээс хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул шүүгдэгч Н.Хг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.Хгийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Х нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2.Шүүгдэгч Н.Хг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хг 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Х нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

5.Шүүгдэгч Н.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 З.БОЛДБААТАР