| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0619/Э |
| Дугаар | 624 |
| Огноо | 2019-06-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Ганбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 624
2019 6 25 2019/ШЦТ/624
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга С.Уранбилэг,
улсын яллагч П.Ганбаатар,
шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.А-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909012970625 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1960 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 59 настай, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 46-506а тоотод оршин суух хаягтай,
1977 оны 6 дугаар сарын 01-нд Эрүүгийн хуулийн 168 б, 169 в-д зааснаар 2 жилийн хорих ялаар,
1980 оны 4 дүгээр сарын 09-нд Эрүүгийн хуулийн 199 а, 168 а-д зааснаар 2 жил хорих ялаар,
1980 оны 10 дугаар сарын 16-нд Эрүүгийн хуулийн 109 б, 153 б-д зааснаар 6 жил хорих ялаар шийтгэгдэж, 1983 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 39 дугаартай магадлалаар эдлээгүй үлдсэн 2 сар 19 хоногийн ялыг Эрүүгийн хуулийн 41 дүгээр зүйлийн б-д зааснаар тэнсэж суллагдсан, Г.А
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Г.А нь 2019 оны 3 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 10 дугаар байрны 00 тоотод иргэн П.Болдбаатарыг архи авч өгсөнгүй гэх шалтгааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь доод уруулын дотор салстад шарх, цус хуралт, баруун зовхи, хацрын цус хуралт, зүүн зовхи, эрүүний баруун хэсгийн цус хуралт баруун гуянд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Аийг 2019 оны 3 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 10 дугаар байрны 00 тоотод иргэн П.Болдбаатарыг архи авч өгсөнгүй гэх шалтгааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь доод уруулын дотор салстад шарх, цус хуралт, баруун зовхи, хацрын цус хуралт, зүүн зовхи, эрүүний баруун хэсгийн цус хуралт баруун гуянд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх шүүгдэгч Г.Ад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Г.А нь 2019 оны 3 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 10 дугаар байрны 00 тоотод иргэн П.Болдбаатарыг архи авч өгсөнгүй гэх шалтгааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь доод уруулын дотор салстад шарх, цус хуралт, баруун зовхи, хацрын цус хуралт, зүүн зовхи, эрүүний баруун хэсгийн цус хуралт баруун гуянд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч П.Болдбаатарын “...би 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 19 цагийн үед “Меркүри” худалдааны төвийн хашаанд зүс таних Алтангэрэлтэй таараад 10 дугаар байрны 6 дугаар орцны подвальд орсон. Тэгээд би 2 хамт 0.33 грамын Экс нэртэй архи, 0.5 граммын Боргио пиво 5 шилийг ууран. Тэгээд Алтангэрэл сууж байгаад юу болсныг мэдэхгүй гэнэт намайг 4-5 удаа миний нүүрэн хэсэгт цохиж зодсон. Над руу хутга бариад дайраад байсан. Тэгээд шөнийн 03 цагийн орчим гэртээ очиж 102, 103 дуудсан. Ямар шалтгааны улмаас зодсон болохыг мэдэхгүй байна, хамт архи ууж байгаад намайг зодоод эхэлсэн. Гомдолтой байна, эрүүл мэндэд учирсан хохирлоо барагдуулмаар байна. “...Алтангэрэл нь намайг архи авч өгсөнгүй гэж зодсон. Тухайн асуудал болох үед Алтангэрэл бид хоёр л байсан, өөр хүн байгаагүй Би үнэн зөв мэдүүлэг өгч байна. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би Алтангэрэлтэй эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг /хх- 11, 54/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №3738 дугаартай “...П.Болдбаатарын биед доод уруулын дотор салстад шарх, цус хуралт, баруун зовхи, хацрын цус хуралт, зүүн зовхи, эрүүний баруун хэсгийн цус хуралт баруун гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл мохоо олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. …Хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-16/,
Гэрч Л.Ичинноровын “...2019 оны 3 дугаар сарын 21-21-нд шилжих шөнө манай нөхөр Болдбаатар архи уучихсан зодуулсан байдалтай гэртээ ирсэн. Тэгээд хэнд зодуулсан талаар асуухад 10 дугаар байрны подвальд амьдардаг хүнд зодуулсан талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-13/,
Гэрч Д.Бат-Эрдэнийн “...2019 оны 03 дугаар сарын 21-ний өглөө манай хорооны оршин суугч эмэгтэй манай нөхөр хүнд зодуулсан талаар хэлсэн. Ингээд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 6 дугаар орцны подваль руу очсон. Тэгээд тухайн айл нь хаалгаа тайлахгүй байсан. Тэгээд 10 дугаар байрны Сууц өмчлөгчдийн холоо руу очиж асуухад наад айл чинь хаалгаа тайлж өгдөггүй гэж хэлсэн. Тэгээд Алтангэрэл рүү өөр утсаар залгаж хаалгыг нь онгойлгуулж ороход Алтангэрэл согтуу байдалтай байсан. Тэр үед зодуулсан гэх хүн цуг явж байсан болохоор таны зодсон хүн мөн үү гэхэд мөн гэж хэлсэн учир эрүүлжүүлэх байранд хийсэн...” гэх мэдүүлэг /хх-14/,
Яллагдагч Г.Аийн “...өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох дүгнэлтийг уншиж танилцсан, хүлээн зөвшөөрч байна. Би Болдбаатарыг нүүр хэсэг рүү баруун гарын алганы ар хэсгээр 3-4 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-23-25/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Г.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Г.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Г.Ад танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Г.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын харгалзан шүүгдэгч Г.Ад 500 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Аийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Г.А нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
4. Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР