| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0620/Э |
| Дугаар | 625 |
| Огноо | 2019-06-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Халиун |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 625
2019 6 25 2019/ШЦТ/625
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,
улсын яллагч Э.Халиун,
шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Н холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809049220660 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.Н
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 22 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Санзай гэх нэртэй амралтын газар үйлчлүүлж байхдаа хохирогч Г.Батбаярыг хувийн таарамжгүй харилцааны буюу “хал цэргийн шанаа ямар байдгийг үзэх үү гэж хэллээ гэх” шалтгааны улмаас маргалдан зодож улмаар түүний биед духанд шарх, зулгаралт, зүүн нүдний зовхи, зүүн шанаа, зүүн чихний дэлбэнд зулгаралт, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Б.Ныг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 22 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Санзай гэх нэртэй амралтын газар үйлчлүүлж байхдаа хохирогч Г.Батбаярыг хувийн таарамжгүй харилцааны буюу “хал цэргийн шанаа ямар байдгийг үзэх үү гэж хэллээ гэх” шалтгааны улмаас маргалдан зодож улмаар түүний биед духанд шарх, зулгаралт, зүүн нүдний зовхи, зүүн шанаа, зүүн чихний дэлбэнд зулгаралт, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх шүүгдэгч Б.Над холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 22 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Санзай гэх нэртэй амралтын газар үйлчлүүлж байхдаа хохирогч Г.Батбаярыг хувийн таарамжгүй харилцааны буюу “хал цэргийн шанаа ямар байдгийг үзэх үү гэж хэллээ гэх” шалтгааны улмаас маргалдан зодож улмаар түүний биед духанд шарх, зулгаралт, зүүн нүдний зовхи, зүүн шанаа, зүүн чихний дэлбэнд зулгаралт, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Г.Батбаярын “...Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Санзай амралтад 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр багийн найзууд болох Дамдин- Очир, Даваахүслэн, Нарангэрэл, Сүхбат, Нямбаяр, Хүлэг-Эрдэнэ нарын хамтаар Санзай амралтанд очсон тэгээд бид нар тэндээ 2 шил архи уусан тэгээд гадаа сааданд Сүхбат, Хүлэг-Эрдэнэ 2 сууж байтал хажуу гэрт амарч байсан согтуу охин очоод Сүхбатын малгайтай цамцнаас нь татахад Сүхбат хойшоо унахдаа тухайн эмэгтэй дээр унасан тэгээд гадаа маргаан болохоор нь би салгах гээд очтол том биетэй бор царайтай залуу эхлээд гэдэс рүү цохисон тэгэхээр нь би доошоо тонгойход нүүр рүү гараараа цохисон би газар унасан тэгтэл том биетэй бор царайтай залуу миний толгойд өшиглөсөн тэгээд би ухаан алдсан тэгээд нэг сэрэхэд гэрт толгойгоо юмаар дараад сууж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-22/,
Гэрч Л.Сүхбатын “...2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шөнийн 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Санзайн амралтанд Нарангэрэл, Дамдин-Очир, Даваахүслэн, Батбаяр хамт ирсэн. Дараа нь амралтын газарт бөөнөөрөө гэр аваад удаагүй гэрээс Нарангэрэлтэй хамт гараад хоорондоо ойр зуурын зүйл ярилцаж байтал хажуу талын гэрээс үл таних залуучууд гар ирээд Нарангэрэл бид хоёрыг чимээгүй бай писдануудаа гэж орилсон. Тэгээд бид нар хоорондоо маргалдаад барилцаж байхад тэр залуучуудтай цуг явж байсан охидууд бид нарыг салгасан. Тухайн үед үл таних охин намайг салгах гэж байгаад бид хоёр хамт газар унасан. Батбаяр гэрээс гарч ирэхэд нэг үл таних залуу Батбаярыг зодоод ухаан алдуулсан. Дараа нь Нарангэрэл Батбаярыг гэр рүү оруулахад Батбаярын толгойноос нь цус гарч байсан. Үүний дараа цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг /хх-29/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹12939 тоот актын “…Г.Батбаярын биед духанд шарх, зулгаралт, зүүн нүдний зовхи, зүүн шанаа, зүүн чихний дэлбэнд зулгаралт, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй....” гэсэн дүгнэлт /хх-39/,
Шүүгдэгч Н.Нямзагд мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…Би Батбаярын биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна…” гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Б.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Б.Н нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Над танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын харгалзан шүүгдэгч Б.Над 450 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Ныг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
4.Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Над авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР