Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2025/00486

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 12-ны өдрийн 197/ШШ2025/01058 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Нийслэлийн ******* газарт холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Нийслэлийн ******* газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан ... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 13-ны өдрийн 181/ШШ2022/02953 дугаар захирамжаар хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 34,397,395 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, төлбөр төлөгч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүрэг, *******, ******* гудамж, ******* тоот хаягт байрших, нэгж талбарын ******* дугаартай 611 м.кв, мөн хаягт байрлах улсын эрхийн бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй 144 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-10-11/

 

4. Дээрх шийдвэрийг төлбөр төлөгч *******, ******* нар нь сайн дураараа биелүүлээгүй тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 10-ны өдрийн 181/ГХ2023/00212 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, уг ажиллагааны явцад *******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, *******, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 144 м.кв талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай нэгж талбарын ******* дугаар бүхий 611 м.кв талбайтай, эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг 2023 оны 11 сарын 28-ны өдөр битүүмжилж, 2023 оны 11 сарын 28-ны өдөр хураан авч, улмаар үнэлгээг талууд тохиролцоогүй үндэслэлээр 2023 оны 12 сарын 15-ны өдөр хөндлөнгийн шинжээчээр ХХК-ийн шинжээч , нарыг томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйл, 55 дугаар зүйлд заасан зохицуулалтад тус тус нийцжээ. /хх-89-93/

 

ХХК-ийн шинжээч , нар нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх бөгөөд хариуцагч байгууллагаас үнэлгээчинд 2024 оны 05 сарын 09-ний өдөр эрх, үүрэг танилцуулж, хууль тайлбарласан байна. /хх-114, 116/

 

Шинжээч ХХК нь 2023 оны 12 сарын 21-ний өдөр *******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, *******, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 144 м.кв талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай нэгж талбарын ******* дугаар бүхий 611 м.кв талбайтай, эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг 285,920,985 төгрөг гэж үнэлсэн байна. /хх-93-113/

 

5. Шинжээч ХХК нь хөрөнгийн үнэлгээний тайландаа үнэлж буй үл хөдлөх эд хөрөнгийн байршил, шинж чанарыг тодорхой тусгаж, зах зээлийн хандлага, өртгийн хандлага, орлогын хандлагын арга, аргачлалыг ашиглан үнэлгээг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11, 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад тус тус нийцжээ.

 

6. Хариуцагч байгууллагаас Шинжээчийн үнэлгээний тайланг нэхэмжлэгч *******д 2024 оны 12 сарын 25-ны өдрийн 4-152/26610 тоот албан бичгээр хүргүүлж, 2024 оны 01 сарын 30-ны өдөр Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг төлбөр төлөгч нарт мэдэгдсэн байна./хх-119, 124/

 

Нэхэмжлэгч нь шүүхэд 2024 оны 10 сарын 07-ны өдөр гомдол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

7. Нэхэмжлэгч нь ...шүүх шийдвэр гаргахдаа зөвлөлдөх тасалгаанд ороогүй... гэсэн үндэслэлээр гаргасан гомдлыг хангахгүй.

 

Учир нь анхан шатны шүүх зохигч талуудыг шүүх хуралдааны танхимаас гаргаж, улмаар зөвлөлдөж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлд заасныг зөрчөөгүй байна.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 12-ны өдрийн 197/ШШ2025/01058 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Д.ЗОЛЗАЯА

 

С.ЭНХБАЯР