| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 101/2024/06302/И |
| Дугаар | 210/МА2025/00490 |
| Огноо | 2025-03-21 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2025/00490
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/00743 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК, ******* нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Нийслэлийн ******* газарт холбогдох,
ХХК-ийн 2024 оны 06 сарын 19-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгч ******* ХХК-ийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/0101******* захирамжаар нэхэмжлэгч *******, хариуцагч ******* ХХК, ******* нар нь харилцан тохиролцож, зээлийн төлбөрт 506,590,552.46 төгрөг, хүүгийн төлбөрт 7,145,440 төгрөг, алдангийн төлбөрт 51,242,599 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөг, нийт 564,579,592 төгрөгийг хуваарийн дагуу төлөх, төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд төлбөрийг шүүхэд нэхэмжилсэн дүн 769,873,989 төгрөгөөр тооцож хангуулах бөгөөд зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зээлийн барьцаа хөрөнгүүдээр хангуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
1.2. Нэхэмжлэгч 2022 оны 05 сарын 15-ны өдөр 20,000,000 төгрөг, 06 сарын 22-ны өдөр 91,000,000 төгрөг, 10 сарын 10-ны өдөр 15,000,000 төгрөг, 2023 оны 05 сарын 29-ний өдөр 33,000,000 төгрөг, 05 сарын 30-ны өдөр 250,000,000 төгрөг, нийт 564,579,592 төгрөг буюу нэхэмжилсэн дүнг бүрэн төлж барагдуулсан.
1.3. Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.3, 41.4, 41.5, 41.6, 54 дүгээр зүйлийн 54.4 дэх хэсэгт тус тус заасан журмуудыг зөрчиж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан *******, ******* нарын өмчлөлийн ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* хороолол, ******* тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 2024 оны 05 сарын 23-ны өдрийн 2441010214/09 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж хураасан.
1.4. Барьцаа хөрөнгийг ХХК-аар үнэлүүлсэн ба шинжээч үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 128,589,116 төгрөгөөр тогтоож, үнэлгээний тайлангаа 2024 оны 06 сарын 19-ний өдөр гаргасан. Тус үнэлгээг хариуцагчаас 2024 оны 06 сарын 24-ний өдөр төлбөр төлөгч ******* ХХК, ******* нарт мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5******* зүйлийн 55.3 дахь хэсэгт заасан журмыг зөрчиж, 5 хоногийн дараа төлбөр төлөгч нарт танилцуулсан.
1.5. компани 2023 оны 06 сарын 19-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан бүрэн бус буюу 3-6 дугаар хуудас нь огт байхгүй. Мөн зах зээлийн жишиг үнийн харьцуулалт хийж, 3 орон сууцыг сонгож авсан байх бөгөөд дээрх орон сууцууд нь 1989, 2000, 1980 онд ашиглалтад орсон буюу насжилтын хувьд хоорондоо эрс зөрүүтэй, 1 м.кв нь 1,911,765 төгрөг, 3,250,000 төгрөг, 3,000,000 төгрөг буюу хоорондын хол зөрүүтэй үнэлгээний орон сууцууд байх бөгөөд барьцаа хөрөнгийн 1 мкв-ын үнэлгээг ямар үндэслэлээр 2,447,359 төгрөг, нийт үнийг 128,589,116 төгрөг гэж тогтоосон талаараа тайлбарлаагүй.
1.6. Түүнчлэн интернэт, веб, үнэгүй.мн сайтаас орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг зах зээлд худалдахаар зарласан талаарх мэдээллийг үндэслэн борлогдох магадлал, үндсэн хийц, бүтээл, зориулалт, талбай, чанар байдал, байршлын мэдээллүүд нь үнэлэгдэж буй хөрөнгөтэй хийц бүтээл зориулалт ашиглалтын чанар байдлын хувьд ижил хөрөнгүүдийг сонгон авах гэсэн байхад харьцуулагдаж буй орон сууцууд нь үнэлэгдэж буй орон сууцнаас ашиглалтын хувьд болон байршлын хувьд эрс зөрүүтэй, судалгаа дүгнэлт хангалтгүй буюу хэт багаар үнэлсэн байх тул тус хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү гэв.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. Тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу барьцаа хөрөнгө болох *******, ******* нарын өмчлөлийн ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* хороолол, ******* тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2103002128 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө ажиллагаа явуулахыг ******* аймгийн шийдвэр гүйцэтгэгчид даалгавар явуулсны дагуу битүүмжилж хураах ажиллагааг зохион байгуулсан.
2.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд талууд ямар эрх эдэлж, ямар үүрэг хүлээхийг танилцуулаад тэмдэглэгээг баталгаажуулсан битүүмжилэн хураасан хөрөнгөд Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу талуудаас үнийн санал авахад төлбөр авагч Жижиг дунд үйлдвэрийн газраас шинжээч томилох хүсэлт гаргасан тул 2024 оны 06 сарын 11-ний өдрийн 6/2*******тай тогтоолоор ХХК-ийг шинжээчээр томилсон.
2.3. Шинжээчээс 2024 оны 06 сарын 20-ны өдөр үнэлгээний тайланг тус газарт ирүүлснийг 2024 оны 06 сарын 24-ний өдөр ******* ХХК-ийн төлөөлөгч гэх хүнд хуулийн хугацаанд танилцуулсан.
Төлбөр төлөгч төлбөрөө төлсөн байхад эд хөрөнгөд ажиллагаа явуулсан гэх тайлбар үндэслэлгүй, төлбөрөө төлж дуусгаагүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5******* зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Нийслэлийн ******* газарт холбогдох ХХК-ийн 2024 оны 06 сарын 19-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК, ******* нарын нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь ... Мөн дээрх битүүмжлэх, хураах ажиллагааны дараа барьцаа хөрөнгийг ХХК-аар үнэлүүлсэн. Шинжээч дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 128,589,116 төгрөгөөр тогтоож, үнэлгээний тайлангаа 2024 оны 06 сарын 19-ний өдөр гаргасан. Энэ үнэлгээг Нийслэлийн ******* газраас 2024 оны 06 сарын 24-ний өдөр төлбөр төлөгч ******* ХХК, ******* нарт 4-221/15724 тоот мэдэгдлээр танилцуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5******* зүйлийн 55.3-д Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг үнэлгээчнээр тогтоолгосон бол үнэлгээчний тайланг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, тайланг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө гэж заасан журмыг зөрчиж 5 хоногийн дараа төлбөр төлөгч нарт танилцуулсан гэх үндэслэлд шүүх хариуцагч байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5******* зүйлийн 55.3-д заасныг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, учир нь хариуцагч Нийслэлийн ******* газар нь үнэлгээний тайланг 2024 оны 06 сарын 24-ний өдөр төлбөр төлөгч нарт танилцуулсан боловч санал, хүсэлтийг авч тэмдэглэл хөтлөөгүй, энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй байхад шүүх, хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5******* зүйлийн 55.3-д заасныг зөрчөөгүй гэж илт үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
4.2. Мөн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл болох шинжээч ХХК-ийн 2024 оны 06 сарын 19-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан нь бүрэн бус буюу 3-6 дугаар хуудас нь огт байхгүй, мөн зах зээлийн жишиг үнийн харьцуулалтад Үнэгүй.мн сайтаас 3 ширхэг орон сууцыг сонгож авсан байх бөгөөд дээрх орон сууцнууд нь 1989, 2000, 1980 онд ашиглалтад орсон буюу насжилтын хувьд хоорондоо эрс хол зөрүүтэй, мөн 1м2 нь 1,911,765 төгрөг, 3,250,000 төгрөг, 3,000,000 төгрөг буюу хоорондоо мөн хол зөрүүтэй үнэлгээтэй орон сууцнууд байх бөгөөд барьцаа хөрөнгийн 1м2-ийн үнэлгээг ямар үндэслэлээр 2,447,359 төгрөг гэж тогтоож, нийт үнийг 128,589,116 төгрөг гэж тогтоосон талаараа тайлбарлаагүй, мөн үнэлэгдэж буй 2 өрөө орон сууц нь 1988 онд ашиглалтад орсон байхад харьцуулалтаар авсан 3 орон сууц нь 1989, 2000, 1980 онуудад ашиглалтад орсон байх бөгөөд эдгээр орон сууцнууд нь зах зээлийн үнийн хувьд хоорондоо зөрүүтэй юм.
4.3. Үнэлгээний тайланд ... Манай улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд Монголбанкны статистик судалгаагаар орон сууцны үнийн индекс, зарим цөөн тооны үл хөдлөх хөрөнгийн зуучлалын аж ахуйн нэгжүүдээс гаргасан шинэ болон хуучин орон сууцнуудын зах зээлийн үнэ ханшид хийгдсэн судалгаа, дүгнэлтээс өөр мэдээлэл байхгүй байна. Иймд интернэт вэб сайт /үнэгүй.мн/-аас орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг зах зээлд худалдахаар зарласан талаарх мэдээллийг үндэслэн борлогдох магадлал, үндсэн хийц бүтээц, зориулалт, талбай, чанар байдал, байршлын тохируулгуудаас үнэлэгдэж буй хөрөнгөд тохирох үзүүлэлтээр сонгон тохируулга хийв, зах зээлийн үнэлгээнд авсан мэдээллүүд үнэлэгдэж буй хөрөнгөтэй хийц бүтээц, зориулалт, ашиглалтын чанар байдлын хувьд ижил хөрөнгүүдийг сонгон авч гэсэн атал харьцуулагдаж буй орон сууцнууд нь үнэлэгдэж буй орон сууцнаас ашиглалтын хувьд болон байршлын хувьд эрс зөрүүтэй, мөн судалгаа, дүгнэлт хангалтгүйгээр үнэлгээ гаргаснаас үзвэл үнэлэгдэж буй орон сууцыг хэт багаар үнэлсэн байна гэх гол үндэслэлд шүүх дүгнэлт хийгээгүй байна.
4.4. Мөн нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан 2******* зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Учир нь нэхэмжлэгч нар нь 2024 оны 01 сарын 28-ны өдрийн шүүх хуралдаан дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2******* зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох орон сууцыг зах зээлийн ханшаас хэт багаар үнэлснийг нотлохоор мэргэжлийн байгууллагаар орон сууцнуудыг үнэлүүлж өгнө үү гэх хүсэлтийг гаргахад шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа орон сууцны үнэлгээг зах зээлийн ханшаас багаар тогтоосныг нотлох үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэгч нарыг буруутгасан дүгнэлтийг шүүх хийсэн нь үндэслэл муутай байна.
4.5. Түүнчлэн маргаан бүхий орон сууцнуудын үнэлгээг 128,589,116 төгрөгөөр тогтоосон нь зах зээлийн ханшид нийцэж байгааг ямар нотлох баримтыг үндэслэн дүгнэсэн нь тодорхойгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, ХХК-ийн 2024 оны 06 сарын 19-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ******* ХХК, ******* нь хариуцагч Нийслэлийн ******* газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/0101******* захирамжаар ******* ХХК, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 769,879,989.08 төгрөг гаргуулж, *******т олгож, шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-36-42/
4. Дээрх шийдвэрийг төлбөр төлөгч ******* ХХК, ******* нар нь сайн дураараа биелүүлээгүй тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 02-ны өдрийн 101/ГХ2023/01040 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, уг ажиллагааны явцад *******, ******* нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003002128 дугаарт бүртгэлтэй, ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* хороолол, 4 дүгээр байр, 201 тоот, 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2024 оны 05 сарын 28-ны өдөр битүүмжилж, 2024 оны 06 сарын 03-ны өдөр хураан авч, улмаар үнэлгээг талууд тохиролцоогүй үндэслэлээр 2024 оны 06 сарын 11-ний өдөр хөндлөнгийн шинжээчээр ХХК-ийн шинжээч г томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйл, 5******* зүйлд заасан зохицуулалтад тус тус нийцжээ. /хх-58-59/
ХХК-ийн шинжээч нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх бөгөөд хариуцагч байгууллагаас үнэлгээчинд 2024 оны 06 сарын 11-ний өдөр эрх, үүрэг танилцуулж, хууль тайлбарласан байна. /хх-60-61/
Шинжээч ХХК нь 2024 оны 06 сарын 20-ны өдөр *******, ******* нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003002128 дугаарт бүртгэлтэй, ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* хороолол, 4 дүгээр байр, 201 тоот, 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 128,589,116 төгрөг гэж үнэлсэн байна. /хх-62-84/
5. Шинжээч ХХК нь хөрөнгийн үнэлгээний тайландаа үнэлж буй үл хөдлөх эд хөрөнгийн байршил, шинж чанарыг тодорхой тусгаж, зах зээлийн хандлага, өртгийн хандлага, орлогын хандлагын арга, аргачлалыг ашиглан үнэлгээг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11, 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлд заасан зохицуулалтад тус тус нийцжээ.
6. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь ... зах зээлээс доогуур үнэлэгдсэн ... гэсэн нэхэмжлэлийн үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2******* зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж зөв дүгнэсэн. Энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/00743 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
С.ЭНХБАЯР