Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 670

 

 

 

 

 

 

 

   2019        06         19                                    2019/ШЦТ/601

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,

          Улсын яллагч Б.Мөнгөншагай,

          Шүүгдэгч М.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өдгөө овогт М.Бд холбогдох эрүүгийн 1909015160462 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1998 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, өрмийн машинист мэргэжилтэй, Шөнийн захын 411 дүгээр лангуунд худалдагч ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз 14 дүгээр гудамжны 373 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Түмэн наст хотхоны хажуугийн нийтийн байрны 3 тоотод оршин суух, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан гэх, Өдгөө овгийн М.Б, /регистрийн дугаар ЖМ98052734/,

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч М.Бнь 2019 оны 04 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнийн 04 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Ай Лофт" гэх бааранд иргэн Д.Бтэй маргалдаж, улмаар түүний толгойн зүүн чамархай хэсэгт шар айрагны шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

        Шүүгдэгч М.Бшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн” гэв.

 

          Хохирогч Д.Бий мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...хар өнгийн хувцастай залуу манай найзуудтай бааран дотор маргалдаад байсан. Би тэр залууд хандаж цагдаагаас хэрэгжүүлж байгаа нэг хором аяны талаар яриад зогсож байсан чинь пивоны шилээр цохисон" гэх мэдүүлэг  /хх-ийн 6 дугаар хуудас/,

 

          Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “...Д.Бий биед зүүн чамархайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх 4514 дугаартай дүгнэлт /хх-ийн 8 дугаар хуудас/,

         

          Гэрч Т.Амарбаянгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...манай найз М.Бпивоны шил барьж ирээд 1 метр орчим зайнаас хохирогч гээд байгаа залуугийн толгой хэсэг рүү шидчихсэн юм. М.Бтэр залуу руу шидэхээс өмнө  бид нар маргалдаж байсан залуучуудтай цагдаагаас хэрэгжүүлж байсан нэг хором аяны талаар ярилцаад салцгааж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,

 

          Гэрч С.Тэмүүжингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...М.Бууж байсан пивоны шилээ маргалдаж байсан хүний толгой хэсэг рүү нь 1 метр орчмын зайнаас шидчихсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

 

          Яллагдагч М.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Д.Б гээд залуутай маргалдаж байгаад ууж байсан 0.33 литрийн “Хайнекейн” нэртэй пивоны шилээр толгой хэсэгт нь нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

           

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

          Шүүгдэгч гэм буруутай эсэх талаар:

          Шүүгдэгч М.Бнь 2019 оны 04 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнийн 04 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Ай Лофт" гэх бааранд иргэн Д.Бтэй маргалдаж, улмаар түүний толгойн зүүн чамархай хэсэгт шар айрагны шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай болох нь тогтоогдож байна.

 

          Иймд шүүгдэгч М.Б-ын гэмт үйлдлийг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

          Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б баримтаар өөрт учирсан эмчилгээний зардал болох 739.000 төгрөг нэхэмжилсэн /хх-ийн 34 дүгээр хуудас/ тул шүүгдэгчээс нийт 739.000 төгрөгийг гаргуулж хохирогч  Д.Бд олгох нь зүйтэй байна.

 

          Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

          Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

          Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

          Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

           

            1. Шүүгдэгч Өдгөө овогт М.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар  М.Б-ыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  М.Б-ыг шүүхээс оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.Бнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг

хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.18 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.Б-аас 739.000 /долоо зуун гучин есөн мянган/ төгрөг гаргуулж хохирогч Д.Б /РД:УК91112518/-д олгосугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.   

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

     8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл М.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Л.ОДОНЧИМЭГ