| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самбуугийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 102/2016/03555/И |
| Дугаар | 184/ШШ2016/00468 |
| Огноо | 2016-08-01 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 184/ШШ2016/00468
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн С.Оюунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 34-120 тоотод оршин суух, Т овогт Г А нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 14-17 тоотод оршин суух, У овогт П.Ц холбогдох
гэрлэлт цуцлаж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.А, хариуцагч П.Ц, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие П.Ц 2008 онд танилцаж, 2009 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гэрлэлтийн 0113391 тоот батламжаар гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Биднийг хамт амьдрах хугацаанд 2010 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүү Нэмэхбаяр төрсөн. Бидний зан харилцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2015 оноос салж тус тусдаа амьдрах болсон. Би өөрийн гаргасан шийдвэртээ эргэлзэхгүй байна. П.Ц нь хааяа гар хүрдэг, сүүлдээ хүүхдийнхээ хажууд надад гар хүрдэг болсон. Надтай суугаад тусдаа гарснаас хойш гэр бүлдээ нэмэр болж байгаагүй. Хөдөө ажлаар яваад надад ямар ч мөнгө авчирч өгдөггүй байсан хэсэг хугацаанд тусдаа амьдарч байгаад буцаж нийлэхэд өмнөх байдал дахин давтагдаж байсан. Сүүлдээ намайг гэрээсээ хөөсөн. Тиймээс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид хэн хэн нь цаашид үр хүүхдээ бодож, ирээдүйн амьдралаа хэвээр үргэлжлүүлж, хамтран амьдрахаар тохирч, эвлэрсэн гэв.
Хариуцагч П.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид хэн хэн нь цаашид үр хүүхдээ бодож, ирээдүйн амьдралаа хэвээр үргэлжлүүлж, хамтран амьдрахаар тохирч, эвлэрсэн гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Г.А, П.Ц нар нь 2008 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болж, өдөр гэр бүл болж, 2009 оны 8 дугаар сарын 14-ний өдөр гэрлэлтээ баталуулсан, 2010 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүү Ц.Н төрүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, 0113391 Г-1921 тоот гэрлэлтийн баталгаа, Г-2542 тоот төрсний гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч П.Ц холбогдуулан гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Г.А, П.Ц нар нь эвлэрсэн болох нь тэдний тайлбараар тогтоогдож байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132-р зүйлийн 132.3-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1-д зааснаар T овогт Г.А нэхэмжлэлтэй У овогт П Ц холбогдох гэрлэлт цуцлаж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай хэргийн гэрлэгчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ