| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самбуугийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 102/2016/03313/И |
| Дугаар | 184/ШШ2016/00491 |
| Огноо | 2016-08-03 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 184/ШШ2016/00491
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо, тоосго 31-9 тоотод оршин суух, эмэгтэй, Х овогт Г О нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо, 29 гудамж 54 тоотод оршин суух, эрэгтэй, Х овогт Э Э холбогдох
гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Э.Э 2005 онд танилцаж, улмаар хамтран амьдарч, 2008 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. 2008 онд охин Э төрсний дараа охиноо агаарт байлгахаар Э.Э эцэг эхийн амьдардаг Сэлэнгэ аймаг руу явсан. Үүнээс хойш бидний дунд хэрүүл маргаан үүсч, Э.Э нь эрүүл, согтуудаа дуу гарахгүй болтол элэгдэж унагаах гэх мэтээр харгисаар зоддог болсон. Энэ байдал одоог хүртэл үргэлжилдэг бөгөөд зодолт нь улам ихсэж, харгис болсон. Э.Э ингэж зодуулснаас болж толгой байнга өвдөж, өвчин намдаах эм хэрэглэх болсон. Мөн бөхийн мэх хийж гар өчиж, ганжингаар нуруу руу зоддог тул нурууны гол яс татах гээд байдаг. Би байнга цагдаад дуудлага өгдөг боловч аргалаад мөнгөн торгууль өгөөд гаргадаг. Одоо бид гэр бүлээрээ тайван байх боломжгүй хүү бид хоёрыг хэзээ яаж зодох бол гэсэн эрүүл мэнд амь насанд аюултай байдалтай байгаа тул орой болгон түгшүүртэй байдаг өөрөө сүүлийн 6-7 жил ажил хийгээгүй, аавынхаа компанид ажилд оровч аавтайгаа хэрэлдээд л гарчихдаг, гэрийнхээ бүх эдийн засгийг би авч явдаг.
Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охиныг минь миний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлгийг хуулийн дагуу гаргуулан өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би гэрлэлтээ цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Бид эвлэрсэн учраас өргөдлөө буцааж авах хүсэлтэй байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Г.О, Э.Э нар нь 2006 оны 3 дугаар сарын 17-ны өдөр гэр бүл болж, 2008 оны 3 дугаар сарын 17-ны өдөр бүртгүүлсэн, 2008 оны 01 дүгээр сарын 16-нд охин Э.Э төрүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 57 тоот гэрлэлтийн баталгаа, Г-57, 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 474 тоот төрсний гэрчилгээний лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Э.Э холбогдуулан гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Г.О, Э.Э нар нь эвлэрсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь энэ өдөр хариуцагч Э.Э эвлэрсэн гэсэн тайлбарыг шүүхэд авч ирүүлээд өөрөө шүүх хуралдаанд оролцоогүй болно.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШЗ2016/18661 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч шүүх хуралдаанд ирээгүй гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан байх ба хариуцагч нь энэ өдрийн шүүх хуралдааныг мэдэгдсэн боловч мөн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т зааснаар хариуцагчийн байхгүйд хэргийг шийдвэрлэснийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132-р зүйлийн 132.3-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1-д зааснаар Х овогт Г О нэхэмжлэлтэй Ховогт Э Э холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай хэргийн гэрлэгчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ